Нутаг нутгийн морин уралдаан
А.Тэлмэн
Ази тивийг хурдан хүлэг, самбаатай дайчин морьтон баатруудгүйгээр төсөөлөх аргагүй. Эрт дээр үеэс эхлээд Азийн нүүдэлчин овог аймгийн ялах ялагдах, амьд явах эсэх нь хүлгийн шандас, унаж яваа хүний эрдэм чадлаас ихээхэн хамаарсаар ирсэн. Машин техник, интернэт хөгжсөн өнөө үед ч Азийн нүүдэлчид өөрийн түүх соёлоо хадгалан үлдэж чаджээ. Үүний нэг жишээ нь Төв Азийн үндэстнүүдийн дунд өргөн тархсан хурдан морьдын оролцоотой олон тооны наадам, тоглоом юм.
Байга
Байг гэдэг нь Казах, Татар, Узбек, Киргиз зэрэг түрэг гаралтай үндэстнүүдийн хамгийн өргөн тархсан хамгийн эртний наадам юм. Ерөнхийдөө манай хурдан морины уралдаантай төстэй. Тал газарт 5, 10,15, 20-50 км хүртэл урт замд уралдана. Гол нь морио заавал зайдан унах ёстой. Уралдаанд гол төлөв манайхны адилаар 7-14 насны эрэгтэй хүүхдүүдийг оролцуулдаг. Гэхдээ зарим нутагт цаг үеийн өөрчлөлтөө дагаад мэргэжлийн жокей уралдаанд оролцохыг зөвшөөрөх болсон. Уралдааны журам нь нэг морьтонг түрүүлж гараанаас гаргаад хэсэг хугацааны дараа үлдсэн морьтонгуудыг давхиулан түрүүлж гарсан хүнийг гүйцэж түрүүл хэмээдэг ажээ.
Саис
Саис нь барилдаан юм. Хоёр морьтон гол төлөв өрсөлдөх бөгөөд нэгнийгээ эмээл дээрээс нь татаж унагасан нь ялна. Хүнээс маш их хүч чадал, морийг залах чадвар, самбаа шаарддаг спорт. Морин барилдааныг 25х50 метрийн талбай дээр явуулах бөгөөд гол төлөв 15 минут орчим барилдуулдаг. Барилдаж байгаа залуусыг цаг үеийн өөрчлөлтөө дагаад жингээр нь ангилах болсон. Ингээд 65 кг хүртэлх жинтэйг нь хөнгөн жинд, 80 кг хүртэлх жинтэйг нь дунд жинд, 80 кг-аас хүндийг хүнд жинд ангилан хувааж барилдааныг явуулдаг. Өгөгдсөн 15 минутад ялагч тодроогүй бол 3 минут амраасны дараа нэмэлт 5 минут өгч барилдуулдаг. Оноо өгөхдөө цэвэр ялбал 3 оноо, идэвхтэй барилдвал 2 оноо, идэвхгүй барилдвал торгуулийн оноо өгдөг.
Кокпар буюу тулам булаалдах
Ямаан тулам булаалдах нь Дундад Ази, Афганистанд өнөө хүртэл олны сонирхох дуртай багийн тоглоом юм. Толгойг нь авсан ямаан тулам 30-40 кг жин татдаг болохоор маш их бяр чадалтайн дээр морь унахдаа гарамгай хүмүүс л энэ тоглоомоор тоглодог. 5-10 хүнтэй хоёр баг тоглох бөгөөд туламыг газраас шүүрч, эсвэл өрсөлдөгчөөсөө булаан аваад өөрийн талын хаалгаар аль болох олон удаа оруулахыг хичээнэ. Хоёр багийн хаалга хоорондын зай нь 300-400 метр бөгөөд, талбайн өргөн нь 20-30 метр байна. Тоглолтын эхэнд, эсвэл “гоол” оруулсны дараагаар туламыг талбайн төвд аваачиж эхлүүлнэ. Туламыг өрсөлдөгчөөсөө булааж авах, нэгэндээ гараас гарт болон шидэж дамжуулахыг зөвшөөрнө . Харин туламыг өөртөө, эсвэл эмээлэндээ уяж бэхлэх, өрсөлдөгчийнхөө морийг унагах, ташуурдах, цочоох, үргээх, жолоог нь булаах зэргийг хориглодог. Тоглоом 15 минут орчим үргэлжлэх бөгөөд ялагч тодроогүй бол ахин 15 минут сунгадаг. Ингээд ч ялагч тодроогүй бол саис буюу морин дээрээс барилдах нэг хүнийг баг тус бүр тодруулаад барилдаанаар ялагчаа тодруулдаг.
Кыз-куу бүсгүйг гүйц
Казах киргизүүдийн дуртай наадгайн нэг. Тоглоомонд үндэсний хувцсаар гоёсон хэд хэдэн хосууд оролцоно. Уралдаан нь 300-400 метр давхиад эргэж гараанд иртэл үргэлжилнэ. Эргэх газар хүртэл давхих хооронд эрэгтэй нь давхиан дундаа бүсгүйгээ гүйцээд тэвэрч, үнсэх ёстой бол бүсгүй аль болох баригдахгүй байхыг хичээнэ. Хэрэв залуу нь үнсэж чадвал эргэсний дараа буцаж давхихад бүсгүй нь түүнийг гүйцэн ташуурдаж шийтгэдэг.
Жорга-жарыс
Казахуудын үзэх дуртай жороо морьдын уралдаан. Явдлаа гурван удаа алдаж давхисан морийг тэмцээнээс хасдаг.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна