Аймгийн Алдарт уяач Б.Зулзага: Намайг даага уяхдаа сайн гэж ярьдаг юм


Өөрийн аймаг, сум болон зэргэлдээ аймаг сумын наадмаас 28 түрүү, 43 айраг авч адууныхаа удам угсааг бусад газрын шилмэл хурдан адуугаар сэлбэн сайжруулсан цөөн уяачдын нэг бол Дундговь аймгийн Гурвансайхан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Борын Зулзага гуай юм. Хойч залуу үедээ үлгэр дуурайлал болсон хашир туршлагатай Алдарт уяачийн эрдмийг үр хүүхдүүд нь болох З.Бат-Эрдэнэ, З.Эрдэнэбаатар, Б.Баасанхүү нар нь залган уяа эвлүүлж байна.
-Таны төрсөн газар уул ус гэхээр аль хавь болж байна?
-Би 1942 онд Гурвансайхан сумын нутаг “Баруун тоодог” гэдэг газар төрсөн. 1975 оноос буюу 17 настайгаасаа эхлэн 1992 он хүртэл нэгдлийн адуучин байлаа.
-Нэгдлийн аварга адуучин байсан гэл үү?
-Тийм ээ. 1975 онд аймгийн аварга адуучин, V , VI, VII “5 жилийн гавшгайч” цол тэмдгээр шагнуулж байсан.
-Та аль нутгаас хурдан удмын адуутай болж байв?
-Намайг гурван настай байхад өвөрлөгч хошуунаас Бавуугийн хүү гэдэг шилийн сайн эр арван хэдэн адуу тууж ирээд Баруун тоодог гэдэг газар зарсан гэдэг. Түүнийг дагаж эр бор унага ирсэн юм билээ. Түүгээр манайх азарга тавиад хурд ч гарсан, жороо ч гарсан. Мөн Өндөршил сумын Аригил-Ухна гэдэг хүнээс хүрэн үрээ авч азарга тавьсан. Данзаннямын адууны угшилтай бор азарга ч байсан. Ер нь тэгээд газар газрын хурдтай гэсэн бүхнийг цуглуулах гэж их ч явсан.
-Эртнээс цуглуулсан уу?
-Би 20 настайгаа морь уясан. Тэр цагаас адууны сайнаар уралддаг байсан. Тийм ч учраас аймаг сумаас олон айраг түрүү авсан байх. Одоо хүүхдүүд маань уяаны гол ажлыг хийж байна даа.
-Нэг наадамд хамгийн олон доо хэдэн айраг түрүү авч байв?
-Сумандаа бол бол дөрөв таван морь хийх үе байсан. Тэр тусмаа даагыг бол цуваагаар нь хүртэл оруулж байсан. 1970 оны дунд үед сумын наадамд гурван даага маань уралдааныг хөтлөөд цуваад ирж байсан. Намайг даага уяхдаа сайн гэж ярьдаг юм билээ. Гэхдээ бусдыг нь ч сайн давхиулж л явлаа.
"Тод магнай" сэтгүүл Дундговь аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна