“Очирваанийн хүлэг” МСУХ-ны тэргүүлэгч Д.Цолмон: Хүрэн морь маань хорь гаруй айраг, түрүүтэй болоод байна

2016 оны 5-р сарын 05 -нд

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, аймгийн Алдарт уяач, “Очирваанийн хүлэг” МСУХ-ны тэргүүлэгч Д.Цолмонтой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-“Очирваанийн хүлэг” МСУХ-ны удирдлагын багт ажиллахаар болсон юм байна. Анх удаа тэргүүлэгчээр сонгогдож байна уу?
-Тиймээ. “Очирваанийн хүлэг” МСУХ-ны ээлжит бага хурал хуралдаж, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийн, тэргүүн болон удирдлагын багаа шинэчиллээ. Миний бие анх удаагаа тэргүүлэгчээр сонгогдлоо.
-Моринд сэтгэлтэй эрхмүүд тэргүүлэгчийн албыг хашдаг шүү дээ. Таны хувьд хэзээнээс хурдан морьтой холбогдсон бэ?
-Би харьцангуй шинэ уяач. 2011 оноос морь уяж байгаа. Цэцэн-Уул сумын харьяат Ганзориг гэж залуу миний морьдыг уядаг. Манай адуу Алдархаан сумын дээхнэ талд хоёр Хайрханы орчимд л байдаг юм. Төвийн уяачид шинэ цагийн уяаны арга барилд нийцүүлэн жүчээ барьж өвөлдөө морьдоо голдуу тэжээж байна. Манайхны уяачид нийлээд зарим өвөл дөч гаруй адуу тэжээнэ шүү дээ.
-Морь уясан цагаас хойш ямар амжилт гаргасан бэ?
-Миний хүрэн морь, бор азарга хоёр маань сайн давхиж байгаа. Хүрэн морь аймгийн наадамд соёолондоо аман хүзүүдэж, тэр жилээ Алдархааны 90 жилийн ойд гурвалсан. Мөн Эрдэнэхайрханы 60 жилийн ойд аман хүзүүдээд жижиг наадамд хэд, хэд орсон. 2011 оноос хойш том, бага наадмаас 24, 25 айраг, түрүү хүртсэн байна лээ. Түүнээс аймгийн баяр наадмын нэг түрүү, нэг айраг, аймгийн бүсийн наадмын нэг түрүүтэй.
-Аймгийнхаа 90 жилийн ойд хэрхэн наадсан бэ?
-Гурван морь мордуулсан ч сайхан давхиулсаан. Моринд хорхойсох сэтгэлийг дэврээж буй хүрэн морь маань Хэнтий аймгийн адуу. Манай уяач Ганзориг худалдаж авч ирсэн юм. Залуу хүн гэхэд морь сайн танина, сайн ч уяна.
-Тэгвэл бор азарга тань?
-Сүхбаатар аймгийн Асгат сумын адуу. Хүрэн морь, бор азаргыг хамт авчирсан юм. Бор азаргандаа Алдархааны хоёр гүү хураалгаж байгаа. Ирэх жилээс төл авах байх. Сүүлийн үеийн уяач учраас голдуу авмал адуугаар л наадаж байна даа.
-Модон морин жил гарсаар та хэр наадав? Хаврын уралдаануудад оролцов уу?
-Морин жил гарсаар урд бүсийн наадамд очиж нэг түрүү авсан. Хаврын уралдаанууд өндөрлөж байна. Зун сайхан уралдах байхаа.
-Ерөөлөөр болог. Уясан хүлэг тань хурдан байж, тод магнай торгон жолоогоо өргүүлж явахыг ерөөе. Ярилцсанд баярлалаа.
-Ерөөлөөр болог.
"Тод магнай" сэтгүүл Завхан аймгийн тусгай дугаар, 2014 он

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна