Аймгийн Алдарт уяач Г.Амартүвшин: Одоо ч Улсын хошой аварга малчны туузыг нь хараад аав, ээжээрээ бахархдаг


Тод магнайн өнөөдрийн зочин хойморт Баянхонгор аймгийн Шинэжинст сумын харьяат аймгийн Алдарт уяач Гочоогийн Амартүвшин тухалж байна. 1971 онд Баян-Өндөр сумын төвд төрсөн тэрээр өнгөрөгч 2015 онд сумын сайн малчнаар шалгарч, Уяачийн Алдар одонгоор энгэрээ мялаажээ.
-Таны дээдчүүл морь мал уяж байв уу?
-Миний аав улсын хошой Аварга малчин, тэмээчин Зандангийн Гочоо гэж хүн байгаад 2011 онд бурхан болсон. Баян-Өндөр суманд Хөдөлмөрийн баатар гурав, улсын хошой аварга хоёр байдагийн нэг нь миний аав байгаа юм. Харин ээж маань ануухан буурай аймгийн төв дээр амьдарч байна. Ээж аав маань долоон хүүхэд төрүүлж өсгөсөн улс.
-Аав тань хэдий үеэс тэмээ малласан юм бэ?
-1971 оноос гэдэг юм. Уг нь хонь маллаж байсан ч Гочоосүрэн гэж хүнд өгөөд тэмээ маллах болсон юм билээ. Манайх бас хэдэн адуутай. Нэгдэл нийгэм гэж байхад хавар 270 ингэ ботголуулчихаад, гар сайртаж хагараад хамууны тос түрхээд л тууж явдаг байлаа. Наян хэдэн онд байхаа. Аавыг улсын Аварга малчин болоход таван ханатай иж бүрэн тавилгатай гэрээр шагнаж байсан. Харин хошой аварга болоход нь Баянхонгор аймгийн нэгдүгээр нарийн бичгийн дарга Чойжилсүрэн тууз, хүнс хөдөө аж ахуйн яамны сайд Гунгаадоржийн гарын үсэгтэй батламжийг мөнгөн шагналын хамтаар гардуулсан юм. Ээж маань аймгаас ирсэн төлөөлөгчдөд ингэний хурууд, чихэртэй сэтгэлийн бэлэг болгон өгөөд л. Нэг их том цагаан эсгий дэвсээд, сүрхий юм болсон. Бид эмэгтэй нь ногоон, эрэгтэй нь цэнхэр даалимбан тэрлэгээр гоёчихсон хүүхдүүд хөөрөөд л. Бас тэмээ уралдуулж, манай ах улсын залуу аварга тэмээчин Батдалайн цагаан тэмээ түрүүлсэн. Би зургаа, долдугаар ангийн хүүхэд тэмээ унаж, зургаагаар орсон. 270 тэмээнээс аль гоё, аль өндрийг нь унадаг байсансан. Энэ бүхэн хүүхэд насны дурсамжид тодоос тод үлджээ. Би одоо ч улсын хошой аварга, улсын сайн малчны туузыг нь харахаар аав, ээжээрээ бахархдаг.
-270 тэмээгээ хэд хүртэл өсгөж байв?
-300 гаргасан. Тэгж байтал ардчилсан хувьсгал гарч би ч хот руу оюутан болж явах болсон. Нэгдэл тарахад аав, ээж хоёр тэмээгээ өгөөд, сумын төв бараадацгаасан.
-Тэр үед улсын аварга болоход ямар ямар болзол хангадаг байсан болоо?
-Социализмын үед босго өндөр л дөө. Ноос, үс, сааль сүү, төл бойжилт гээд л төлөвлөгөөгөө давуулан биелүүлж байж амжилт гаргана. Одооных шиг малын тоо толгойг нь харж байгаад сайн малчин болгочихдоггүй байлаа. Моохор гээд худалдаа бэлтгэлийн агент байсан юм. Тэгэхэд таахай мөлжинө гэж шилбэний ноосыг ч хяргаж авдаг байлаа. Миний аав чинь ноосоо ямар ч хоггүй, 100-110 хувь даалгавраа биелүүлсэн “коммунист“ тэмээчин явсан хүн. Ээж аав маань уг нь барилгачин улс юм шүү дээ. Баянхонгорын том том байшингуудыг барьж байсан. Тэгээд 1971 онд намайг төрдөг жил буурь сэлгэцгээн хөдөө гарсан. Би хөдөө явах увидас төрүүлсэн шиг байгаа юм. /инээв/
-Цаг наргүй ажилладаг байсан байх даа?
-Тэгэлгүй яахав. Аав маань үүрээр шахуу гараад оройдоо ингэ хураахаас өмнө ирнэ. Тэгээд ээж маань шөнийн 1,2 цаг хүртэл ингээ саана. 50,60 ингэ саадаг байсан юм. Ээжийн саасан сүүг би юүлдэг байхгүй юу. Тэгсэн нэг удаа арвын бетон дүүрэн сүүнийхээ хөөсийг нь үлээж байтал хажуунаас нэг халуун төөнөлөө. Цочихдоо сүүгээ бүгдийг нь асгачихаад айсандаа бууцаар буллаа даа. Уг нь ингэ үнэрлэсэн байж. Шөнө буурал ээж маань “өнөөдөр Дулам минь яасан бага сүү саагаа вэ” гэж асуухад хөлс чийхраад л явчихсан. Ээж мэдэхгүй “өнөөдөр жоохон идэшгүй газар явсан юм байлгүй” ухааны юм яриад өнгөрч байлаа. Том толгойтой нөхөр байсан байгаа юм шүү.
-Нэг сааман дээр хэдэн литр сүү саах уу?
-Дөч, тавин литр гарнаа. Манайхан бүгд л борви бохисхийлгүй ажиллана. Өглөө зэллэчихсэн ботгоо босохоос нь хувин тосоод шээлгэчихнэ, тэгээд хорголыг нь өдөрт нь хамчихна.
-Хувинд шээдэг ээ...?
-Тиймээ сургачихдаг байсан. Тэр битгий хэл хөлнөөс нь нугалаад хэвтүүлээд сургачихна. Миний ах одоо Баян-Өндөрийн мянгат малчин Ганболд ботгоо унаад сургачихна.
-Харин та хэдий үеэс морь уяж байна даа?
-Долдугаар анги төгстлөө хурдны морь унасан. Баян-Өндөрт эхнэрийнхээ ахын хязааланг унаж, тасархай түрүүлж байлаа. Залаа жинстийн унага гэдэг чинь аргагүй хурдан л даа. Түүнээс хойш энэ сумандаа ирж, зургаан наснаас таван насны түрүүг нь авсан. Мөн аавын аваргын наадмаар Батдалай ахын цагааныг түрүүлгэж байлаа. Ах шигээ барилдаж, начин цолыг авсан гээд ёстой нэг онгодтой наадсансан.
-Хэдэн оны наадам юм?
-Сүхбаатарын зурагтай улаан аравт өгдөг үе л дээ. Тэгэхэд гэртээ 100 орчим төгрөгтэй харьж байсан юм. Хамгийн баян хүн явлаа. Найм төгссөн би дараа жил нь сургуульд орохдоо нэг куртка, унадаг дугуй авч гоёсон юмдаг. Харин 1992 онд Металистын ТМС-ийн хоёрдугаар курст байхдаа ах бандийнхаа саарал морийг хавчигт нь уяад мордуулах боллоо. Тэгсэн яг морь мордож байхад ногоон онгоц ирээд явах болсон. Хичээл таслаж болохгүй болохоор Батдалай ах, аймгийн Алдарт уяач Шоов гэж хөгшин хоёрт морио даатгаж үлдээчихээд буцсан. Одоо шиг гар утас, интернэт байх биш. Утсаар ярих бол Төв шууданд оочирлож оочирлож сум руу ярина, тэндээсээ эргүүлж эргүүлж дамжуулан ярьдаг байлаа. Сумын баяр наадмаас бараг сарын дараа “миний хүүгийн уясан морь 10-н хэдээр харайлаа” гэж гэрээс захиа ирж байгаа юм. Харин 1996 онд сумын 40 жилээр ах дүү шүдлэн, даага хоёр уяж, шүдлэн аман хүзүүлгэж нэг бажинкаар /ботинк/ шагнуулж, хадагтай мөнгөн медаль авсанаар наадмын өм нээгдсэн юм. Түүнээс хойш яг 20 жил морины дэл сүүл боож байна даа.
-Энэ 20 жилээс хамгийн одтой наадсан нь хэзээ байна вэ?
-Аймгийн Алдарт уяач Буугийн Лхагвасүрэн дүүгийн шон доор цуг морь уяж, таван жил аймагт уралдлаа. Баянхонгор аймагтаа ерөөсөө ороогүй. Дуурсахын цэнхэр хөндий ч босго өндөр л дөө. Тэгээд аймагт нэг уралдахдаа үрээ 10-аар, дүүгийнхээ үрээг аман хүзүүдүүлдэг юм. Тухайн үедээ сумандаа уяж байсан морио том хүү Лхагвасүрэндээ үлдээчихээд, өөрөө аймагт шийр цагаан хүрэн морио айрагдуулсан нь тэр. 2012 онд Баянговь суманд говийн бүс болох гэж байхад дүүдээ амлаж байлаа. “Үрээгээ Баянхонгорт аман хүзүүлгэчихлээ. Бүсэд ах нь оруулнаа” гэж. Тэгээд амласнаараа түрүүлгэсэн тэр жил мартагддаггүй юм. Бас ноднин жил тав хоногийн зайтай Ардын хувьсгал, говийн таван сум нийлсэн Адуун даллага наадам болсон. Тэрэнд их насны буурал морио хоёуланд нь түрүүлгэсэн. Мөн л мартагдахааргүй сайхан наадмын нэг болсон доо.
-Таны уяж байсан морьдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн ямар хурдан хүлгүүд байна?
-1996 онд сумын 40 жилээр шүдлэндээ аман хүзүүлсэн унаган Аварга хээр морь маань байна. Өөр нөгөө баженк /ботинк/ авч өгсөн морь байна. Харин сүүлийн жилүүдэд буурал мориороо одтой наадаж байх шив.
-Аварга хээр, буурал морь хэд түрүүлж, хэд айрагдсан юм бэ?
-Хөөрхий намайг олонтаа баярлуулсан. Сум багийн наадмуудад тав, зургаа түрүүлсэн, арав гаруй медальтай. Одоо 23 хүрч байна. Хадгаа зүүчихсэн, бэлчээртээ ижилтэйгээ явна. Харин буурал морь 10 нас хүрч байна. Ноднин хоёр түрүүлж, суманд хэд хэд айрагдсан. 2007 онд хаврын уралдаан гэж хийдэггүй байхад ах нь шилжин явах цомтой уралдааныг хийж байлаа. Шинэжинстэд Залаагийн хурд, Зээрэнгийн хурд гэж бий. Манай нутаглаж байсан Зээрэн нь задгай устай, зээр гөрөөс нь холилдсон сайхан нутагтаа ес дэх жилдээ уралдаанаа зохион явууллаа. Таван сум нийлсэн энэ уралдааны их морийг нь би өөрөө ивээн тэтгэсэн. Харин соёолон, азаргыг нь бооцоотой явууллаа.
-Та энд тэндээс адуу мал авч байна уу?
-Авнаа авна. Хэнтийн Дархан, Говьсүмбэрийн Малахын тал буюу одоогийн Чойр, Дорнодын Дашбалбар, Сүхбаатарын Асгатаас адуу авсан. Ах нь ч адуу гэвэл бүх юмаа тавиад туучихдаг хүн дээ.
-Хэр нутагшиж байна даа?
-Нутагшиж байнаа. Байдас, үрээ аль алийг нь авчирсан. Одоо нэг азарган үрээ бий. Саяын наадамд гурвалж, бүсэд 15-аар орсон. Эцэг талдаа Жинст хонгорын удамтай. Өөр миний хонгор үрээ байна. Соёолонд нь авч Дүнжингаравт 37-гоор, Тайжийн хурдад 26 билүү 27-гоор ирсэн. Энд ирээд сууриндаа түрүүлж, айрагдлаа. Ноднин их насанд хоёр морь уяж, буурлаа түрүүлгэж, нөгөөг дөрөвлүүллээ. Одоо ч тариа тэжээл гэж сайхан юм байна. Бид болохоор овъёосоо өгч, витаминаа тарихаас хэтрэхгүй л байна. Ах нь ноднин 3,5 литрийн амаар нь өгдөг нэлээн үнэтэй витамин авсан. Ер нь Батсүх Тод манлай сурталчлаад байгаа шиг адууны эм тариа хэрэгтэй л бололтой. Морины хорыг нь дарж уях гоё шүү. Сайхан мордуулчихсан морь ёормуус нь дэрвийгээд, хүүхэн хараа нь томорчихоод андашгүй.
-Хүүхдүүд морь маланд хэр сонирхолтой байна вэ?
-Ах нь дөрвөн бандитай. Том нь цэрэгт, нэг нь МУИС-ийн эдийн засгийн анги хоёрдугаар курст оюутан, хоёр нь энд ерөнхий боловсролын сургуульд сурч байна. Дөрвүүлээ морь унана. Энэ 60 жилийн ойгоороо зургаатай хүүгээ мордуулна даа.
-Сум орон нутгийн ой гэхээр уяачдад их том үүрэг ирдэг. Нутгийн дэвжээгээ хамгаалж уралдах гээд?
-Тэгэлгүй яахав. Өнгөрсөн 50 жилийн ойн соёолонгийн уралдааны байг ивээн тэтгэж байлаа. Морины төлөө бол ах нь зүтгэнээ. Сая уламжлалт уралдаанаа хийчихлээ. Холоос ирсэн олноо хүндэтгээд, сайхан хооллож ундлаад, “Амарынх сайхан наадам хийлээ дээ, гоё медаль өглөө” гээд сэтгэл өег буцаасай гэж боддог юм. Энэ жил уралдааны өмнөхөн хоёр өдөр дамнан шуураад. Тэгсэн яг наадмын өглөө тэнгэр их гоё болчихсон. Цаанаасаа бүтээе болгоё гээд сэтгэл нэгдвэл болдог л байхгүй юу. Наадмын өмнөх өдрүүдэд долоон бурхандаа сүүгээ өргөөд, нойргүй хононо шүү дээ.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
П.Ундраа





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна