Их говийн зоригтон Доогийн Дамбадаржаа


Их говийн зоригтон Доогийн Дамбадаржаа шуурганд уруудсан далан мянган адууг хэдэн сарын турш хоргоон хил давуулалгүй авч үлдсэн зоригт эрсийн тухай баатарлаг дуулийг 70 жилийн тэртээ бичгийн их хүмүүн Бямбын Ренчин бичиж “Их говийн зоригтнууд” хэмээн нэрийдсэн байдаг. Энэхүү бишрэм түүхэн үйл явдлын ойг өдгөө Дорноговь аймгийн Өргөн сумын удирдлагууд уламжлал болгон тэмдэглэн томоохон арга хэмжээг зохион байгуулдаг болсоор удаж байна. Үүнийг өгүүлэхийн учир нь одоо уншигч танаа танилцуулах хүн тэрхүү зоригт эрсийн нэг юм. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Байшинтын долдугаар дивизийн хилийн отрядад алба хааж байсан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат Доогийн Дамбадаржаа эх орны баялаг болсон эрдэнэт мал сүргээ хил давуулан алдахаас хамгаалалцаж явсан баатарлаг эр. Тэрээр 1923 оны усан гахай жил Боржигон Сэцэн хан аймгийн Оцол Сансар уулын хошуу буюу одоогийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг Эвзийн цагаан ухаа хэмээх газар мэндэлж, 13 настайгаасаа Зүүн жанжин Чойрын хийдэд шавилан суух болсон ч жилийн дараа хийд нь тарж эх эцгийн хамт мал маллах болсон байна. 1944-1949 оны зүүн өмнөд хязгаарт цэргийн алба хааж эх орны өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэн “Бид ялав”, Жуковын мэндэлсний ойн медаль зэргээр шагнагдаж байжээ. Халагдаж ирээд “Хөдөлмөрийн оч” нэгдэл, Сүмбэр сангийн аж ахуйд адуу маллахын зэрэгцээ орон нутгийн адууны үүлдэр угсааг сайжруулах, чанаржуулахад анхаардаг байв.
Д.Дамбадаржаа хүүхэд ахуйдаа Алдарт уяач Галын хурдан морьдыг унаж хурдлуулдаг байсан нь хожмын сайн уяач болоход нөлөөлсөн хэмээдэг. Бөгөн, Шарваа зэрэг сайн морьд, бор, хонгор азаргануудтай Д.Дамбадаржаа Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат Довуучтай ихэд дотно нөхөрлөнө. Довууч уяач жил бүрийн хавар тэднийхээр айлчлан хэд хоног морь ярьж байгаад унаа, морио сэлбэн зүүн урагш Хэнтий, Сүхбаатар орж адууны наймаа хийгээд буцахдаа азарган үрээ, байдас авчирч өгнө. Довууч уяачаас авсан зуузай тамгатай хонгор азарга нь тэднийд хурдны үр тарьж, үр төл нь урам сэргээн хурдалсан билээ.
Хэнтий аймгийн Галшар сумын шилмэл сүргийг хариулдаг байсан Үдэрбат Д.Дамбадаржаа нар нэг оны цэргүүд. Хожмоо Хажуу-Улааны наадам дээр таарч шилмэл сүргийн бор үрээг өгсөн нь мөн л олон сайхан төлүүд өгсөн билээ. Энэ бор азарганы төлийг аймгийн Алдарт уяач Ч.Эрдэнэцогт авч олон сайхан хурдтай болсны нэг нь 1994 оны Боржигон наадамд түрүүлсэн бор соёолон үрээ нь.
Д.Дамбадаржаа уяачийн адууг сэлбэсэн өөр нэг хурдан азарга бол Хэнтий аймгийн Дархан сумын харьяат Чимэддоогийн хул азарга. Хул азарганы төлүүдээс Нямын Дашзэвэгийн хулууд одоо ч сайхан хурдалж байна. Мөн Дашравдангийн Борд өгсөн хонгор азарганы төлүүд сайхан хурдалж, 1995 оны зун болсон БХТН-ийн “Уран уургач, уран бугуйлчид”-ын тэмцээнд зориулсан уралдаанд түрүүлж байсан билээ.
Ийнхүү адууныхаа угшлыг сайжруулж чанаржуулсан Д.Дамбадаржаа адуунд эрэмгий, морь сайхан унадаг, нас өндөр болсон ч уурга, ташуур хоёроос салдаггүй нэгэн байсан ба өдгөө зээ хүү А.Цогбаатар хурдан хүлгийн уяа сойлго тааруулж байна.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна