Сумын Алдарт уяач Н.Гэрэлт-Од: Гуравдугаар ангийн хүүхэд даага айрагдуулчихаад, морь шигээ уяач гэгдэж явлаа
А.Тэлмэн 2016 оны 6-р сарын 23 -нд
Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, сумын Алдарт уяач Н.Гэрэлт-Одтой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хэзээнээс морь малтай холбогдож эхэлсэн бэ?
-Миний нагац ах Баяндалай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Буянхүү гэж бий. Багадаа нагац ахынхаа гэрээр орж гарч, морины ажилд нь туслан, хурдны морь унаж өссөн. Харин моринд томдоод ирэхийн цагт морь уях болсон. Анх сургуулийнхаа нээлтийн уралдаанд хоёр даага уячихаад, өөрөө унаж уралдан, айраг хүртээд харьж явахдаа хамгийн жаргалтай хүн явлаа шүү дээ. Тэгэхэд дунд сургуулийн гуравдугаар анги байсан юм. Болоогүй хоёр дааганыхаа нэгийг нь өөрөө, нөгөөг нь хүүхэд гуйж унуулаад айргийн гурав, дөрөвт оруулчихсан гэж байгаа. Тэгэхэд сургуулийн захирал “уяач нь хэн бэ?” гэхээр нь гараад очтол гайхсан янзтай нэг их том харснаа “ямар даага шигээ уяач вэ” гэж билээ.
-Нутаг орондоо нэртэй хэн хэн гэж уяач байв. Тэдний ямар ямар хурдан хүлгэд байна вэ?
-Маргаашийн наадмыг алддаггүй хашир өвгөн уяачид олон байлаа. Дэмид, Тогтохбазар, яруу Намжил гээд нутаг орондоо нэрээ гаргасан аатай буурлууд олон явлаа шүү дээ. Би чинь эднийхээ буянаар уяаны эрдмийн зах зухаас суралцаж өдий зэрэгтэй яваадаа баяртай явдаг юм. За тэгээд нутагтаа дархлагдсан Тогтохбаяр гуайн сумын наадамд зургаа, долоон удаа түрүүлсэн “Цагаан хул”, “Дунд хул” гээд цуутай хүлгэд байлаа. Манай Тогтохбаяр гуай чинь наадмын урьд өдөр эмнэг даагатай ирээд, даагаа түрүүлгээд буцдаг тийм л мундаг уяач байсан.
-Таны унаган адуунууд ямар ямар амжилт гаргаж байна даа?
-Манайх төвийн айл байсан болохоор адуу мал гэх юмгүй ээ. Анх яруу Намжил гуай манайд гурван байдас өгсөн юм. Бас Тогтохбаяр гуайгаас үрээ авч азарга тавьснаар анх адуутай болох сууриа тавьж байлаа. Түүнээс хойш олон жил сайхан наадлаа. Одоогоор сумандаа зургаа, долоон түрүү, гучаад айрагтай болчихоод байна.
-Олон шавьтай болж байна уу?
-Хоёр гурван шавьтай болчихлоо. Ер нь миний морийг унаж байсан хүүхдүүд том болохоороо бүгд л сайн уяачид болдог нь сайхан шүү. Тухайн үед Дэмид гуайн ач Баатарсүрэн миний морины хүүхэд явлаа. Хожмоо моринд томдоод надтай хамт морь уях болсон. Энд сонирхуулахад шавь нар бас тэмээ их сайн уяж байна.
-Тэмээний уяаны онцлог юу байх уу? Та өөрөө тэмээ уяж байна уу?
-Би өөрөө тэмээ уядаггүй ээ. Харин манай сум тэмээнийхээ тоогоор аймагтаа ноёлно шүү. Манайхаас 10 тэмээ ирсэн байхад бүгд л аймагт орно. Тэмээг зарим нь дангаараа уядаг л юм. Нөгөө хэсэг нь морьтойгоо давхар уячихдаг. Болоогүй манай суманд “тэмээ, морьдын уяачдын холбоо” гэж байгаад түрүү жилээс тусдаа гарцгаасан.
-Таны багш Буянхүү уургач, бугуйлчийн спортын мастер хүн. Багшийн эрдэм шавьд гэдэг дээ?
-Тийм шүү. 1990 онд цэргээс халагдаж ирээд Буянхүү ахдаа шавь орж байлаа. Олон ч зүйлийг сурч авсан. Тиймдээ ч Хүрмэн, Баяндалай сумдад уургаар надтай өрсөлдөх хүн ховор. Үүнийг би бардам хэлнэ шүү.
Ер нь миний багад морио сайхан эдэлж уурга, бугуйлаа шидэж, эмнэг хангалаа сургачихна гээд адуу малтайгаа их ойр өслөө шүү дээ. Одоо ч машин мотоциклиор л адуу малдаа явдаг улс чинь яаж уурга бугуйлаа зөв барих ч юм билээ дээ. Энд бидний буруу ч бий. Багаас нь адуу малаас хөндийрүүлж машин мотоцикль авч өгөөд л буруу эрхлүүлээд байгаа биз дээ.
-Ярилцлага маань өндөрлөж байна. Уясан болгон тань хурдан, Унага болгон тань босоо төрөх болтугай.
-Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Өмнөговь аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна