Сумын Алдарт уяач Н.Сонинбаяр: Хүрэн азаргаа сумын наадамд тасралтгүй таван жил орууллаа
А.Тэлмэн
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын уугуул, сумын Алдарт уяач Н.Сонинбаяртай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Сонинбаярыг уяаны эрдэмд хөтөлсөн хүн хэн бэ?
-Миний аав хоньчин хүн. Тийм болохоор бага нас хурга ишиг хөөсөн шигээ өнгөрсөн гэж болно. Би чинь дөрөвдүгээр ангиа төгсөөд л мал дээр гарч байлаа. Тухайн үедээ хүн бүл цөөтэй байсан болохоор ээж аавдаа туслахаар ийнхүү 10-тай жаалхүү малчин болсон юм. Тэгэхэд манайх 100 гаруй адуу, 800 хонь ямаа, 100 гаруй толгой үхэртэй байсан. Хүүхэд байхдаа аймгийн Алдарт уяач Гүрцэдэн гэж хүний морийг унадаг байсан нь хожмоо моринд орохын эхлэл байсан гэж болно.
-Бие дааж морь уях болсон нь хэзээ вэ?
-2002 оноос эхлээд сонирхлынхоо дагуу морь уяж эхлэсэн. Шинэ уяач би Дэлгэр овооныхоо наадамд хүрэн халзан соёолонгоо айргийн гурваар хурдлуулчихаад магнай хагартлаа баярлаж байлаа. Тэгээд 2003 онд цэрэгт явж жилийн дараа халагдаж ирээд тасралтгүй морь уяж байна. Өнгөрсөн хугацаанд хүрэн азаргаа сумын наадамд тасралтгүй таван жил орууллаа. 2005 оноос хойш гурав аман хүзүүдэж, нэг гуравлан, нэг дөрөвлөж миний нэрийг гаргаж буй буянтай амьтан даа. Одоо 20-той азарга бий. Төлүүдээс нь хязаалан хүрэн үрээ 2010 онд суманд түрүүлж, намар нь Тод манлай уяач Даваахүү гуай ирээд санал тавиад зарчихсан. Гэнэт л хүрээд ирэхээр нь үнэхээр их гайхсан шүү. Одоо ч мэдээлэл хурдан тардаг болж дээ. Бодвол интернэт, зурагтаар л олж харсан байхаа.
-Нууц биш бол ямар үнээр өгсөн бэ?
-Зургаан саяд л өгчихсөн.
-Хаанахын адуу байсан юм бэ?
-Манай сумын аймгийн Алдарт уяач Сандаг гэж настны адуунаас гаралтай. Эх нь аймгийн Алдарт уяач Гүрцэдэн гуайн надад өгсөн ягаан халзан гүү байсан юм. Намайг унаач нь байхад бэлэглэж байлаа. Тэр гүү надад олон сайхан төл өгсөн нь одоо ч хурдалж байгаа.
-Хэдэн онд сумын Алдарт уяач болсон юм бэ?
-Малын буянд сайхан л амьдарч байна. Адуу маланд тууштай явсных үр шимийг нь үзэж 2010 онд сумын Алдарт уяач боллоо. Одоогоор жижиг наадмууд, сум нийлсэн 24-25 айрагтай болоод байна. Энд миний хүрэн азарга болоод түүний төлүүдийн амжилт нэлээд жин дардаг. Сүүлд 2013 онд сумынхаа 90 жилээр сартай хүрэн шүдлэнгээ айргийн дөрвөөр хурдлууллаа. Даагандаа суманд дөрөвлөж байсан энэ үрээ өнөө л хүрэн азарганы маань төл байгаа юм.
-Өнгөрсөн жил одтой сайхан наадав уу?
-Сайхан наадсаан. Морин жил гарсаар гурван айраг авсан. Ягаан халзан соёолон үрээгээ сумандаа түрүүлгэж, Хустайн овооны наадамд тавлууллаа. Бас сартай хүрэн үрээгээ гуравлуулсан амжилттай. Би ч одоохондоо унаган адуугаараа л наадаж байна. Яваандаа гаднаас адуу авч, шинэ цагийн адуутай болно доо.
-Сумандаа л наадаад байна уу?
-Ойр орчмын сумдынхаа наадамд очдог ч айхтар амжилт гаргаагүй л байна. Би чинь жилдээ 5-6 уралдчихдаг юм. Залуу хүний замын хүзүү урт гэдэг дээ. Олон олон айраг түрүү намайг хүлээж байгаа гэж боддог шүү.
-Ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнх ивээж байх болтугай.
4 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

10.240.1.50
asdf asdf asdf asdf asdf
Reply10.240.0.64
asdfasdfasdf
Reply10.240.0.64
asdfasdfasdfasdf
Reply10.240.0.64
Ха ха ха лаана шд