"Пүүжин хээр" морины домог

2016 оны 6-р сарын 16 -нд

Зүүнхангайн нэртэй уяач Намсаны Баттогтохын унаган адуу “Пүүжин хээр “морь бол Ханхөхий нутгийн 1970-1980 оны нэртэй хурдуудын манлай нь байжээ. Сум-нэгдлийн дарга, орлогч хийж явсан инженер-уяач Намсаны Баттогтох адууны тэнгэртэй хархүү байлаа. 1977 онд “хар” хэмээх Баттогтох уяач Зүүнхангай сум- нэгдлийн даргаар ирээд байхдаа АХ-40 жилийн ойгоор сумын наадмын гурван түрүү, хоёр айргийг авч байсан аатай эр явжээ. Тэр цагт бусдаас онцгой адуу нь пүүжин хээр нь байсан гэдэг. 1975 онд уяач Баттогтох хээр даагаа Зүүнхангай, Баянхайрханд анх түрүүлгэж, шүдлэнд нь Зүүнхангай, Завханы Баянтэсд, хязаалан, соёолонд нь Зүүнхангайд тус тус түрүүлгэж, хавчигт нь айрагдуулж, нас нийлмэгц Зүүнхангай, Өндөрхангай, Баруунтуруунд давхар уяагаар угсран түрүүлгэсэн гэдэг.
Төрийн албан тушаалтан морь уявал “хуучны феодал сурталтай, хувийн ашиг сонирхолтой, ажил хийдэггүй, зугаа цэнгэл хөөсөн, арилжаа наймаа панз хийдэг” гэж ад шоо үзэгдэн шүүмжлэлд өртдөг байжээ. МАХН-ын аймгийн хорооны Товчооны гишүүдийн хурлаар уяач Баттогтохыг “пүүжин хээрийн хэрэг” –ээр оруулж, бангадан тэр хурлыг тэргүүлэгч дарга:
-Чи тэгээд яая гэж бодож байна. Хурдан мориноос холдох хэрэгтэй. Саналаа хэл гэжээ. Уяач Баттогтох хариуд нь:
-За би морьдоо бүгдийг нь зарчихъя гэж хэлээд мултарсан гэдэг. Гэвч тэрбээр албан тушаалтны хувьд намын даалгавараа биелүүлсэнч бие , сэтгэл хоёроороо хурдан мориноосоо асар холдолгүй үлдсэн юм. Залуухан сэрээтний урам хугарч адууундаа тавих анхаарал нь суларч нийтдээ 150 адууг нь хулгайд алдсны дотор олон хурдан хүлэг байсан гэдэг. Тэр цагийн нам, төр хувь хүнийг ингэж л бие, сэтгэл, хөрөнгө гурваар нь давхар давхар дарамталдаг байлаа.
Тэр жил Баруунтурууны 40 жилийн наадамд хурдан хээр морио давхар уяа хийж очиход нь нутгийн баяд уяач ам асууж:
-Хөхийн ухна ишиг шиг амьтан яаж давхих вэ гэж өдөж тоглоом тохуу хийж гэнэ. “Хар” Баттогтох уяачийн аархуу зан хөдөлж:
-Хэрвээ давхихгүй бол хазаарыг нь мултлаад энд хаячихна гэж ам гарчээ.
Хурдан хээр морь тэр уралдаанд эзнийхээ хэлснийг ёсоор болгож, түрүүлсэн гэнэ. Энэ болсон явдлыг нүдээр харж байсан улсын нэртэй бөх Увсын долоон харын нэг Намжим арслан хэдэн хоног даган шалж найрлан:
-Би чөлөөт бөхийн ази тивийн аварга хүн. Чиний морийг улсад уралдуулж нэрээ гаргая. Яг таван жил болоод буцааж авчирж өгнө гэж тохироод наймаа хийжээ. Намжим арслан Улаанбаатар явж ч амжсангүй, харин хурдан хээр морь аймгийнхаа наадамд гурав түрүүлж, хоёр айрагдаж “пүүжин хээр” гэдэг алдрыг ард олноосоо хүртсэн гэдэг. Таван жил өнгөрөхөд алдарт уяач Н.Баттогтох 19 настай “пүүжин хээр” морио эргүүлэн авч Өндөрхангайн наадамд айрагдуулжээ. Дараа жил нь Зүүнхангайн арван мянган адууны баярт уралдуулан отгон давхилыг хийжээ. Энэ уралдааны барианы хөлд тасархай давхин ирж явсан өвгөн хээрийг харсан Баттогтох уяач уяран хайрлаж “татаж яваарай хүү минь” гэж хашгирчээ. Эзнийхээ дууг сонссон “пүүжин хээр” хулган сууж, зог тусан эргэцээх хооронд ардах дөрвөн морь дайран гарчээ. Сандарсан наадамчид хурган суусан хээр морины эвийг арай гэж олоод нэхүүлэн хөөлгөж, дөрөвлүүлснээр отгон давхил өндөрлөсөн гэдэг.
"Монголын хурдан морины домог, түүх" номноос

6 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
77.68.87.192
minii owoogin saihan huleg deee
Reply66.181.161.88
hurdan estoi.saihan . ulaan heer mori bsan. haraad bichermeer.
Reply66.181.161.127
Bayrlalaa tand
Reply112.72.11.102
хүүхэд байхад гашууний голоор нэг пуужин хээр хурц арслан Ойдов гэж шуугдагсан
Reply202.126.89.32
Манай ханхөхийн сайхан буян байж дээ
Reply202.9.42.39
Ханхөхөий нутгийн аргагүй хурдан буян байжээ.