Төв аймгийн Бор-Өндөр сумын удамт хурдан хүлгүүд, эрдэмт мэргэн уяачид

2016 оны 6-р сарын 06 -нд

Бор-Өндөр /одоогийн Алтанбулаг/ сум Бүм, Адьяа, Жүрмэд заан, Гомбосүрэн, Доёд, Дугар, Лувсанжамц нарын зэрэг олон сайхан уяачидтай юм. Дугарын хул /улсын наадамд гурав айрагдсан/, Лувсанжамцын бор /улсын наадамд дөрөв айрагдсан/ гэдэг ах дүү хоёр морь энэ сумынх юм. ХХ зуун дуустал улсын их наадамд Бор-Өндөрөөс 10 морь түрүүлж, 41 морь айрагджээ. Дээр дурдсан уяачдаас хэдэн хүнийг тодорхой авч ярья.
Лувсанцэрэнгийн Бүм: Бор-Өндөрийн Гишүүт хээр гэдэг нэрт хурдан азарга энэ хүнийх юм. Уул нь Адаацагийн мэргэн Дагвын хээр гэдэг азарга байсан бөгөөд бүдүүн болсон хойноо энэ хүнд ирж Ардын хувьсгалын 21 жилийн ойгоор түрүүлж, Төв аймгийн наадамд хоёр түрүүлж, тав айрагджээ.
1956 онд Ардын хувьсгалын 35 жилийн ойгоор 600 гаруй соёолон уралдсанаас Бүмийн борлог морь хоёр саахалт хол түрүүлсэн юм. Мөн Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор Бүмийн зээрд морь аман хүзүүдэж, хөр саарал үрээ нь айрагдаж байжээ. Тэр наадамд хамгийн сайн наадсан гурван хүний тоонд Хэнтийн Дамбадаржаа, Төв аймгийн Баянцагаан сумын Баяр, Бор-Өндөр сумын Бүм нар орж байжээ.
Дууч Адъяа: 1925 оны нар, ногоо тэгш зуны дэлгэр сайхан цаг болж, Ардын хувьсгалын 4 жилийн ойн их баяр наадамд олон хүн морь уяхад 21 настай залуу эр Адъяа Товлой нэртэй хээр шүдлэнгээ уяжээ. Тар, сунгаанд хээр үрээ нь хэд хэд өнгөлж залуу эзнийхээ урам зоригийг бадруулж байлаа. Улсын их наадамд шүдлэн уралдахаар гарч, уяач Адъяа олон нөхдийн хамт хээр үрээнийхээ тоосыг үзэхээр их л догдлон хүлээжээ. Гэтэл санаанд оромгүй юм болж хээр үрээ нь Халхын тэр олон хурдантай давхижээ.
Энэ хүн анх Балжир гавжийнх гэдэг айлаас зөв урд хөл нь бэлбэсэн зээрд үрээ, бас хэдэн гүү авч адуужсан бөгөөд тэд нь Орлойн адуу байсан байна. Тэдний дотор нэгэн уургын халтар гүү байснаас дөрвөн хурдан халтар хээр адуу гарчээ. Эднээс хамгийн хурдан нь Бага халтар азарга нь бөгөөд энэ азарга Өвөрдулаанд хийсэн Төв аймгийн наадамд түрүүлж, улсын 23 жилийн ойгоор айрагджээ. Товлой гэдэг хээр морь нь аймгийн наадамд нэг түрүүлж, нэг айрагдаж, сумын наадамд хэд хэдэн айраг, түрүү авсан юм. Энэ бол миний хөлийг анх дөрөөнд хүргэсэн хүлэг морин эрдэнэ билээ. Эднийд Шарын бор, Хэнз бор гэдэг азарганууд байсан. Шарын бор нь улсын наадамд нэг айрагдаж, арав дотор олон давхисан. Хэнз бор нь даагандаа Бор-Өндөр, Баянбараат сумдад түрүүлж байсан. Хар азарга нь сумандаа нэг түрүүлж, хул үрээ нь аймгийн наадамд нэг түрүүлж, зээрд соёолон нь Бараатад очоод улсын наадамд түрүүлсэн Пунцагбалжирын саарлыг дийлж түрүүлж, борлог үрээ нь /Бүмийн борлогийн төрсөн ах/ Өндөрширээтэд айрагдаж, буурал үрээ нь Алтанбулагт түрүүлж, халтар даага нь Өнжүүлд аман хүзүүдэж байлаа. Мөн 1965 онд хээр даага нь улсын наадамд аман хүзүүдэж, 1976 онд зээрд хязаалан нь улсын наадамд айрагджээ.
Энэ уяач орон нутагтаа нэртэй дууч хүн учир “Дууч Адъяа” гэж алдаршжээ.
А.Баярмагнай

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна