Баруун бүсэд МУ-ын Манлай уяач Т.Гантөмөрийн ягаан морь түрүүллээ

А.Тэлмэн
2016 оны 7-р сарын 31 -нд

Говь-Алтай аймагт болж буй баруун бүсийн уралдааны их насны морьд барианд орлоо. Их насны морьдын уралдаанд бүс нутгийн 215 хурдан хүлэг шандас шалгаснаас:
1.Говь -Алтай аймгийн Халиун сумын уугуул, МУ-ын Манлай уяач  Туваанжавын Гантөмөрийн Ягаан
2.Говь-Алтай аймгийн Шарга  сумын харьяат Намжилын Даваанямын бор
3.Ховд аймгийн  Мянгад сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ядамсүрэнгийн Ган-Очирын саарал
4.Ховд аймгийн Булган сумын харьяат  аймгийн Алдарт уяач Батмэндийн Мөнхтөрийн хүрэн
5.Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат аймгийн Алдарт уяач Чимэдбавуугийн Цэрэнбатын хээр тус тус хурдаллаа.
Мэдээллийг: “Тод магнай” сэтгүүлийн гэрэл зурагчин А.Мягмарсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна