Аймгийн Алдарт уяач Ч.Баярбаатар: 1977 онд ухаа даагаа түрүүлгэн анхны медалийг авч байлаа
А.Тэлмэн
Булган аймгийн Орхон сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ч.Баярбаатартай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Адуучин аавын хүү болж, агтны төвөргөөнд бүүвэйлэгдэн хүн боллоо гэлээ. Аавынхаа талаарх дурсамжаас хуваалцаач?
-Миний эцгийг Чоймбол гэдэг. Эрдэнэт, Булганыхан андахгүй дээ. 1960 онд нэгдлийн адуу авч, 18 жил маллаад 1981 онд намайг цэргээс ирсний дараа хүлээлгэн өгч байсан юм. “Аавынхаа хариулж байсан адууг ав” гээд 300 гаруй адуу хүлээлгэж өгсөн. Миний аав сайн адуучнаас гадна шаггүй уяач. Хүрэн алаг морь, бор азарга нь эргэн тойрондоо айраг, түрүү алдаагүй дээ.
-Өөрийн унаган адуунууд уу?
-Хүрэн алаг морио Архангайн туувраас авч байсан гэдэг юм. Алаг морь Булган аймгийн баяр наадамд хоёр түрүүлж, Эрдэнэтийн наадамд хоёр аман хүзүүдэн, хэд хэд айрагдсан. Харин бор азарга нь Хэнтий аймгийн Галшар гаралтай адуу.
Булган аймагт хоёр түрүүлж, Эрдэнэтэд хэд хэдэн удаа айрагдсаан. Олон жилийн өмнө учраас оныг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан Монгол Зөвлөлтийн залуучуудын 8-р их наадамд хүрэн алаг морь аман хүзүүдэж байсан. Тэр наадам бол одоогийн бүсийн уралдааны дайтай том наадам л даа. Бүх сумдын наадамд айргийн тавд хурдалсан морьд урилгаар оролцож байсан юм. Тэгэхэд аавын маань хүрэн алаг морь аман хүзүүдэж, Зуунчулууны хул морь түрүүлж байлаа.
-Уяач аавын хүү хэзээнээс морь уяж эхэлсэн бэ?
-Би моринд хүнддэж хасагдаад л аавыгаа дагаж морь уяж эхэлсэн хүн. Хамгийн анх буюу 1977 онд манай Эрдэнэтэд хурдан моринд медаль өгсөн шүү дээ. Тэгэхэд өөрийн унаган ухаа даагаа уяж, түрүүлгэн алтан медаль авч байлаа. Медаль гээч юмыг анх үзэж байгаа болохоор хүмүүс дамжуулж хараад бөөн л юм болж байлаа. /инээв/ Тэрний дараа жил цэргийн албанд татагдаад гурван жил, морь уялгүй завсарласан.
-Цэргээс ирээд л морио уясан байлгүй?
-Тэгэлгүй яахав. Алаг морь, бор азарга, хонгор морь гээд олон адуу уясан даа. Зөвхөн өөрийн гэлтгүй ах, дүү, найз нөхдийнхөө морийг уяж айраг, түрүү олныг авсаан. Доржпалам гэж хүний хүрэн халзан морийг уяж айрагдуулж байлаа. Сүүлийн үед Баясгалан ахтайгаа уяа нийлэн сайхан наадаж байна даа.
-1997 онд Эрдэнэтэд анхны бүсийн уралдаан болж байсан. Түүнд оролцсон байх?
-Оролцсоон. Хоёр их насны морьтой очиж, халиун морио арван хэдээр, нөгөөг нь хорин хэдээр давхиулсан. Тухайн үед хаврын уралдаан тэгтлээ олон болдоггүй байсан шүү дээ. Тэр утгаараа эртнээс зар түгээж Булган, Сэлэнгэ, Эрдэнэт, Төв зэрэг олон аймгаас уяачид ирж оролцож байсан юм.
-За тэрний дараа оролцож байсан томоохон наадмуудаасаа дурдаач?
-Суман хүрэнтэйгээ очсон наадмууд л байна даа. 2009 онд хязаалан үрээ Баянхонгор аймагт болсон Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ойд очиж 19-өөр давхиж байлаа. Түүний дараа жил соёолондоо Орхон аймгийнхаа баяр наадамд түрүүлээд, хэдхэн хоногийн дараа болсон “Эрдэнэт их хурд-2010” төвийн бүсийн уралдаанд түрүүлсэн шүү дээ.Түүний дараа 2012 оны улсын наадамд очиж гуравлаад, Хүйн долоон худагт болсон Да лам Цэрэнчимэдийн мэлмий гийсний 140 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд аман хүзүүдсэн.
-Тэндээсээ Есөнзүйл явсан билүү?
-Тэгсэн. Тэнд түрүүлсэн шүү дээ. Дараа жил нь улсад долоолоод, “Их хурд”-д 13-аар давхисан. 2014 онд болохоор “Дүнжингаравын хурд”-д наймаар давхиад, улсад аман хүзүүдэж, Хотгойдын хурдад түрүүлсэн. Ер нь улсын наадамд гурван удаа очоод хоёр айрагдчихаад байгаа юм.
-Өнөө жил хэрхэн уралдсан бэ?
-Гантай байсан болохоор нэг их явуулаагүй, тэгсгээд татуулчихсан. Хүрэн морь маань сүүлийн жилүүдэд одтой сайхан наадаж байгаа болохоор хүмүүс намайг сайн уяж байна л гэдэг. Харин би адуу нь хурдан юм даа л гэдэг юм.
-Суман хүрэнг моринд дуртай монголын ард түмэн андахгүй. Баярбаатар Алдартын магнайг тэнийлгэдэг өөр ямар хурдан буянгууд байна вэ?
-Хүрэн алаг, хар алаг морьд маань байна. Бүрэгхангай сумын харьяат, улсын Алдарт уяач Эрдэнэбат гэдэг хүнээс авсан хар алаг морь маань Эрдэнэтдээ олон удаа айрагдсаан. Мөн Төв аймгийн Заамар сумаас авсан халиун морь бас их сайхан давхиж байгаа. Хонгор халзан даага Булган аймгийн баяр наадамд түрүүлсэн. Бас нэг хонгор даага өнөө жил Эрдэнэтийн наадамд айрагдчихаад Сайхан суманд болсон түмэн адууны баярт бас айрагдсан.
-Алдартаас заавар зөвлөгөө авдаг залуус бий биз. Ер нь хүүхдүүд тань моринд хэр элэгтэй вэ?
-Манай хүүхдүүд моринд дуртай дуртай. Гайгүй уячих болов уу гэж боддог шүү.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Уясан хүлгүүд нь хурдан байж улсын цолонд хүрэх ерөөлийг өргөе.
-За ерөөлөөр болог.
"Тод магнай" сэтгүүл "Эрдэнэт хүлэг" МСУХ-ны 20 жилийн ойн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:01 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 23 -нд Янзага зээрд -
11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө… -
2025 оны 9-р сарын 24 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган… -
2025 оны 9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур… -
2025 оны 9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.… -
2025 оны 9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн… -
2025 оны 9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан -
2025 оны 9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.… -
2025 оны 9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал… -
2025 оны 9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн … -
2025 оны 9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.… -
2025 оны 9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас… -
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни… -
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү... -
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты… -
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд М.Энхтайванбаатарын зээрд халзан даага … -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…

Сэтгэгдэл бичигдээгүй байна