Орон орны морин тойруулга №2- Ирланд

2016 оны 5-р сарын 23 -нд

Ирландын морин тойруулгууд олон талаараа Британыхтай адил. Энэ улсад нийт 26 ипподром буюу морин тойруулга байдгаас зөвхөн гурав нь л шулуун замын уралдаан явуулахад зориулагдсан, бусад нь стипль-чезд зориулагдсан. Ирландын хурдан морины уралдааны төв нь нийслэл Дублинээс 47 километрийн зайтай байдаг Каррэг юм. Каррэг гэдэг нь “давхиж буй адууны газар” гэсэн утгатай аж. Энд бүр эртний Кельтийн хаадын үед морьд уралддаг байсан бөгөөд Английн мэдэлд орж, колони болсноос хойш 1741 онд хамгийн анхны албан ёсны уралдаан болсон байдаг. Ирландчуудын өөрсдийн Гиней, Дерби, Сент-Лежерүүдээ бүгдийг нь Каррэгийн уралдаанаар ялагчаа тодруулдаг гэдгээрээ Британи болон бусад орнуудаас ялгаатай. Үүнээс гадна Каррэг нь 1760-аад онд байгуулагдсан Үндэсний Жокей Клубын төв нь юм.
Гэсэн хэдий ч Ирландын хамгийн алдартай уралдаан нь Каррэгт бус харин Голуз нэртэй боомт хотод явагддаг. Голузын анхны уралдаан 1869 онд зохион байгуулагдаж олны анхаарлын ихээхэн татсан бөгөөд яваандаа Ирландын хамгийн алдартай уралдаан болжээ. Энэ уралдааныг үзэх гэж ирсэн хүмүүс өмссөн зүүснээрээ гайхуулж, хэн хамийн сайхан хувцас, малгай, цүнхтэй ирж вэ хэмээн сонирхдог болж, тэр талаар нь сонин хэвлэл дээр бичдэг уламжлал тогтжээ. Мөн Голузын стипль-чейзийн сүүлийн хоёр саад нь барианы зураасны өмнөх хонхор дотор, өөрөө хаана ч байдаггүйгээр хоорондоо ойр байрласан гэдэг онцлогтой.
Дээрх хоёр морин тойруулга нэр алдартай ч гэлээ Ирландын хамгийн хуучин ипподром нь тэртээ 1685 онд анхны албан ёсны уралдаанаа зохион байгуулж байсан Даунпатрикийн морин тойруулга. Анхны уралдаан зохион байгуулагдаснаас таван жилийн дараа энд болсон уралдаанд цэвэр цусны англи адуу гэсэн шинэ үүлдрийн эхлэлийг тавигч азаргануудын нэг Бейерлей – Терк түрүүлж байсан төдийгүй уралдаанаас шууд эзний хамтаар хаан ширээний төлөөх тулаан руу явж байсан түүхтэй.
Б.Бадрал
Гэсэн хэдий ч Ирландын хамгийн алдартай уралдаан нь Каррэгт бус харин Голуз нэртэй боомт хотод явагддаг. Голузын анхны уралдаан 1869 онд зохион байгуулагдаж олны анхаарлын ихээхэн татсан бөгөөд яваандаа Ирландын хамгийн алдартай уралдаан болжээ. Энэ уралдааныг үзэх гэж ирсэн хүмүүс өмссөн зүүснээрээ гайхуулж, хэн хамийн сайхан хувцас, малгай, цүнхтэй ирж вэ хэмээн сонирхдог болж, тэр талаар нь сонин хэвлэл дээр бичдэг уламжлал тогтжээ. Мөн Голузын стипль-чейзийн сүүлийн хоёр саад нь барианы зураасны өмнөх хонхор дотор, өөрөө хаана ч байдаггүйгээр хоорондоо ойр байрласан гэдэг онцлогтой.
Дээрх хоёр морин тойруулга нэр алдартай ч гэлээ Ирландын хамгийн хуучин ипподром нь тэртээ 1685 онд анхны албан ёсны уралдаанаа зохион байгуулж байсан Даунпатрикийн морин тойруулга. Анхны уралдаан зохион байгуулагдаснаас таван жилийн дараа энд болсон уралдаанд цэвэр цусны англи адуу гэсэн шинэ үүлдрийн эхлэлийг тавигч азаргануудын нэг Бейерлей – Терк түрүүлж байсан төдийгүй уралдаанаас шууд эзний хамтаар хаан ширээний төлөөх тулаан руу явж байсан түүхтэй.
Б.Бадрал








0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
1 цагийн өмнө Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Өчигдөр, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
Сэтгэгдэл бичигдээгүй байна