Аймгийн Алдарт уяач А.Ганболд: Би голдуу их насны морь уядаг

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, аймгийн Алдарт уяач А.Ганболдын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Таны аавыг нутаг нугадаа алдартай уяач байсан гэх юм билээ. Яриагаа аавын тань дурсамжаар эхэлбэл ямар вэ?
-Манай аав Аръяа гэж 40-өөд жил хурдан морь уяхдаа зөвхөн өөрийн сум гэлтгүй Алдархаан, Завханмандал, Сант, Цэцэн-Уул, Дөрвөлжин зэрэг тойрсон сумдын наадмуудад уясан морио түрүүлгэж айрагдуулдаг байсан мундаг уяач. Аръяагийн хүрэн бор гэхээр энэ нутгийнхан андахгүй дээ. Сайхан хурдан буян байлаа. Мөн хурдан хар морьтой байсан. Тэр хар морь Алдархааны ой болон аймгийн наадамд айрагдаж байсан юм. Аав маань морь уяхаас гадна нэгдлийн адууг 15-16 жил хариулсан хүн. Тэгэхдээ тойрсон сумдаас азарга, үрээ авч адууныхаа цусыг сайжруулдаг байсан гэдэг юм.
-Адууны төвөргөөнд бүүвэйлэгдэж өссөн хүү мэдээж хурдан морь унадаг байсан байлгүй?
-Уналгүй яахав. Би ууган хүү нь байгаа юм. Дээр ярьсан хүрэн бор морийг унадаг байлаа. Хүрэн бор морины тухай манай эндхийн худалдаа бэлтгэлийн ангид насаараа дарга хийсэн аавтай маань чацуу нэг буурал ”овооны наадам, өдөрлөг зэргийг оролцуулахгүйгээр 64 удаа түрүүлсэн адуу” гэсэн байдаг юм. Өөрөөр хэлбэл, өөрийн болон тойрсон сумдын наадамд шүү дээ.
-Хэд хүртлээ уралдсан юм бол?
-Би сайн мэдэхгүй юм. Ямартаа ч 15-16 хүрсэн байх. Чөдөрлөдөггүй сайхан бор морь байсан. Бор морины дүү цагаан ташаатай морь байсныг бас уядаг байсан юм. Тэгээд уралдуулахаар ах нь түрүүлчихээд байдаг байсан гэдэг.
-Та бор морио тэгтлээ олон жил унаж чадаагүй юмаа даа?
-Тиймээ, хоёр жил л унасан. Би харьцангуй хөгширсөн хойно нь унасан л даа. Анх найман настайдаа хурдны морь унаж байлаа. Тэгээд 13-14 хүрээд хасагдсан.
-Хэдэн оноос эхлэн бие даан морь уях болсон бэ?
-1994 онд айл болж тусдаа гараад л бие даан морь уясан. Тэр жилээ алаг даагаа сумынхаа баярт таваар давхиулаад дараа жил нь шүдлэн үрээ овооны наадамд түрүүлгэсэн. Хязааландаа ч бас түрүүлсэн. Миний алаг морь нас нийлснээсээ хойш ч хурдалсаар зөвхөн сумын наадмаас гэхэд 15-16 медаль авсан даа. Надад бас нэг хурдан цагаан морь байлаа. 2008 онд АХ-ын 87 жилийн ойгоор юмуу даа Завхан аймгийн наадамд хоёуланг нь авч очоод, нэгийг нь аман хүзүүнд, нөгөөг нь дөрөвт давхиулсан. Алаг морь маань 21 хүрч өнгөрөөд, цагаан морь маань одоо байна.
-Баруун тийшээ сайн адуугаа морь болгох нь элбэг юм?
-Магадгүй ээ. Алаг морь миний унаган адуу, харин цагаан морь авмал адуу. Хөвсгөлөөс авчирсан юм билээ. Би ер нь голдуу их насны морь уядаг. Их насны морь гарын ая даахын зэрэгцээ уралдаан л шимтэй л дээ.
-Настай хүмүүс их морь сайн уяж байж жинхэнэ уяач болдог гэх нь ч бий. Ингэхэд та хэдэн оны аймгийн Алдарт вэ?
-2010 онд авчихав уу даа. Алаг морь, цагаан морь хоёрынхоо амжилтаар шахуу авсан даа. Би аймгийн наадмаас нэг түрүү, таван айрагтай. 1988 онд юм болов уу даа. Манай энд бага олимп гэж болоод түүнд тавьсан үрээгээ аав маань миний нэр дээр мордуулж байсан юм. Тэгсэн нөгөөдөх нь таваар давхиад түүнээс хойш би ер нь моринд сүрхий хорхойтсон шүү.
-Хүүдээ урам өгч моринд дурлуулах гэсэн холын бодол байсан ч байж мэдэх юм?
-Тэр үрээг зэргэлдээ Яруу сумаас би өөрөө авчирч байсан юм. Шүдлэн үрээ авчирч сургаад уяхад хязааландаа суманд тав, соёолондоо наймаар ирж байсан санагдана. Бүдүүрснээсээ хойш хамаагүй хадуураад байдаг болчихсон болохоор нь уяхаа байсан даа. Нэг үе ааваас өвлөгдсөн унаган адуугаар нааддаг байсан бол сүүлийн үед бусдын жишгийг дагаад зүүн талаас ганц нэг адуу авчирч байна. Манай найз нэг үрээ авчирч өгсөн. Түүнийг тэжээж байна. Энэ жилээс уралдуулж үзнэ дээ. Хурдны өлгий нутгийнх юм гэсэндээ зүүн талын адуу аргагүй өөр юмаа.
-Аав тань нэгэн цагт таныг бэлтгэж байсан шиг Алдарт залгамж халаагаа бэлтгэж байна уу?
-Би хүү, охин хоёртой. Хүү маань одоо тавдугаар анги. Таван настайгаасаа эхлээд хурдан морь унаж байгаа. Хүүгээ ирээдүйд морь уях байх гэж найддаг.
-Удамт уяачдын уухайд түрлэг нэмж буй танай гэр бүлийнхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Уясан болгон нь хурдан, унасан хүүхэд нь цовоо байх болтугай.
"Тод магнай" сэтгүүл Завхан аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна