МУ-ын Алдарт уяач Тавхайн Далх

А.Тэлмэн
2016 оны 5-р сарын 23 -нд

Т.Далх нь 1933 онд Аравжаргалант суманд төрсөн бөгөөд бага насандаа хурдан морь унаж, идэр залуу наснаасаа эхлэн адуу маллах болсон билээ. 1959 онд түүний уясан саарал морь аймгийнхаа наадамд айрагдсанаас хойш хүрэн морио гурван удаа түрүүлгэж, нийтдээ  зургаан түрүү, 13 айргаар 1998 онд МУ-ын Алдарт уяач цолыг хүртжээ. Т.Далх аймгийн наадмаас дутахааргүй өргөн дэлгэр болдог төмөр замын баяраас гурван түрүү, зургаан айраг  хүртсэн нь бас л тэмдэглэх ёстой амжилтуудын нэг билээ. Морийг жилийн дөрвөн улирлын турш зөв эдэлж, гамнаж уях ёстой хэмээх зарчмыг баримталдаг алдарт морь уях арга туршлагаа хүү Даваа, шавь Хатанбаатар нартаа эзэмшүүлж, тэд нь аймгийн хэмжээнд үнэлэгдэхүйц сайн уяачид болжээ.
"Тод магнай" сэтгүүл Дорнод аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна