НАВААНЖАНЦАНГИЙН ОЛДОХ


1959 онд Буянт суманд Ойжоо тайж овгийн Лувсанноровын дөрөв дэх хүү болон мэндэлсэн, 1960 онд эцэг Л.Наваанжанцан, эх Д.Сандаг нарт үрчлэгдэж өсч торнисон, 1967-1972 онд Буянт сумын бага сургууль, 1972-1975 онд Баянхутаг суманд наймдугаар анги төгсч, 1977-1978 онд Сүхбаатар аймгийн Онгон суман дахь Хилийн цэргийн алба хаасан, 1981-1987 онд "Буянт-Оргил" нэгдлийн "Арвин" бригадад малчин, 1987-1990 онд "Арвин" багийн тоо бүртгэгч, 1990-1993 онд "Баянбадрал" багийн даргаар ажиллаж байсан, 1980 онд эхнэр Я.Туултай гэр бүл болж, гурван хүү, хоёр охин төрүүлж өсгөсөн, 1990-ээд оны дунд үеэс Галшар сумаас уяачаар олонд танигдсан залуу бол Наваанжанцангийн Олдох байлаа. Аав Л.Наваанжанцан, ээж Д.Сандаг нар нь хүү Олдохыг өргөн авч эрхлүүлэн өсгөхдөө хурдан мориноос хөндий өсгөн, наадамд морь унуулахыг тас хорьдог байж. Олдох энэ тухайгаа “Аав Наваанжанцан морь уядаггүй. Ээж Сандаг хоёулаа их ажилсан хүмүүс байсан. Тэргүүний хоньчин үлгэр жишээ сууриар шалгарч, олон сумын дарга нарт үзүүлэх сургууль хийдэг байлаа. Бид чинь цагаан халаад өмсөж хонио төллүүлдэг гээд надад хүртэл халаад өмсүүлж үзүүлж байж билээ. Тэр хүмүүст тэргүүний суурь концерт тоглож үзүүлэх болоод би “Хэнз хурга” шүлэг уншиж, Орд ах морин хуур хуурдаж, Роза эгч, ээж хоёр зэрэгцэн зогсоод л “Монгол морь” -ийг дуулж байдагсан. Тэр үед тэргүүний суурь чинь урлагт ойрхон, мориноос хол байх ёстой байсан юм шүү дээ...” гэж инээдтэй юм ярина. Тэрээр ахмад хүний яриаг их сонсдог, их ойтой, түүнийгээ өөрөө тэр үед байсан хүн шиг урлагтай ярьдаг. Хүнтэй нийцтэй, адуунд үнэнхүү сэтгэлээ өгсөн байсанг таньдаг болгон нь мэднэ дээ. Гэхдээ багаас нь наадмын морь унуулаагүй ч мориноос хөндий хүн болсонгүй. Харин ч бусад хүүхдээс түрүүлж унаган авьяас сэдэрсэн ч юм уу, ганц хүү дураараа загнаж, 14 настайгаасаа морь уяж эхлэхэд ээж Сандаг нь аясыг нь дагаж морийг нь манаж дагах болжээ. Ээж нь хүүгээ сургуулийн мөр хөөлгөх гэж Баянхутаг суманд наймдугаар анги төгсгөж байсан боловч номын хүн болсонгүй. Харин бүр эсрэгээр наадам дөхөх үеэр ойр сумын уяач Иххэтийн Лхасүрэнг дагаад алга болчихсон байдаг гэдэг. Цэрэгт явж ирээд нэгдлийн адуучин болж уяач айлын ганц охин Туултай гэр бүл болсон. Том хүү Төртулгыгаа таван настайгаас нь наадмын морь унуулсан тэр үеэс наадмын өм нээгдсэн гэдэг нь ч үнэн ажээ. 1991 оны зун АХ-ын 70 жилийн ойн сумын наадамдаа “Ядамын халтар” гэдэг азаргыг аман хүзүүдүүлж, зээрд морио аман хүзүүлгэж, бор даагаа гуравт хурдлуулахад Галшарынхан “Оготор" Балжиннямаас хойш сум даах уяач Олдох залгалаа гэцгээж итгэл тээн магтацгааж байв. Нутгийн зарим ахмадууд аминчлан “миний дүү үүнээс хойш олон газар явж олон айраг, түрүү авна эмээл хазаараа шинэчилж сайжруул” гэж зөвлөж байсан байдаг. Тэр намар нь энэ нутгийн ноён Хардэл жанжин бэйс Н.Пүрэвжавын анхны наадам болсон юм. Хардэл жанжин бэйстнийг мөнхжүүлэх үйл хэргийг эхлүүлэхэд уяач Н.Олдох гол нөлөө үзүүлж, хэрэгжүүлсэн гавьяатай хүн. Түүнийг Баянбадрал багийн дарга байх үед анх Өвгөн ноёны нэрэмжит наадам хийж эхэлсэн нь тохироо бүрдсэн хэрэг. 1961 онд Хэнтий аймгийн наадамд “долоодог зээрд” гэдэг морь, алаг хязаалангаа түрүүлгэн, соёолон хар морио аман хүзүүдүүлж байсан Т.Банзрагчийн ганц охин нь Н.Олдохын гэргий Туул юм. Тиймээс багийн дарга “Өвгөн ноёны наадам хийе" гэсэн хүсэлтийг баяртай хүлээн авч, зохион байгуулан багаараа дэмжиж, сумын дарга Барчидгүнсэл ахдаа нөлөөлж, дэмжүүлэх зэргээр бэлтгэл хангуулж, 1991 оны 9 сарын 15-нд “Шөрмөсөн чулуут” довон дээр гурван насны морь уралдуулсан юм. Ингэж “албан бус” нааадам хийж Хардэл жанжин бэйсийг мөнхжүүлэх үйл хэргийг гардан эхлүүлсэн хүнийг гавьяатай гэхээс аргагүй. Уяач Олдох энэ наадамд бор даага айрагдуулж байв. Дараа жилээс нутгийнхан Өвгөн ноёны наадмаа үргэлжлүүлэн хийдэг болсон юм. Хойтон жил нь 1992 оны Өвгөн ноёны нэрэмжит наадамд залуу уяач Н.Олдох хурдан зээрд морио түрүүлгэж, 1993, 1994 онд гуравт хурлдуулсны дээр, 1994 онд Галшар сумынхааа 70 жилийн ойд түрүүлгэн хамгийн сүүлд 2003 оны Өвгөн ноёны нэрэмжит зүүн бүсийн уралдаанд хүрэн азаргаа дөрөвт хурдлуулж байжээ. Энэ богинохон хугацаанд улс, бүс, аймаг, сумд, түүний жишиг наадмаас 50 орчим айраг, түрүү авсан амжилт нь аймгийн Алдарт уяач цолонд хүргэсэн юм. Уяач Олдох удамт сүргээсээ бусдад өгсөн, бэлэглэсэн нь энд тэнд их хурдалсан дуулддаг. Хөвсгөл аймгийн уяачдын холбооны дарга асан Пүрэвхүү Олдохоос нэг хар үрээ авч явсан нь Хөвсгөл аймагт очоод “Тосонгийн хар” нэртэй азарга болоод олон түрүүлсний дээр үр төлүүд нь ч их хурдалсан байдаг юм.
Галшарынх гэхээр хулгай авчихна гээд нэрийг нь нуусан юм билээ. Уяач Олдох улсын наадам хязааландаа 15-т орсон “Гуулин зээрд” гэдэг үрээгээ ММСУХ-ны ерөнхийлөгч асан У.Буяндэлгэрт өгсөн нь 1998 онд төрийн наадмын түрүү, түмэн эх болсон түүхтэй. Энэ мэт түүхийг тэр бүр мэдэх боломжгүй юм. Хурдан морины наймаа бол баяжих, баярхах сэтгэлээр биш, сэтгэлийн баяр баяслаар хийгддэг монгол соёл. Уяач Олдох ийм л зарчимтай байсан. Тиймээс эднийд байнга л зочин ирдэг. ММСУХ-ны ерөнхийлөгч асан Х.Буяндэлгэр, Зууны манлай уяач Д.Даваахүү, Мандал-Алтайн Балдандорж гэх мэт олон уяач найз, нөхдийн хүрээлэл өргөсч хүчээ авч байв. Нутгийн олон түмний итгэл, найдлага, хуран айлссан, төрсөн, өргөсөн таван хүүхэдтэй, идээ цагаа бялхсан өнөр айл байлаа. Гэвч амьдрал ажил оргилсон идэр залуу насандаа тэнгэрт хальсан нь даанч харамсалтай. Бурхан нас хайрласан Галшарынхан “Хошуу даах уяач төрлөө” гэж зөв л хэлсэн байгаа юм. Түүнээс хойш тэгж хэлсэн уяач төрсөнгүй. Хэзээ төрөхийг бурхан мэдэх л буй за.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна