Эрлийз дээд ангилалын эхний аравт хурдалсан хурдан хүлгүүд

А.Тэлмэн
2016 оны 7-р сарын 13 -нд

Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Төрийн их баяр наадмын эрлийз дээд насны ангиллын хурдан хүлгүүд барианд орлоо. Газар газрын  шандаст  95 хүлэг бүртгүүлж гараанаас гарснаас:
1.
Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн сартай хээр. Уралдаанч 10 настай Б.Анхзориг
2.Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, МУ-ын Манлай уяач Б.Энхболдын хонгор. Уралдаанч долоон настай О.Батбаатар
3.Төв аймгийн Лүн сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн хээр. Уралдаанч есөн настай Г.Эхтэнгэр
4.Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, МУ-ын Манлай уяач С.Лувсанбалдангийн халтар. Уралдаанч 16 настай Т.Сүх-Очир
5.Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын уугуул, уяач Н.Ганболдын өсгий цагаан хул. Уралдаанч 12 настай С.Хүдэрчулуун
6.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, ЗХ-ний 232-р ангийн уяач О.Батболдын Үзэм бор. Уралдаанч 11 настай Г.Отгонбаяр
7.Булган аймгийн Баяннуур сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ч.Содномын хар. Уралдаанч 13 настай Э.Хадбаатар
8.Дархан-Уул аймгийн Дархан сумын уугуул, уяач Ж.Мөнхтөрийн хонгор халзан. Уралдаанч 11 настай Я.Мөнх-Эрдэнэ
9.Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул, уяач Я.Батжаргалын халтар. Уралдаанч 14 настай М.Мөнхбаатар
10.Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Н.Даш-Өлзийн зээрд. Уралдаанч 11 настай Х.Содномдорж
А.Мягмарсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна