Шилэгдмэл азаргануудын ширүүн өрсөлдөөн “Их хурд-7” уралдаанаас...

2016 оны 7-р сарын 25 -нд

Монголын морины их олимп шигшмэл морьдын “Их хурд-7” уралдаан өчигдөр Хүйн долоон худагт боллоо. Гурван жилийн давтамжтай шигшмэл шилэгдмэл хүлгүүд урилгаар оролцдог энэхүү уралдаанд уяа сойлго нь жигдэрч, хурд нь хутганы үзүүр мэт ирлэгдсэн шандаст 56 хурдан азарга бүртгүүлж 50 нь гарааны зурхайгаас эргэжээ. Шигшмэл шилэгдмэл азаргануудын гал маналзасан уралдаан үзэгчдийг өндөлзүүлсээр барианд ороход Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Төрийн торгон сүргийн уяач Ононгийн Батболдын уясан хээр азарга түрүү магнайд хурдлан алтан жолоо өргүүллээ. Д.Онон уяач зөвхөн адууныхаа чанарыг сайжруулсангүй хүүхдүүдээ уяаны эрдмийн гаршсан их уяачид болгон төлөвшүүлснээ өчигдөр ийнхүү батлан харууллаа.
Аман хүзүүнд төрийн наадмын түрүү Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, Монгол улсын Алдарт уяач Түдэндоржийн Болдбаатарын Магнай халиун азарга хурдалж, энэ цагийн эрхгүй хурдан хүлэг гэдгээ дахин нотоллоо. Уралдсан цагаас уясан уяач, унасан хүүхэд, хурсан олноо цэнгүүлэн хурдалсаар ирсэн энэ цуут хүлэг хоймор нутгийн уяачдад төрийн наадмын анхны түрүү /азарганы /, шигшмэл морьдын их хурд уралдааны анхны айргийг авчирч Хөвсгөлчүүдийнхээ хийморийг дахин өргөсөн нь энэ билээ.
Айргийн гуравт дүүлэн дүүлэн хурдалдаг Дүү хээр давхижээ. Шүдлэн цагаас Монголын хурдан морь сонирхогчдын эчнээ танил болсон энэ шандаст хүлэг өнөө жил онцгой хурдан байгаа бөгөөд өнгө тольдох “Дүнжингаравын хурд-2016” уралдаанд гарсан цагаас өнгөлсөөр аман хүзүүдсэн бол хэдхэн өдрийн өмнө болсон монгол төрийн наадмыг мөн л хэсэгтээ өнгөлж, моринд хайртай монгол түмнээ огшоосон билээ. Ийнхүү Дүү хээр ахын шийрийг хатаах аргагүй хурдан ажнай гэдэг нь батлагдлаа.
Монгол төрийн наадмын амжилтаа давтан морины их олимпод айрагдсан хурдан хүлгүүд бол Завхан аймгийн Яруу сумын уугуул, Тод манлай уяач Д.Дагвадоржийн Яруу хээр, Шөвгөр зээрд азарганууд юм. Ардын хувьсгал ялснаас хойш анх удаа нэг хүний хоёр азарга айрагдсан байдаг бол шигшмэл морьдын “Их хурд” уралдааны 21 жилийн түүхэнд анх удаа нэг хүний хоёр азарга айрагдаж буй нь энэ билээ. Д.Дагвадорж Яруу хээр азаргаа эрхэм журмын нөхөр Тод манлай уяач Д.Бат-Эрдэнэд бэлэг болгон өгсөн бөгөөд “Яруугаа айрагдаж, андын хийморийг өргөөсэй” хэмээн илүүтэй хүсч байсан хэмээн баярын сэтгэгдэл хуваалцсан билээ.
Зургаад Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Д.Баянбатын Наран хонгор хурдаллаа. Төрийн наадмыг хөтөлсөөр аман хүзүүдсэн хонгор азарга энэ цагийн даалуу азаргануудын нэг. Төрийн наадмын түрүү шандаст хурдан Наран хонгор самсаа шархирч, хоолой зангируулсан бахдам уралдааныг үзүүлж, наадамчдыг огшоож чадсан билээ.
Долоод Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ш.Бадамжунайгийн хүрэн халзан азарга хурдаллаа. Залуу уяачийн хийморь даган хурдалдаг хүрэн азарга хэдхэн хоногийн өмнө болсон төрийнхөө их баяр цэнгэл наадамд мөн л өнгөнд уралдаж наймд давхисан бол шигшмэл морьдын “Их хурд-7” уралдаанд анх удаа тоосоо өргөж долооллоо.
Наймд Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул аймгийн Алдарт уяач Д.Доржхорлоогийн шарга азарга хурдаллаа. Төрийн наадмын түрүү хүртсэн Өвөрхангайчууд сүүлийн жилүүдэд одтой сайхан наадсаар байгаагийн нэг нь Д.Доржхорлоо уяа юм.
Есөд Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул аймгийн Алдарт уяач Ж.Бат-Эрдэнийн хүрэн азарга хурдалж, жанжны нутгийн уяачдын хийморийг өргөлөө.
Адуун сүргийн манлай шилэгдмэл азарганы уралдааны аравт Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач П.Одонбаатарын халиун хурдаллаа. Мөн л хэдхэн хоногийн өмнө болсон төрийнхөө их баяр цэнгэл наадамд өнгөнд уралдсаар зургаалсан халиун азарга өнгөрсөн жил хязааландаа аман хүзүүнд хурдалж байсан билээ.
Ийнхүү шигшмэл морьдын “Их хурд-7” уралдааны азарганы уралдаан тооны хувьд цөөн ч чанартай сонирхолтой үзүүштэй болж чадсан юм.
А.Мягмарсүрэн

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
4 цагийн өмнө Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Өчигдөр, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
Сэтгэгдэл бичигдээгүй байна