“Урианхайн хурд” МСУХ-ны тэргүүн Д.Цогоо: Чандмань-Өндөрийн наадам адууны шандасыг жинхэнэ шалгадаг


Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын уугуул, “Урианхайн хурд” МСУХ-ны тэргүүн Д.Цогоотой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Чандмань-Өндөр сумынхаа уяачдын холбооны тэргүүнээр ажиллаад хэр удаж байна вэ?
-2008 оны 12 сард тэргүүний ажлыг хүлээн авснаас хойш ажиллаж байна. Би ажлаа аваад 2009 оны гурван сард уяачдын хурлаа хуралдуулж, “Урианхайн хурд” холбооныхоо бүтэц зохион байгуулалтын талаар нэлээд ажлыг эхлүүлж байлаа. Одоо бол өнгөрсөн хугацаанд боломжийн ажлыг амжуулсан байна гэж харж байгаа. Жил бүрийн гурав болон 10-р саруудад болдог уяачдын зөвлөгөөнөөр хийснээ хэлэлцэж, хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргадаг уламжлалтай болоод байгаа. Уяачид маань гол голоороо нийлж гал уяаны зохион байгуулалтанд орсон. Таван баг тус бүртээ хурдан морь унаач хүүхдийнхээ өмсгөл хувцсаар ижилсэж уралддаг боллоо. Сумынхаа адууны үүлдэр угсааг сайжруулахаар Дундговь, Төв болон бусад газруудаас угшил сайтай адуу авчирч цус сэлбэх ажлыг зохион байгуулалттайгаар хийж ирлээ. Сумынхаа 13 аварга уяачдынхаа малгайн болон энгэрийн тэмдгийг нэгэн жигд болголоо. Жил бүр болзол нормоо хангасан уяач нартаа сумын Алдарт уяач цолыг нь олгуулж байна. Ах дүү аймгийн Алдарт уяачид болох Даваасүрэн, Баасанцэрэн нарын алдрыг 2011 оны зургаадугаар сарын 20-доор зохион байгууллаа. Одоо бурхан болцгоосон л доо. Жил болгон өвлийн болон зуны бас бооцоот уралдаануудыг зохион байгуулж байна. Эндээс өндөр бооцоот "Ургийн баяр"-ийн уралдааны зохион байгуулалтад нэлээд ач холбогдол өгч ажилладаг. Түүнчлэн жил бүрийн зун "Адуучдын баяр"-ыг хийдэг уламжлал тогтсон. Үүнийг таван багийнхан маань нэг жилээр нь хариуцан зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд Хөхөө багт болох ургийн баяртай хамтатган хийхээр төлөвлөөд байгаа. Энэ мэт нэлээдгүй ажлыг хийж амжуулсан байна.
-Тэгвэл ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн ямар ямар ажлууд байна вэ?
-Өнгөрсөн тавдугаар сарын 11-нд болсон уяачдын зөвлөгөөнөөр энэ онд хийх ажлаа нэлээн нарийн ярилцсан. Үнэндээ төрийн бус байгууллагын хувьд хөрөнгө мөнгөний асуудал хэцүү л дээ. Бидний хувьд ойрын хугацаанд холбооныхоо санхүүг бэхжүүлэх асуудал хурцаар тавигдаад байна. Хоёрт адууныхаа угшлыг сайжруулах ажилд онцгой анхаарч байгаа. Манай сум чинь өндөр уулсын бүсэд оршдог, бартаа ихтэй учраас нутаг орондоо зохицсон бяр тэнхээтэй адуутай. Зам харгуйгаасаа болоод гаднаас адуу олноор нь авчраад байх боломж бас тааруу. Тийм болохоор нутаг голдуу адуугаараа л нааддаг юм. Тэгэхээр нутгийн адуугаа гадны хурдтай адуугаар цус сэлбэж хурд гаргах зорилт тавиад байгаа. Үүний зэрэгцээ улс бүсийн чанартай уралдаануудад зохион байгуулалттайгаар оролцож, чанар чансаагаа мэдэх хэрэгтэй байгааг уяачид маань онцлон ярьж байна. Бид ч зохион байгуулалттай оролцуулах ажлыг төлөвлөгөөндөө тусгаад байгаа. Алслагдсан сумын уяачдын хувьд нэг хэцүү нь хөрөнгө мөнгөний асуудал байдаг юм. Энэ тухайгаа аймгийнхаа МСУХ-нд танилцуулж дэмжлэг хүссэн байгаа. Манайхны хувьд ойрын үед хийх бас нэг ажил бол өвлийн цагт морьдоо тэжээж, өвлийн уралдаануудад амжилттай оролцох явдал юм. Үүний тулд уяачдаа шинэ цагийн уяанд сургах үүднээс сургалт семинарт хамруулах ажлыг хийхээр болсон.
-Сумандаа л голдуу наадаад байна уу? Аймгийн Алдарт уяач цөөхөн байна шүү?
-Тиймээ, аймаг бүсийн наадамд бага оролцдог. Өндөр уулсын бүс нутаг, зам харгуй муутай, машин тэргэнд ачаад явахаар донсолгоо савалгаа ихтэй гээд бэрхшээл их бий. Тиймдээ ч аймгийн Алдартын болзол хангасан уяачид олноор гарахгүй байна. Манайхнаас "Хотгойдын хурд-2" бүсийн уралдаанд гурван уяач долоо, найман морьтой очиж оролцсон. Эдгээр морьдоос нэг соёолон үрээ гучин хэдээр орсон байдаг юм. Дээр үед манай сумаас Гарамшарын хул морь аймгийн наадамд хоёр удаа түрүү магнайд хурдалж байсан сайхан түүх бий. Дээр хэлсэн хоёр Алдарт маань аймагт нааддаг л байсан. Тийм болохоор л гадагшаа гарч уралдах зорилт тавиад байгаа юм.
-Дундговь, Төв аймгуудаас адуу авч байна гэлээ. Өөрсдөө явж авчирч байна уу?
-Үнэхээр зорьсон нэг нь явж байна л даа. Гэвч ихэнх нь хэн нэгэн зуучлахгүй бол өөрсдөө авах боломжгүй юм. Тийм болохоор энэ ажилд Улаанбаатар хотод байгаа нутгийн залуусаа уриалаад байгаа. Нутгийнхаа олонд сайн угшлын морь авчирч өгч туслаач гэж. Залуучууд маань ч их сайхан хүлээж авч байгаа. Сүүлд гэхэд Амараа лам нэлээд тооны адуу оруулж ирсэн нь далайн урд захаар нутаглаж байна. Авчирсан адуунууд нь сум, сумдын баярт гайгүй давхиж байгаа.
-Холбооны тэргүүний хувьд ийм байдаг байж. Хувь хүн, уяачийнхаа хувьд ямархан амжилт үзүүлээд байгаа вэ?
-Би есөн настайгаасаа эхлээд хурдан морь унасан хүүхэд. Манай аав моринд их хорхойтой ажлынхаа чөлөө заваар морь уядаг хүн байсан. Даваасүрэн, Баасанцэрэн гэж ах дүү хоёр аймгийн Алдарт уяачид бол манай ээжийн төрсөн дүү нар байгаа юм. Тиймээс би нагац ах нарынхаа морьдыг унаж, уяаны эрдэмд суралцсан даа. Томхон биетэй байсан болохоор эмнэг, догшиндуу, аль болохгүй байгаа морьдыг нь унадаг байлаа. Тэгээд цэрэгт яваад, сургууль соёл гээд нэг хэсэг морь уяж чадаагүй. Дуртай юм болохоороо дүү нарынхаа уяан дээр очиж хошуу нэмэрлэдэг байсан. /инээв/ Би 1989 онд ХААИС-ийг төгсөөд Булган аймагт хуваарилагдан “Баян-Агт” сумын “Их ирээдүй” нэгдэлд эдийн засагчаар очсон. Тэндээ айл болж, авгай хүүхэдтэй болоод 1993 онд хадамтайгаа ярьж байгаад гурав, гурван гүү авч айлын азарганд хураалгаад, 2004 он гэхэд бид хоёр 6-7 азарга адуутай болсон байсан. Манай адуу удам угшил сайтайд тооцогддог. Тэгээд л ганц нэг юм уяж эхэлсэн дээ. Өөрийн болон ойролцоо сумдын наадмаас айраг авч л байна. Тэгж байгаад завтай болохоороо мориндоо илүүтэй анхаарал хандуулна даа.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Биднийг зорин ирж ярилцлага өрнүүлсэн та бүхэнд баярлалаа. Сумын баяр наадмаар манай морьд 11 км-т уралддаг юм. Одоо км хэртэй газрыг засаад янзалчихвал 17 км болгож болно. Даанч хөрөнгө мөнгөний асуудлаас болоод зогсчихоод байна. Хэрвээ засчихвал морьд маань стандарт зайд уралддаг болчихно. Гэхдээ богино зай ч гэлээ эвгүй эвгүй газрууд их бий болохоор манай сумын наадам, ургийн баярын уралдаан нь жинхэнэ адууны шандас шалгасан уралдаан болдог.
"Тод магнай" сэтгүүл Хөвсгөл аймгийн тусгай дугаар, 2013 он


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна