Аймгийн Алдарт уяач Ш.Уламбаяр: Морь уяад 17 жилийн дараа анхны түрүүгээ авч байлаа
А.Тэлмэн
Увс аймгийн Давст сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ш.Уламбаяртай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Аймгийн Аварга малчин байх нь ээ?
-Тиймээ, би арван хэдэн жил үхэр малласан. Дандаа л урт хөлийн мал маллаж байсан би сумын аварга болж ерээд онд 140 төл бойжуулж, аймгийн Аварга малчин болж байлаа. Тэгж байтал хувьчлал ч болж улсын Аваргат зүтгэж байсан маань талаар болсон.
-Харин уяа сойлго тааруулах болсон нь хэзэнээс вэ?
-Би удам залгасан уяач хүн. Миний аав Шинэн гэж Давстын унаган хүн. Гэхдээ намайг аравтайд өөд болсон. Хурдан хул морьдтой, сайн уяач байсан гэж хөгшдийн ярианд одоо ч нэр нь гардаг юм. Би багадаа унаж хурдлуулдаг л байлаа. Бас нутгийн Баатар хөгшний морийг ч их унасан. Тэр үед Мягмар, Баатар,манай хадам аав Далай нарын хөгшчүүлийн морь айраг түрүүнд л хурдалдаг, мундаг байлаа.
Миний хувьд 1978 оноос морь уяж эхэлсэн. Гэхдээ их олон жилийн дараанаас амжилтанд хүрсэн юм. Уг нь ч морьд сайн байсан л даа. Даанч тэр үед хулгай их, мал тэсгээдэггүй байлаа. Сумандаа дааганаас уяж, дөнөн хүртлээ түрүүлээд, тавтай тавлаж, дараа нь долоотой их насанд түрүүлж, тэр зунаа аймгийн 80 жилийн ойгоор 14-т ирж байсан хул бор морио тэр намар нь алдчихсан. Их ч эрэл сурал болсон, олоогүй. Бүүр сэтгэлээр унасан шүү.
-Олон жилийн дараа анхны амжилтаа үзүүлсэн гэлээ. Тэр нь хэзээ вэ?
-Анхны түрүүгээ 1995 онд сумын 70 жилийн ойгоор их насны зээрд мориороо авч, наадмын өм нээж байлаа. Дараа нь 98, 99 онуудад суманд дахин түрүүлсэн юм. Бас тавтайдаа нэг, их насанд нэг түрүүлсэн. Бусдад нь дандаа айрагдсан. Манай эцгийн адууны удамтай байсан юм.Ээж маань аавын адууг хадгалж байгаад надад өгсөн. Гэхдээ одоо байхгүй, хөөрхий өвчнөөр үхсэн. Үүнээс өмнө 1980 хэдэн онд сумын сургуулийн 40 жилийн ойгоор нэг айраг авч байсан юм байна. Өнөө Тэсийн голын унага гэдэг шиг. Манай Давстад дөрвөд унага л гэж ярина шүү дээ.
-Өөр таны нэрийг гаргасан ямар хүлгүүд байна?
-Халтар морь, хээр морь байна. Халтар морь хоёр түрүү, хоёр айрагтай. Тэс удмын бас нэг азарга байлаа. Тэсийн Тогтох гэж хүнээс авч байсан юм. Аавын адуу хул зүсмийн болохоор би ч тийм зүсэнд дуртай. Азаргаа зүсийг нь харж сонгосон.
-Шинэн гуайн хүүхдүүдээс өөр уяач байна уу?
-Манай аав ээж гурван хүүхэдтэй. Би нэг ах, нэг эгчтэй. Миний ах Шинэнгийн Боов гэж морины хорхойтой, уяа эвлүүлдэг нэгэн байлаа. Бурхан болсон л доо.
-Аавын тань хул морьдын удмаас одоо ч танд байгаа байх нь ээ?
-Тиймээ, саяхныг хүртэл байлаа. Одоо харин тасрах маягтай болчихлоо. Би 2013 онд бас бүх адуугаа алдчихлаа. 30 гаруй адуу байхгүй. Үлдсэн нь долоо, найм л байна. Манай энд мал хуй хадгалахад үнэхээр хэцүү газар шүү. Дандаа манаж, хашиж л байхгүй бол алдчихна. Харин сүүлийн хэдэн жилээс л гаднаа уядаг болоод байгаа юм.
-Адуу цуглуулж байна уу?
-Одоохондоо үгүй. Үлдсэн хэдэн морьдоо наана, цаана болгоод л байж байна. Бага адуунуудаа уяж байгаа. Энэ 90 жилдээ мордуулна даа.
-Давстаасаа гарч наадаж байв уу?
-Би ч Давстдаа л голдуу наадаж байна. Гэхдээ мэр сэр гарнаа. Сагилын наадамд очиж, таван настай морио тавлуулсан. Аймгийн 80 жилд хул морио мордуулсан ч сэтгэлд хүрээгүй. Хул морины уяа алдагдчихсан юм. Одоо гарч байгаа нь бага адунууд. Сумандаа л давхиж байна. Ер нь тэгээд морь сайхан хурдлаад байх юм бол сэтгэл сэргэж урам ороод, хаана наадам болно тэнд л явж байна, энэ уяачид. Морь сайн бол айлтгүй л дээ.
-Нутгийн залуучуудад багшилж байна уу?
-Даргаас эхлүүлээд хэдэн шавь бий. Манай залуучууд сайн уяж байна. Сая Сагил руу яваад айраг, түрүүтэй сайхан наадаад ирцгээлээ. Нэг залуу бооцоонд яваад хоёр түрүү авлаа. Бид чинь элдэв тэжээл, эм тариа хэрэглэдэггүй. Тийм болохоор хаврын уралдаанд оролцдоггүй юм.
-Танай суманд уламжлал болсон хичнээн уралдаан байна вэ?
-Улсын наадам л байна. Тэгээд уяачид хоорондоо бооцоо тавьж уралдана. Ойролцоох сумдын ойнуудад явна. Ингээд л зун дуусч байгаа юм даа.
-Таны хүүхдүүдээс морь уяж байна уу?
-Би гурван охин, нэг хүүтэй. Хүү маань аймагт ажилладаг. Цаг зав муутай болохоор хааяа нэг ирж морь л унах юм.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:01 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 23 -нд Янзага зээрд -
11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө… -
2025 оны 9-р сарын 24 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган… -
2025 оны 9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур… -
2025 оны 9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.… -
2025 оны 9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн… -
2025 оны 9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан -
2025 оны 9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.… -
2025 оны 9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал… -
2025 оны 9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн … -
2025 оны 9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.… -
2025 оны 9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас… -
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни… -
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү... -
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты… -
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд М.Энхтайванбаатарын зээрд халзан даага … -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…

Сэтгэгдэл бичигдээгүй байна