Дорнод аймгийн хойд бүсийн бага 3 насны хурдан морьдын уралдаан

Батсайхан
2016 оны 6-р сарын 02 -нд

Дорнод аймгийн Баяндун сумын төвд 5 дугаар сарын 29-ны өдрийн Ням гарагт хойд сумдын бага 3 насны хурдан морьдын бүсийн уралдаан амжилттай зохион байгуулагджээ. Аймгийн Морин спорт, Уяачдын холбооноос жил бүр уламжлал болгон бага гурван хурдан морьдын уралдааныг сумдуудад  хийж ирсэн бөгөөд Баянтүмэн, Хэрлэн, Баян-Уул сумдад болж байсан энэ уралдааныг  Баяндун сумын салбар холбооны 20 жилийн ойг тохиолдуулан “Яргайн хурд-2016” нэртэйгээр явууллаа.
      Тэртээ 1993 онд БНМАУ-н депутат, Улсын аварга малчин Дариймийн Бадамханд агсан анх санаачилан Яргай багт зохион явуулж ирсэн бэсрэг наадам маань жил бүр өргөжин, хамрагдах хүрээгээ тэлсээр энэ удаад бүсийн наадам болсонд нутгийн зон олон сэтгэл өндөр байв. Баярын хурал дээр Монголын Морин спорт, Уяачдын Холбооны “Хүндэт өргөмжлөл”-өөр нутгийн уяачдаас сумын Алдарт уяач Раднаабазарын Батболд, Баярын Баяржаргал нар, “Уяачын алдар” одонгоор сумын Алдарт уяач Бараадийн Энхтүвшин гуай, ХХААЯамны Тэргүүний ажилтан, мөн яамны жуух бичгээр нэр бүхий уяачид шагнагдаж үндэсний их өв соёл хурдан морины уралдааныг хөгжүүлэх үйлсэд оруулсан хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж, улмаар УБ хотоос хүрэлцэн ирсэн Баяндун нутгийн авьяаслаг дуучин залуусын дуу хуур, аяны мэндчилгээтэй, цэнгээнт бүжигтэй сайхан үдэш боллоо.
Хязаалан-42
1.Баяндун сумын харьяат Н.Базаржавын хонгор
2.Баян-Уул сумын харьяат Д.Бөхчулууны хүрэн 
3.Хөлөнбуйр сумын харьяат М.Мөнгөнхуягын Арслан хар
4.Баян-Уул сумын харьяат хонгор Д.Чулуунбаатарын хонгор
5.Дашбалбар сумын Г.Батчулууны хүрэн
Шүдлэн-38
1.Баян-Уул сумын харьяат Х.Энхбаярын хүрэн
2.Баяндун сумын Г.Баттөмөрийн зээрд
3.Цагаан-Овоо сумын Д.Соёл-Эрдэнийн хээр
4.Баян-Уул сумын Д.Бөхчулууны хонгор
5.Баянтүмэн сумын харьяат С.Бадам-Очирын саарал
Даага-35
1.Чулуунхороот сумын харьяат Сундуйн Мөнхбатын халиун халзан даага
2.Матад сумын харьяат, Буман хурд гал уяаны ААУ Д.Цогтжаргалын хүрэн даага /Сүхбаатар аймгийн Жавхлант шаргын уралдаанд айрагдсан/
3.Матад сумын харьяат, Буман хурд гал уяаны ААУ М.Мөнхсайханы халиунд даага
4.Баяндун сумын харьяат Б.Баярхүүгийн хүрэн алаг
5.Баяндун сумын харьяат Б.Бат-Эрдэнийн бор тус тус хурдаллаа.
Дорнод аймгийн МСУХ-ны НБДарга Б.Батсайхан

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна