Сумын Алдарт уяач Ц.Доржсүрэн: Аварга цоохорын угшилтай цоохор азаргаа 17 хүртэл нь уралдуулсан
А.Тэлмэн 2016 оны 4-р сарын 22 -нд
Хэнтий аймгийн Батноров сумын уугуул, сумын Алдарт уяач Ц.Доржсүрэнтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Удам дамжсан уяачидтай л голдуу уулзаад байна. Таны аав морь мал уядаг байв уу?
-Миний аав намайг хоёр настай байхад нас барчихсан юм билээ. Тэгээд би эмээ дээрээ өсч, эмээгээрээ овоглодог болсон. Улс амьтны ярих нь аав маань анчин хүн байсан гэдэг юм. Харин морь уяхын тухайд 1981 онд цэргээс халагдаж ирээд дүү, сумын Алдарт уяач Доржнямжавыгаа дагаж морь уясан. Миний төрсөн дүү л дээ. Дүү маань намайг цэрэгт байхад миний нэг хязаалан үрээг уяад сумын наадамд дөрвөөр давхиулсан байсан. Түүнд нь урамшаад үндсэндээ морь уяя гэж бодсон. Залуу хийморьтой ч байж, морь уясан анхны жилээ сумын наадамд сүүгүй даага аман хүзүүдүүлсэн.
-Танай унаган адуу юу?
-Шумуул хэмээх Чүлтэмжамц гэдэг хүний адууны угшилтай.Намайг эх барьж авсан Раднаадамдин гэдэг хүний надад өгсөн улаан гүүний төл. Эр хар унага гарсан юм. Түүнийг нь дааганд уяад сумандаа аман хүзүүдүүлж уяач болох гараагаа эхэлж байлаа. Удалгүй эхнэр авч хадам өвгөнөөсөө бор цоохорын угшилтай цоохор даага авсан. Манай сумын Аварга цоохорын үр будан цоохор азарга. Будан цоохорын үр нь миний цоохор даага л даа.
-Батноровын уяач болгон шахуу Аварга цоохорын тухай ярих юм?
-Тэгэлгүй яахав.Манай сумын наадамд орж байгаа адууны 70, 80 хувь нь Аварга цоохорын угшилтай байдаг юм шүү дээ. Тэр адуу манай энүүгээр их тарсан даа. Манай сумын Хувьтын Гонгор хоёр хүний хамт урагшаа агтны адуу тууж л даа. Тэгээд замдаа хүн болгон нэг адуу авч үлдэнэ гэж яриад. Гонгор гуай шөнө болгон л адуугаа ажигладаг байж. Тэгсэн нэг цагаан байдас дандаа босоогоороо унтах юм гэнэ. Тэгээд яг адуугаа хүлээлгэж өгөх болоод хил давахын өмнө хэлсэн ёсоороо Гонгор гуай цагаан байдсаа нөгөө хоёр нь нэг нэг тарган морь барьж аваад үлдэж. Адуугаа хүлээлгэж өгчихөөд Гонгор гуай урд хилээс цагаан байдсаа унаад Батноровт ирж байсан гэдэг.Тэр цагаан байдаснаас Аварга цоохор гарсан юм шүү дээ.
-Аварга цоохорын эцэг нь ямар азарга байсан юм бэ?
-Би тэрийг сайн мэдэхгүй ээ. Улсын ярьж байхыг сонсоход Бандагадай Банзрагч гуай адууныхаа цусыг сайжруулахаар Бугалга Дугаржаваас хул азарга авчирч, цагаан гүү, хул азарга хоёрын дундаас эр цоохор унага гарсан нь Аваргыг гэх юм билээ. Энэ хоёрын цус ороогүй адуу манай Батноровт бараг байхгүй дээ. Бэрхийн Данзангийн Хунчир ухаа гэдэг хурдан азарга байлаа. Тойнын Цэрэндоржийн том хул азарга гэж байлаа. Дурдаад байвал олон доо.
-Танай хадмынд ямар тохиолоор Аваргын үр удам ирсэн юм бэ?
-Банзрагч гуай манай хадам өвгөнд өөрийнхөө адууны ухаа байдсыг өгч, түүнийг нь Аварга цоохорын үр будан азарганд тавьж миний цоохор азарга гарсан.
-Уяачийн гараагаа эхэлсэн хар үрээгээ олон жил уясан уу?
-Шүдлэнд нь хөлгүй болгочихсон. Тэр үед би нэгдлийн тэмээ хардаг байсан юм. Тэмээгээ алдчихаад уулын хажууд үрээгээ хөлсөлж байсан чинь нөгөөх чинь хажууханд байж байна. Тэгэхээр үрээгээ унаад уулын уруу туугаадахсан чинь хөлийг нь эвгүй болгочихсон. Өвлийн ганц нэг уралдаанд уралдуулсан л даа. Зун бол уралдахааргүй болсон байсан. Тэгээд хүрэн цоохор үрээгээ дааганаас эхэлж уяад хоёр жил арав гаргаж давхиулаад хязаалангаас нь эхлээд айрагдуулсан. Хязааландаа дөрвөөр давхиж, соёолондоо зургаалаад, хавчигтаа бас дөрвөөр давхисан. Ер нь уралдах хугацаандаа сумандаа дөрөв айрагдсан адуу байгаа юм.
-Цоохор азарга тань хэд хүртлээ уралдаж ямар амжилт гаргасан бэ?
-17 хүртлээ уралдсан.Өвлийн уралдаалганд гурав түрүүлж, нэг айрагдаж, зун дөрөв айрагдсан адуу. Дорнодын Баян-Уул, Хэнтийн Норовлин, Баян-Овоогийн уяачид ирж манай энд томоохон наадам болсон юм. Тэгэхэд миний энэ цоохор азарга III бригадын Хунтын нуурт хол түрүүлж байлаа.
-Цоохор азарганы үр төлүүд олон бий юу?
-Аварга цоохор чинь үр төл сайтай. Эр төлүүд нь азарга болсон нь сайн давхиж, морь болсон нь гавьдаггүй байсан юм. Тийм болохоор нь би өөрийнхөө цоохорынхоо эр болгоноор нь азарга тавьсан. Олон ч хүнд өгсөн. Очсон газар бүртээ сайн давхиж байгаа дуулддаг юм. Хязааландаа суманд түрүүлсэн цоохор үрээг Баянхутагийн нэг хүн аваад явсан цаашаа хот руу зарсан дуулдана лээ.
-Сүүлийн үеийн залуучууд морь уях сонирхолтой болж. Танай хүүхдүүд моринд дурлаж байх юм уу?
-Миний хүү морь уях дуртай.Хойтонгоос уях байх. Манай дүү нар бас морь уядаг. Цэргээс ирэхэд үрээг маань уяж айрагдуулаад намайг моринд оруулсан дүү маань бурхан болчихсон. Тэрний дараагийн дүү Доржбаатар бас морь уяна. Сайн ч адуутай. Сумынхаа наадмаас олон айраг түрүү авсан.
-Хурдан хүлгийн тань хийморь асч, үр хүүхдүүд тань олз омог дүүрэн наадаж яваг. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Миний асуулт энэ хүрээд жаргаж байна.
-Бандагадай Банзрагчийн хүү Баяраа гэж сайн уяач байлаа. Тэрний нэрийг нэг дурсмаар байна. Одоо бурхны оронд явчихсан л даа. Тэр хүн олон хээр морь сумандаа түрүүлгэж айрагдуулсан, нэгэн цагтаа энэ сумын нэрийг гаргаж явсан хүн.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна