ТОП-100 шалгаруулалтанд М-СИ-ЭС группээс 11 компани тодорч, манлайллаа


Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас хамтран зохион байгуулдаг ТОП-100 аж ахуйн нэгжийн цом гардуулах ёслол өчигдөр Төрийн ордны ёслол хүндэтгэлийн “Өргөө” цогцолборт болж, шилдгүүдээ өргөмжиллөө. 15 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг шалгаруулалтыг энэ удаа компани нэг бүрээр эрэмбэлж, групп компаниудыг тусад нь байр эзлүүлсэн нь онцлог байв.
Улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бизнесийн байгууллагуудын оруулсан бодит хувь нэмрийг үнэлж, дүгнэдэг энэхүү шалгаруулалтанд хамгийн олон буюу 11 компани М-Си-Эс Группээс тодорсон үзүүлэлтээр манлайллаа. Юнител, М-Си-Эс Кока-Кола, М-Си-Эс Интернэйшнл, М-Си-Эс Эй Пи Би, Анунгоо, СББ Трэйд, М-Си-Эс Дистрибюшн, М-Си-Эс Проперти, Спирт Бал Бурам, Юнивишн, Юнисервис Солюшн зэрэг компаниуд ТОП-100 аж ахуйн нэгжээр ийнхүү тодорчээ. Групп компаниудыг тусад нь байр эзлүүлэхэд М-Си-Эс групп 2-р байрт шалгарч, Шунхлай, Петровис, Таванбогд группууд удаалжээ.
Шалгаруулалтын хамгийн чухал үзүүлэлт болох татвар, шимтгэлийн дүнгээс харвал, 2015 онд Оюутолгой компани 560 тэрбум, Эрдэнэт үйлдвэр 381 тэрбум төгрөгийг улсад төвлөрүүлсэн бол М-Си-Эс группийн компаниуд нэгтгэсэн дүнгээр 224 тэрбум төгрөгийг улсын төсөвт хуримтлуулсан байна. Тус групп сүүлийн таван жилийн турш улсын төсөвт жил тутам 200 тэрбумаас дээш буюу нийтдээ 1.3 их наяд төгрөг төлсөн нь хувийн хэвшлийн салбартаа үлгэр жишээ болсон үзүүлэлт юм. Харьцуулбал, сүүлийн 5 жилд төлсөн энэхүү дүн нь төсөвт томоохон байр эзэлдэг боловсролын салбарын 2015 оны төсөвтэй дүйцэх хуримтлалыг үүсгэжээ.
2015 онд М-Си-Эс группийн компаниуд нийгмийн хариуцлагын чиглэлээр 80 гаруй төсөл, хөтөлбөрийг бие даан болон хамтран хэрэгжүүлжээ. Тухайлбал, М-Си-Эс Кока-Кола компани үйлдвэрийнхээ хаягдал усыг цэвэршүүлэн, ахуйн бус зориулалтын бүх төрлийн угаалгад ашиглах, хоногт 2000 тонн хаягдал ус цэвэршүүлэх хүчин чадалтай байгууламжийг салбартаа анх удаа ашиглалтанд оруулсан байна.
Мөн хямралын үед М-Си-Эс групп аялал жуулчлалын салбарт томоохон хөрөнгө оруулалт хийж, дэлхийн 20 гаруй оронд, 90 орчим салбар бүхий өндөр зэрэглэлийн “Шангри Ла Улаанбаатар” зочид буудлыг нээж, үйл ажиллагааг нь амжилттай эхлүүлсэн бөгөөд 500 гаруй ажлын байр шинээр бий болгоод байгаа юм.
ТОП-100 Аж ахуйн нэгжийн жагсаалт – Групп компаниар
Эх сурвалж: Бизнес ба хөгжил сэтгүүл. 2016
Б.Сайханчимэг

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна