Дорнод аймгийн морин спорт уяачдын холбооны хүндэт тэргүүн Н. Ганбаатар: Моринд дуртай монгол эр хүн хаана ч хэзээ ч морь уях л юм билээ

2016 оны 5-р сарын 09 -нд

Дорнод аймгийн морин спорт уяачдын холбооны хүндэт тэргүүн Н.Ганбаатартай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Өдгөө эрийн цээнд хүрээд буй Дорнод аймгийн морин спорт уяачдын холбоог үүсгэн байгуулж байх үеийн түүхээс яриагаа эхэлье гэж бодож байна?
- Юуны өмнө “Тод магнай” сэтгүүлийн уншигч олондоо энэ өдрийн мэндийг хүргэе. Дорнод аймгийн морин спорт уяачдын холбоо анх1997 онд голомтоо бадрааж байлаа. Моринд дуртай, нутгийн адуугуу сайжруулъя гэсэн сэтгэлтэй эрдэмтэн Дугар, аймгийн Алдарт уяач Намжил, Баянтүмэн сумын харъяат Дамдинсүрэн, Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн Дашмятав нарын бидний хэдэн нөхөд анх тулгын чулууг нь тавин зөвлөл байгуулж, 1997 оны 02 сарын 20 өдөр анхдугаар бага хурлаа хуралдуулж байсан юм. Тэрхүү хуралд бүх насны уяачдын төлөөлөл болсон 100 гаруй төлөөлөлч оролцож, дор бүрнээ санал санаачлага дэвшүүлж байсан.
-Монголын хурдан морийг хөгжүүлэх аянд нэгдэж аймагтаа холбоо байгуулсан тэр үед ямархуу хүндрэлүүд тулгарч байсан бол?
- Бага хурлаас хойш хоёр хоногийн дараа дээд гурван насны морьдын уралдааныг зарлаж, анхны хаврын уралдааныг зохион байгуулахаар зориг шулуудаж байлаа.
-Анхны уралдаан тэгээд хэр өтгөн болсон бэ?
-Мориныхон чинь сайхан шүү дээ. Уяачид маань дор бүрнээ дэмжин бүх сумдын төлөөлөл ирж оролцсон. Өгөөмөр гэдэг газар болсон тэр уралдаан бодож байснаас ч өргөн цар хүрээтэй болсон шүү. Мэдээж анхны юм алдаа оноо байсан л байлгүй. Гэхдээ зохион байгуулсан оролцсон аль нь сэтгэл хангалуун үлдсэн. Анхны юм болохоор сэтгэлд тод дурсамж үлдсэн. Уралдсан морьдынх нь тоог одоо ч цээжээр хэлж чадна.
-Шалгалт авдаг юм билүү?
-Соёолон 146, азарга 186, их нас 156 уралдаж энэхүү уралдааныг цаашид уламжлал болгон хийх шийдвэр гарч байсан юм.
-Аймгийнхаа морийг хөгжүүлэхийн тулд авч хэрэгжүүлсэн анхны арга хэмжээнүүд юу байв? Ер нь та бүхэн Дорнодыг морийг хөгжүүлэхийн тулд ямар бодлого баримталж байсан бэ?
-Морь уяачийг тарамдуулсан жижиг уралдаануудыг хумиж, томоохон уралдаануудыг дэмжих бодлого баримталж байсан. Өөрөөр хэлбэл чанартай цөөн уралдаад хийснээ үнэлүүлж, алдар цолонд хүрч болох уралдаандаа илүүтэй оролцохыг уриалсан. Жилдээ ганц байсан ч хамаагүй чанартай уралдааныг зохион байгуулъя гэж зорьж ажилласан. Түүний маань үр дүн ч гарч уяачид маань морьдоо бэлдэж тогтмолжсон байсан. Мэдээж уралдаан зохион байгуулна гэдэг шагнал урамшуулалын сан бүрдүүлэхээс эхлээд ярвигтай л даа. Гэсэн хэдий ч сайхан сэтгэлтэй олны дэмээр болоод л байдаг байсан. Моринд элэгтэй хувь хүмүүс, “Дорнод ноос”, “Мах комбинат” , “Адуунчулууны уурхай” зэрэг албан байгууллагууд анхлан хандив өргөж байсныг дурьдах нь зөв байх.
-Дорнод аймагт хоёр ч удаагийн бүсийн наадам зохион байгуулагдсан. Тэр уралдаануудын талаар дурсаач?
- Дорнод нутагт минь 2005, 2009 онуудад Засгийн газрын тогтоолт “зүүн бүсийн хурд” уралдаан зохион байгуулагдсан. Энэ нь тухайн бүс нутгийн уяачид хоорондоо танилцах, мэдлэг туршлагаа солилцох өөрийнх нь адуу аль хэмжээнд хэр хурдан байгааг сорих гээд маш олон давуу талтай. Тийм ч учраас аль нутгийн уяачид өөрийн аймагтаа бүсийн уралдаан болоход маш талархалтай хүлээж авдаг юм билээ. Анхны бүсийн наадамд дээд гурван нас, харин 2009 оны бүсийн наадамд зургаан нас уралдаж байсан. Газар газрын олон сайхан хурдан буянгууд ирж Дорнодын талд тоосоо өргөсөн дөө.
Бүсийн уралдаан зохион байгуулна гэдэг хөрөнгө санхүүгээс эхлээд шийдвэрлэх асуудал олонтой байдаг Тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж байсан бэ?
Морины төлөө гэсэн сэтгэлтэй зөв бодолтой үндэсний өв соёлоо дээдлэсэн хүмүүсийн буянаар хандив санхүүг босгож байсан. Үүнд ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Манлай уяач Б.Билэгдэмбэрэл нар 10 сая төгрөг, Х.Болорчулуун захиралтай “Дорнод гурил”, Ж.Энхболд захиралтай “Чандмань тал”, С.Итгэл захиралтай “Санбэйс” компанийн хамт олон их хэмжээний мөнгөн хандив өргөж байсан. Түүнээс гадна олон хүн өөрсдийн боломжоор хандив өргөж байсныг энд нэг бүрчлэн дурьдана гэвэл боломжгүй юм л даа. Мөн аймгийн засаг даргын тамгын газар болон бүх сумдын засаг даргын тамгын газар зохион байгуулалттайгаар хандив өргөж морьдыг байлж байсан. Товчхондоо бол хоёр бүсийн уралдаанд Дорнодчууд эрвийх дэрвхийхээр оролцсонд их баяртай байдаг юм.
-Холбооны тэргүүний тухайд бус хусуур бүсэлж, хөхөл боосон уяачийн тухайд өнгөрсөн он жилүүдэд ямархан амжилт гаргасан болоо?
Би Сүхбаатар аймгийн Наран сумын уугуул, малчин удамтай хүн. Айлын том хүү. 13 нас хүртлээ аавынхаа уясн хурдан морьдыг унаж сумынхаа наадамд давхиулдаг байлаа. Тэгээд сургууль соёл ажил амдралын мөр хөөн Дорнод аймагт суурьшин эндхийн хүн болсон. Моринд дуртай монгол эр хүн хаана ч хэзээ ч морь уях л юм билээ. Би энд ирээд аймгийн Алдарт уяач С.Алтангэрэл ахаасаа хурдан удмын саарал соёолон авч тэр маань аймгийн наадамд айрагдаж баярлаж байсан маань саяхан мэт санагдаж байна. Тэр цагаас хойш тодорхой амжилтуудыг гаргасаар ирсэн.
-Адуутай амьдралаа холбосондоо хамгийн ихээр олзуурхсан нь хэзээ байсан бэ?
-Бүсийн наадам болж байгаагүй 2001 онд Дорнод аймгийн маань 70 жилийн ой тохиосон юм. Тэр наадам их өтгөн болж бүх сумдын уяачид, хөрш аймгуудаас олон морьд ирж оролцсон. Зөвхөн азарга гэхэд л 480 гаруй хурдан хүлэг мордож байлаа шүү дээ. Тэгэхэд үнэхээр сайхан санагдаж, морь гэдэг амьтантай амьдралаа холбосондоо бахархаж байсан. Мөн Дорнод аймгаасаа анхны улсын цолтнууд тодроход их баярласан. Өөрөө авч байгаа юм шиг л хөөрч байлаа. /инээв/ Аймгийн Алдарт уяач цолны анхныхыг Баянтүмэн сумын уугуул Ёндон гуайд Хэнтий аймгийн Галшар суманд Өвгөн ноёны наадмын довон дээр гардуулж явсан маань ч гэсэн мартагдашгүй мөчүүдийн нэг.
-Төрийн дээд шагнал хүртэж, Алтангадас одонгоор энгэрээ мялаасан байхаа?
-Аймгийн морин спорт уяачдын холбоо үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойн үеэр төрийн дээд шагналд нэрийг маань дэвшүүлж, удалгүй Алтангадас одонгоор энгэрээ мялаасан. Мөн хүндэт тэргүүн зөвлөх гэсэн сонгуульт ажилд томилогдож цаашид залуучуудтайгаа хамтран морины төлөө, уяачид унаачдынхаа төлөө их зүйлийг бүтээхээр хоёргүй сэтгэл зүтгэнэ гэж бодож байгаа.
-Та бүхний хичээл зүтгэлийн үрээр Дорнод талын адуу өөдлөн дэвжих болтугай. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Дорнод аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна