Дэлхийн морин уралдааны рейтинг

А.Тэлмэн
2016 оны 4-р сарын 27 -нд

Швейцарийн алдарт “Longines” компани нь Олон улсын морин спортын холбооны албан ёсны түнш бөгөөд уралдаан тэмцээний цаг бүртгэх амаргүй ажлыг хийдэг. Иймээс энэ компани нь дэлхийн хамгийн хурдан морьд ба шилдэг жокей нарын рейтингийг тогтмол гаргадаг гэдгээрээ бас алдартай болсон. Энэ рейтингийг Хурдан морины уралдаан зохион байгуулагч байгууллагуудын олон улсын холбооноос гаргасан  мэдээлэл дээр үндэслэдэг бөгөөд дэлхийд хамгийн алдартай, элит гэгддэг уралдаан тэмцээнд оролцон үзүүлсэн амжилт дээр тулгуурлан гаргадаг тул хамгийн нэр хүндтэй жагсаалт гэж болно.
“Longines” компани нь 1881 оноос хойш уралдаан тэмцээний морьдын цагийг бүртгэдэг болсон түүхтэй бөгөөд жокей, морьдын дасгалжуулагч ба эзэд нь тус компанийн тусгайлан гаргасан цагнаас зүүхийг нэр төрийн гэж үздэг аж. Тус компаниас Хамгийн сүүлд гаргасан жагсаалтыг уншигч танд хүргэж байна.

World is best Jockey


World is best Racehorse

Б.Бадрал

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна