Аймгийн Алдарт уяач Б.Баттулга: Хээр үрээ нэг жил 11 уралдаж 10 түрүүлж, нэг айрагдсан
А.Тэлмэн
Завхан аймгийн Сантмаргаз сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Баттулгатай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хурдан хүлгийн сүүл шууж, уяач хэмээн дуудуулсан анхны наадмын дурсамжаар яриагаа эхэлье?
-Манай ах намайг айл гэр болж өрх тусгаарлахад хээр үрээ бэлгэнд өгсөн юм. 1991 онд түүнийг нь уяж шүдлэн үрээ сумынхаа наадамд гурваар давхиулаад, хязаалан дөрөвлүүлж, соёолон сумандаа болон Сонгинын ойд тус тус түрүүлгээд, Увс аймгийн Зүүнхангай суманд очиж таваар давхиулсан. Ингэж морь уяад л амжилттай наадсан учраас тэрнээс хойш мориноос салаагүй. Тэгээд ч манайхан удмаараа уяач хүмүүс л дээ. Манай ах аймгийн Алдарт уяач Нямдорж гэж хүн бий. Би ахынхаа морийг уядаг юм.
-Тэгвэл багадаа хурдан морь унаж л байсан юм байна?
-Уналгүй яахав. Зургаан настайдаа Даваажавын халтар морийг унаж сумандаа хол түрүүлгэж байлаа. Мөн Хөдөлмөрийн баатар Эрхитбаатар, аймгийн заан, сумын Алдарт уяач Гага болон Даваажав нарын морийг унадаг байсан.
-Анх морь уяхдаа хэнээс зөвлөгөө авдаг байв?
-Хадам аав Даваажав, улсын Алдарт уяач Баасанжав, аймгийн Алдарт уяач Банзрагч, Эрдэнэцогт нарын нутгийнхаа уяачдаас мэдэхгүй чадахгүйгээ асууж зөвлөж байдаг.
-Одтой хийморьтой наадмынхаа дурсамжаас хуваалцаач?
-Нямдорж ах маань Тэс угшилтай Увсын даншигт аман хүзүүдсэн хүрэн үрээ авчирсан юм. Би түүнийг нь уяж хойтон жил нь соёолон аймагт түрүүлгээд, давхар уяагаар суманд бас түрүүлгэсэн. Тэр жил хүрэн соёолон үнэхээр хурдан байж Тэлмэн, Сонгино, Ургамал сумдын уралдаанд бас түрүүлсэн. Нас нийлээд Сантмаргаз, Сонгино сумдад мөн түрүүлсэн. Мөн Нямдорж ахын маань унаган хээр азарга даагандаа Увсын Өндөрхангай сумын наадамд айрагдаад, шүдлэн аймагтаа түрүүлж Сантмаргаз, Сонгино, Ургамал, Дөрвөлжин зэрэг суманд мөн магнайдаа тоосгүй давхисан.
-Хэдэн онд тэгж сайн наадсан юм бэ?
-2010 онд. Тэр жил Говь-Алтай аймаг үүсч байгуулагдсаны 70 жилийн ой баруун бүсийн наадам болж тэнд бас дөрвөөр давхисан. Тэр жил хээр үрээ 11 уралдаж 10 түрүүлж, нэг айрагдсан.
-Үнэхээр сайн нааджээ?
-Тэгсэн. Дараа жил нь хязаалан үрээ аймагт түрүүлээд, соёолон сумандаа айрагдаад Увс аймгийн Баянтурууны тахилгад дөрөвлөсөн.Миний бас нэг хээр үрээ даагандаа Сар хайрханы даншигт гурвалсан.
-Тэгэхээр та чинь бүсийн наадмын хоёр айрагтай гэсэн үг үү?
-Арьхад гэж хүний нэрээр бүртгэлтэй байгаа. Би дараа нь худалдаж авсан юм.
-Хурдан адууны наймаа нэлээдгүй хийдэг. Хүнд өгсөн адуу тань сайн давхидаг дуулдана лээ?
-Тиймээ, бага гурван насандаа сумандаа айрагдсан бор морь Увсын Баруунтуруун сум руу зарагдсан. Гайгүй давхиж байгаа дуулдана лээ. Мөн Ургамал руу зарагдсан үрээ их сайн давхиж байгаа гэнэ лээ. Дорнодын Матад сумаас ирсэн сайхан бор даагыг 50 эр ямаагаар авч хөл нь муудчихаад байсныг Увсын нэг уяач ирээд авсан. Төлүүд нь их сайн байгаа гэж байна лээ. Энэ мэтчилэн хүнд өгсөн адуунууд хурдлаад байгаа дуулддаг юм.
-Та адууныхаа чанарыг хэрхэн сайжруулж байна?
-Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Увс аймгуудаас азарга авсан.Сүүлийн үед голдуу унаган адуугаараа наадаж байна. Манай баруун талын адуу яс хүндтэй газрын холд яваач байдаг бол зүүн талын адуу яс хөнгөн хөлийн хурд ихтэй, уяа бэлэн байх юм.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн бэ?
-2011 онд аймгийн Алдарт уяач болсон. Улсын бүсийн наадмаас хоёр айраг, аймгийн наадмаас хоёр түрүү, долоон айрагтай.
"Тод магнай" сэтгүүл Завхан аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:01 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 23 -нд Янзага зээрд -
11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө… -
2025 оны 9-р сарын 24 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган… -
2025 оны 9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур… -
2025 оны 9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.… -
2025 оны 9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн… -
2025 оны 9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан -
2025 оны 9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.… -
2025 оны 9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал… -
2025 оны 9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн … -
2025 оны 9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.… -
2025 оны 9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас… -
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни… -
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү... -
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты… -
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд М.Энхтайванбаатарын зээрд халзан даага … -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…

Сэтгэгдэл бичигдээгүй байна