Аймгийн Алдарт уяач Ш.Нямсүрэн: Очсон наадам бүрээсээ айраг түрүүтэй л ирдэг байлаа

2016 оны 6-р сарын 08 -нд

Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Шаргын Нямсүрэн гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Та аль нутгийн хүн бэ? Энд ирээд хэдэн жил болж байна вэ?
-Би Увс аймгийн Баруунтуруун сумын хүн. 1975 онд маллаж байсан хар хонио дагаад энд илгээлтээр ирсэн. Энэ нь мах ноос сүүний чиглэлийн каракуль хонь байгаа юм. Тэр үед долоо, найман зуугаар нь хар хонийг малладаг байлаа. 300 хурганы арьсыг нь гурваас илүү хонуулахгүй авна гэдэг тухайн үедээ их том ажил байсан даа. Эхэндээ өрөвддөг ч сүүлдээ дасчихдаг юм байна лээ. Үүрэг даалгавар гэж хатуу үе байсан болохоор 700 хоньтой гэхэд 300 хургыг арьсанд өгөөд, 400-г нь бойжуулах жишээний. Тэр цагаас хойш 40 гаруй жил энд амьдарч байна.
-Увсын Баруунтуруунаас Их хурдын айраг хүртсэн Ганбаатарын ухаа, Дамдин гуайн Оодон хээр гэхчилэн хурдан буянгууд гарсан. Таны өвөг дээдэс ч морь мал уяж байв уу?
-Манай дээдчүүлд уяа сойлго тааруулсан уяачид ховорхон байлаа. Ах Нямжав маань сумын Алдарт уяач хүн байсан юм. Удмаасаа дараагийн уяач нь болсон би 1976 оноос морь уяж байна. Гэхдээ одоо манай хоёр хүү морь уяж, би зөвлөх маягтай. Манай хөвгүүд Уламбаяр, Баярцогт гэж сумын Алдарт уяачид бий.
- Увсаасаа адуутай ирж байв уу?
- Увсаас мал харгүй ирсэн. Энд ирээд Сүхбаатар, Галшарын тууврын адуунаас нэг охин адуу авсан.
Өнөөхөө Говьсүмбэрийнхээ Дагва гэж хурдтай уяачийн адуунд тавьж, адуужсан. Ингээд тэдний бор зээрд азарганы төл хойтон жил нь төрж, 1977 онд шүдлэн үрээ Хажуу-Улааны 30 билүү 40 жилийн ойд ганц үрээтэй очоод түрүүлгэсэн. Насантогтох гэж мундаг уяачтай явж анхныхаа түрүүгээ авч байгаа нь тэр. Энэ хүнээс их ч сурсан даа.
-Түүнээс хойш хаагуур яаж наадав?
-Хажуу-Улаанаар олонтаа наадсан. Бас Галшарт хоёр удаа очсон бол Архустайд азарга, шүдлэн хоёртой очоод хоёр айраг авсан. Хэнтийд ч очиж байлаа. Хойд Баян-Улаанд гурав, Баянжаргаланд гурав, Баянмөнхөд хоёр удаа очсон. Энэ хавийнхан намайг мэднэ дээ. Очсон наадмаасаа айраг түрүүтэй л ирдэг байсан. Гэхдээ улсад явж байгаагүй.
-Таны уяж байсан морьдоос хамгийн өндөр амжилт гаргасан ямар хурдан хүлэг байна вэ?
-Миний нэг хээр азарга байсан юм. Дааганаасаа хурдалж, 15 медалийг авсан. Үүнээс нь тав нь алтан медаль. Хөөрхий одоо байхгүй ээ. Өнөө л Дагва гэж хүний азарганд байдсаа оруулаад гарсан төл. Би бас нэг хэсэг Галшарын зээрд азарганы төлөөр сайхан наадсан хүн.
-Хээр азарганы төлүүд нь яаж давхиж байв?
-Одоо төлүүдээр нь хоёр хүү наадаж байна. Хоёулаа тус тусдаа 20 гаруй медальтай болсон.
-Сум, аймгийн баяр наадмаас хичнээн айраг түрүүтэй вэ?
-Говь-Сүмбэрт 17, 18 жил орсон байхаа. Хүүхдүүдийнхээ амжилтыг нийлүүлбэл 62 медаль байна.
-Таныг ид морь уяж байхад ямар ямар мундаг уяачид байв?
-Говь-Сүмбэрт хонгор морьтын Цэнд, Борхүү гуай гэж их сайн уядаг, сайн ч хурдтай улс байсан. Манайх Насантогтох гуайнхтай айл саахалт явлаа. Бас л мундаг уяач. Хүнд мэддэг чаддагаа сэтгэл харамгүй хэлээд л өгдөгсөн.
-Хэдэн онд сумын Алдарт уяач болж байсан бэ?
-1986, 87 оны үед сумын Аварга уяач болсон. Харин уржнан аймгийн Алдарт уяач боллоо. Ямартаа ч хурдан тууртын хийморт сүслэсэн он жилүүдийнхээ үр шимийг хүртэж л явна даа.
-Хөвгүүдээс тань гадна шавь нар олон биз?
-Залуучууд асууж сураад ирэхэд нь мэддэгээ хэлээд л өгдөг юм. Кялмааны Баяраа, багийн дарга Мандах тэдний дүү нар нь гээд хүүхдүүд ирнэ шүү.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Та эрүүл энх байж урт удаан наслаарай.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна