Сумын Алдарт уяач Ч.Ганхуяг: Адуугаа сайжруулж байгаад өндөр довонд уралдана
А.Тэлмэн
Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул, сумын Алдарт уяач Ч.Ганхуягийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Уяаны эрдэмд хэдий үеэс шимтэн суралцах болсон бэ?
-Манай аав Дорноговь аймгийн ХАА-н газрын нягтлан явсан хүн. Бага залуудаа морь уядаг байгаад хэсэг завсарлаад гавьяаны амралтанд гарч 1985, 86 оноос дахин мал маллах болсон. Манайх адуутай айл л даа. Тийм болохоор миний бага нас адууны захад өнгөрсөн гэж болно. Аавын нэртэй хамар цагаан хонгор соёолон 1986 онд айрагдаж, 1991 онд аймагт зэгэл хонгор даага айрагдуулж байлаа. Бас нэг хонгор халзан морь байв. Харин миний хувьд морь уяад арав гаруй жил болж байна. Аймгийн Алдарт уяач Одын Ухнаар заалган уяаны дөртэй болж байлаа. Алтанширээ сумын аймгийн Алдарт уяач аварга Санзайтай зэрэг шахуу л морь уяж эхэлсэн.
-Одоо хичнээн айраг, түрүүтэй болоод байна вэ. Айраг, түрүүнийхээ амжилтаас сонирхуулаач?
-Одоо дөчөөд айраг, түрүүтэй болоод байна. Өнгөрсөн жил сумын Алдарт уяач болсон. Морь уяад 1997 онд аймгийн наадмаас анхны айргаа авч байлаа. Түүнээс хойш гаргасан амжилтуудаасаа сонирхуулахад, Сайншанд хот байгуулагдсаны 50 жилийн ойгоор соёолон хул морио түрүүлгэж, МАН-ын 80 жилээр энэ амжилтаа бататгаж байлаа. 2000 онд аймгийн наадамд өсгий цагаан зээрд морь аман хүзүүдүүлсэн бол хонгор соёолон 2002 онд Дивиз байгуулагдсаны 70 жилийн ойгоор аман хүзүүдэж, шүдлэн айргийн гурваар орсон. Дараа жил нь “Монголросцветмет” нэгдлийн 30 жилийн ойгоор хонгор морь дөрөвлөж, хязаалан зээрд үрээ гуравлалаа. 2004 онд Өргөний наадамд шүдлэн хонгор үрээ айргийн дөрвөөр, 2005 онд хонгор хязаалан аман хүзүүдсэн. Дараа нь аймагт хонгор хязаалангаа зургаалуулсан. 2012 онд хонгор азаргаа Дорноговь аймгийн “Тайжийн хурд”-д түрүүлгэлээ. Энэ 2013 оны тухайд Данзанравжаагийн 210 жилийн ойгоор хээр хязаалан үрээ долоолуулж, шүдлэн зургаалав. Өргөн сумын наадамд хонгор будан шүдлэн үрээ түрүүлгэлээ. Харин Замын-Үүдийн гаалийн байгууллага үүсч байгуулагдсаны 90 жилийн ой, Хамрын хийдийн Ерөөлийн уралдаанаас тус тус нэг айрагтай.
-Холдоо хаагуур, хаагуур наадаж байна?
-Одоохондоо ойр хавьдаа л наадаж байна. Яваандаа адуугаа сайжруулж байгаад өндөр довд уралдана даа.
-Адууны наймаа их хийж байна уу?
-Аавынхаа адууны цусыг сэлбэж гаднаас адуу авна аа, авна. Алтанширээгийн аварга Санзай гэж хүнээс хамар цагаан хонгор халзан азарга авч, түүний төл хул морь сайн давхиж байгаа. Бас Дэлгэрэхийн Оогон гэж хүний хурдан хар азарганы төл хээр азарга авлаа. Өргөн сумын Мөнхтөрөөс хурдан хээр азарганых нь төл гурван гүү, Улаанбадрахын Баатараас мөн гүү авч байлаа. Баатараас авсан гүүнээс “Тайжийн хурд”-д түрүүлдэг хонгор азарга гарсан юм шүү дээ. Хонгор азарганы эцэг нь манай ах Гомбосүрэнгийн хурдан зээрд азарга байдаг. Энэ хонгор азарганы төл хонгор даагыг Дорнод руу хүнд зарсан юм. Тэнд очоод нэг аман хүзүүдэж, нэг гурвалсан гэж авсан хүн нь утсаар ярьсан. Үнэхээр баярласан шүү.
-Бидний яриа ингээд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна