“Хотгойд гурван саарал” МСУХ-ны тэргүүн Д.Мягмар: Бид Тэсийн адуугаа хурдны чиглэлээр сайжруулах бодлого барьж байгаа

2016 оны 4-р сарын 15 -нд

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул, “Хотгойд гурван саарал” МСУХ-ны тэргүүн Д.Мягмартай хийсэн ярилцлагы уншигч танаа хүргэж байна. Тэрээр 2015 онд ажил үйлсээрээ манлайлж төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор энгэрээ мялаасан юм.
-Цагаан-Уул сумын уяачдын холбоо хэзээ байгуулагдаж байв?
-Байгуулагдсан цаг хугацаа гэх юм бол ерээд оны үед байгаа юм. Гэвч холбооны үйл ажиллагаа тогтвортой байсангүй л дээ. Ингээд сумынхаа нийт уяачдын хүсэл зорилгод тулгуурлан "Хотгойд гурван саарал" МСУХ-г байгуулж, би тэргүүнээр нь 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Холбооны дэд тэргүүнээр Гомбодорж ажилладаг бол, тэргүүлэгч гишүүн 11 хүн бий. Энд бас уяачид, багуудын хариуцсан ахлагчид, мал зүйч нэмэгдэнэ. Бид өнгөрсөн хугацаанд сумын уяачдаа дэмжих, тэдний хөдөлмөрийг үнэлэх, Тэсийн хурдан адуугаа өсгөж үржүүлэх, хурдыг нь нэмэгдүүлэх, сайжруулах зорилготой ажлуудыг шат дараатайгаар явуулж ирлээ. Манай Тэсийн адуу 2000-2002 онуудад ган зуднаас болоод их хэлмэгдсэн, хөөрхий. Тэсийн адуу чинь бяртай биерхүү, махтай мөртлөө хурдтай адуу байгаа юм. Бидний хувьд энэ адуугаа хурдны чиглэлээр нь сайжруулах бодлого барьж байгаа.
-Адууныхаа үржил селекцийн тал дээр ямар бодлого баримталж байна вэ?
-Сая хэлсэн. Тэсийн угшилтай адуугаа өсгөж үржүүлж, хурдыг нь нэмэгдүүлэн, адуугаа сайжруулах бодлого барьж байгаа гэж. Манай сумынхан адууныхаа угшлыг сайжруулах зорилгоор Увс, Төв аймгуудаас ноднин гэхэд 30-аад даага, үрээ авчирсан. Энэ жил нэмж 40 гаруй адуу авчирлаа. Ингэж Тэсийн голын хурдыг гадны хурдаар сэлгэж сайн хурд төрүүлэх бодлого барьж байгаа.
-Уяачдын холбооны санхүүжилтээ яаж зохицуулдаг вэ?
-Бид тэргүүлэгчдээс татвар авдаггүй л дээ. Үнэндээ уяачдын холбооны санхүүжилт хүнд байгаа ч сум орныхоо хурдан морины төлөө сэтгэл зүрхээ зориулсан хүмүүс нэгдсэн болохоор өнөөдрийг хүртэл болгоод л явна. Гэхдээ ойрын төлөвлөгөө бол холбоогоо санхүүгийн хувьд бэхжүүлэх явдал болоод байгаа. Тэгж байж уяачдынхаа хөдөлмөрийг арай илүү үнэлэх, аймаг, улсын цолтой уяачид төрүүлэх боломжтой болох юм. Дараагийнх нь уралдааны зохион байгуулалтын асуудал байна. Осол авааргүй өндөр зохион байгуулалттай уралдаан явуулахад анхаарч ажиллаж байна.
Анхандаа уяачдынхаа дунд хандив маягаар хуримтлал бий болгосон ч тэгсхийгээд больсон. Сүүлийн үед тухайн баг дээр болж байгаа уралдааныг багийн уяачид хариуцдаг болсон. Тэргүүлэгчид маань тус бүртээ багаа хариуцаж ажилладаг. Суманд хавар, зуны уралдаанаас гадна галуудын дунд тэмцээн уралдаан болно л доо. Эндээс сумын статустай өвлийн болон зургаадугаар сарын 1-нд болдог цахиур хагалах уралдаан, сумын баяр наадмын амжилтыг сумын цол олгоход оруулан тооцдог. Өвлийн уралдааныг цагаан сарын шинэдээр хийдэг бөгөөд дээд гурван нас уралддаг. Харин 6-р сарын 1-нд доод насны морьдын уралдаанаа хийж байна.
-Танай суманд аймаг, сумын Алдарт уяачид хичнээн байна вэ?
-Аймгийн Алдарт уяач 17, сумын Алдарт 40 гаруй хүн бий. Энэ дээр 2000 оноос хойш гаргасан амжилтаараа аймгийн Алдартын болзолд хүрч байгаа хэд хэдэн уяачид байгаа. 2000 оноос өмнө болсон Батцэнгэл, Даваасамбуу, Жам нарын аймгийн 17 Алдартын нэг нь Монгол улсын Алдарт уяач Чулуунбаатар байгаа юм.
-Хичнээн багтай вэ. Багуудад гал уяанууд ажиллаж байгаа юу?
-Тийм ээ. Манай сум найм, есөн багтай. Гэхдээ манайх бусад сумдтай адил нэг баг нэг гал биш л дээ. Нэг багт 60-70 уяачтай болохоор гал болно гэхэд амаргүй. Тийм болохоор газар нутгийн хувьд ойр байгаагаар нь нэг гал болгочихсон байгаа. Галын зөвлөхөөр аймгийн Алдарт цолтой уяачид ажиллаж байгаа бөгөөд сумын цолтнууд туслахаар нь ажилладаг. Өөрөөр хэлбэл сумын Алдарт уяачид зөвлөх уяачдаа туслахаас гадна залуу үеийн халамжлан хүмүүжүүлэгчид болж байгаа юм. Гал дотроо бас морь цоллооч байна.
-Та морьтой холбогдоод гаргасан амжилтуудаасаа сонирхуулаач?
-Миний хувьд хурдан адууны дэл сүүл шуугаад 20 гаруй жил болж байна. Гэхдээ айхтар сүрхий уяад байгаа юм алга. Сэтгэл зүрхээрээ л хурдан морины төлөө яваа хүн гэх үү дээ. Зундаа бол уралдаан наадам зохион байгуулах гэж гүйгээд өөрөө уяа сойлго тааруулж амждаггүй юм. Уяачдынхаа төлөө өөрийнхөө мэддэг чаддагаа зориулахсан л гэж боддог.
-Ярилцлага маань энд хүрээд өндөрлөж байна. Таны ажилд амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Хөвсгөл аймгийн тусгай дугаар, 2013 он

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна