Жаргалант хүлэг” МСУХ-ны тэргүүн Д.Цолмон: Манай нутагт морины сүүл боодоггүй эр хүн гэж байхгүй
Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Жаргалант хүлэг” МСУХ-ны тэргүүн, малын их эмч, ХАА-н тэргүүний ажилтан Даваасүрэнгийн Цолмон сумынхаа уяачид, хурдан хүлгүүдийн талаар ийн ярилаа.
-Баянхутаг сумын МСУХ нэлээд эртний түүхтэй талаар уяачид ярьж байна. Миний ойлгосноор ММСУХ үүсгэн байгуулагдахаас өмнө байгуулагдсан бололтой?
-Чогдонгийн Батжаргал, Хагархай Сандаг, Лувсангийн Гонгор, Лувсангийн Хээшиг нарын уяачид 1991 онд сумынхаа МСУХ үүсгэн байгуулж, анхны тэргүүнээр “Тэмцэл” нэгдлийн дарга байсан, аймгийн хурц Арслан Хээшиг гуай сонгогдож байсан юм билээ. Хээшиг гуайг өндөр насны тэтгэвэрт гарч, өөр тийшээ нүүсний дараа тухайн үеийн сумын Засаг дарга Эрдэнэ-Очирын Энххуяг гэдэг хүн тэргүүнээр сонгогдож нэг хэсэг ажилласан.Тэгээд 2007 онд Энххуяг тэргүүн маань нас бараад аймгийн МСУХ-ны тэргүүн байсан Санжаадорж гуай намайг оронд нь томилсон юм.
-Тэргүүний албыг аваад ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэв?
-Тамга, тэмдэг зэргээс эхлээд хөөцөлдөх зүйл бишгүй байсан л даа. Холбоогоо “Жаргалант хүлэг” хэмээн нэрийдэж, төрийн бус байгууллагаар бүртгүүлэн, албан ёсны туг далбаа, тамга тэмдэгтэй болсон. Манай холбооны туг хэд хэдэн зүйлийн бэлгэдэлтэй. Манай Баянхутаг сум урд талаараа Баян-Уул, зүүн талаараа Баянхүрээ, баруун талаараа Баян-Эрхтэй гээд гурван сайхан уулаар хүрээлүүлдэг. Энэхүү гурван уул нь гурвуулаа цагаан адууны сэтэртэй юм гэнэ лээ. Түүнийг нь бэлгэдэн тугандаа гурван цагаан хэл хийж, үе үедээ цагаан адуу давхиж байсан түүхээ бодолцож тэнгэрийн хөх өнгөн дээр давхиж байгаа цагаан адууны дүрс оруулсан. За энэ бол холбооны ажил аваад хийсэн эхний алхмуудын нэг. Түүний дараа холбоо өөрийн гэсэн төсөв хөрөнгөтэй байх ёстой гэдэг үүнээс гишүүдийн татварыг санаачилж, 5000 төгрөгөөс эхэлж, уржнан 30.000 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Түүнчлэн уяачдынхаа хичээл зүтгэлийг урамшуулж, оны эцэст амжилт, алдаа оноогоо цэгнэн шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулдаг болсон. Анхны шинэ жилээр дуучин Батбаяр, Батболд нар ирж ая дуугаа өргөн, уяачид маань нэг үдшийг сайхан өнгөрүүлсэн.
-Сумын хэмжээнд хурдан хүлгийн уяа тааруулдаг хичнээн хүн байна?
-Шинэ жилийн баярт оруулах гээд бүртгэхэд 173 хүн байсан.Түүнээс ч олон байж мэднэ. Манай сум 2000-гаад хүн амтай гэдэг юм. Аягүй бол тэрний тал хувь нь морь уядаг байгаа. Манай нутагт морины сүүл боодоггүй эр хүн гэж бараг байхгүй дээ.
-Баянхутаг сумаас МУ-ын Алдарт уяач цолтон хоёр төрөн гарсан байдаг. Аймаг, орон нутгийн цолтой хичнээн хүн байдаг вэ?
-Аймгийн Алдарт уяач 20, сумын Алдарт уяач 49 хүн бий.
-Уралдаанууд тогтмолжсон уу?
-2007 оноос уралдаанууд тогтмолжсоон. Сар шинийн дараахан дээд гурван насныхаа морьдын уралдааныг хийж, зуны эхэн сард бага гурван насаа уралдуулчихдаг юм. Тэгээд залгаад ойр тойрны уул овоодын тахилга, улсын наадам гээд жилд нийтдээ есөн уралдаалга зохион байгуулдаг. Өвөрхангайн Пэрлэй гээд найзаараа дамжуулаад хоёр адуугаар гарааны төхөөрөмж авсан. Түүнийгээ ашиглаж байна. Улсын хэмжээнд унаач хүүхдийн аюулгүй байдалд дээд зэргээр анхаарал тавь гэсэн учраас хамгаалалтын хувцас хэрэгсэлгүй хүүхдийг уралдааны замд гаргахгүй байгаа. Уралдаантай холбоотой нэг л хүнд асуудал байгаа нь мотоцикль байна. Цагдаа хүчний байгууллагатай л хамтрахгүй бол мотоцикльтой дагаж байгаа улсыг хорьж дийлэхгүй байна шүү дээ.
-Баянхутаг сумаас ардын хувьсгалын ойн баяр наадмуудад хичнээн морь түрүүлж айрагдаж байсан юм бэ?
-Манай сум 1931 онд үүсгэн байгуулагсан. Тэрнээс хойш гэж яривал 1934 онд АХ-ын 13 жилийн ойгоор Хасын Шарав гэж хүний хүрэн түрүүлж байсан юм билээ. Тухайн үедээ сумын тэргүүн уяачдын нэг байсан бөгөөд нутгийнхан нь “Шаазан” Шарав гэдэг байж. Тэрний дараа 1935 онд Саваасэдийн хар хязаалан, 1938 онд Дамбадаржаагийн хээр хязаалан, Жигжидийн халиун шүдлэн зэрэг үрээнүүд таваар давхиж байж. Манай сумын уяачид 1944 оны баяр наадамд их сайн наадаж, таван айраг хүртсэн байдаг.
-Аль аль наснаас айраг хүртэн тийнхүү одтой наадахав?
-Соёолонд Цэгмидийн олноо Хязгаарын цэргийн хэмээн алдаршсан хүрэн үрээ гурвалж, Доржпаламын хүрэн тавласан бол хязааланд Дамбадаржаагийн ухаа хонгор таваар давхиж, шүдлэнд Доржпаламын халиун аман хүзүүдэн, дааганд Дамдингийн зээрд халзан хоёроор давхиж байсан юм билээ. Тэгээд 1945 онд өнжөөд, 1946 онд Дамбадаржаагийн бор азарга түрүүлсэн.
-Хэнтий аймгийнхан онцгой сайн наадан дөрвөн түрүү, зургаан айргийг нь авсан гэдэг байхаа?
-Тийм. Дамбадаржаа гуайн бор азарга морь будилж хоёр уралдахад хоёуланд нь түрүүлээд, улаан бор соёолон нь аман хүзүүдэж аатай сайхан наадсан юм билээ. Тэр жил бас манай сумын Данзаншаравын хээр хязаалан аман хүзүүдсэн. 1947 онд болохоор Дамбадаржаагиййн хүрэн зээрд даага аман хүзүүдсэн байдаг.Төгсийн Балжиннямын шар азарга 1950 онд тавлаж, 1951 онд дөрвөөр давхиж хоёр жил дараалан улсын наадамд айрагдаж байж. Мөн 1951 онд Жамцын сартай зээрд даага дөрвөөр давхисан байдаг.
-1952 онд Доржпалам гуай сайхан наадаж, нэг түрүү, гурван айраг авсан байдаг?
-Сартай саарал соёолонгоо түрүүлгэж, хоёр хязааалан айрагдуулж, улаан буурал шүдлэн аман хүзүүдүүлсэн байдаг. Мөн тэр жил манай сумын Гомбын саарал азарга аман хүзүүдэж, манайхан улсын наадмаас нэг түрүү, дөрвөн айраг авсан юм билээ. Түүний дараа нэг хэсэг айраг түрүү завсарлаж байгаад 1990 оны МНТ-ны 750 жилийн ой даншиг наадамд Зундуйжамцын бор хязаалан аман хүзүүдэж, Лхамсүрэнгийн шарга халзан шүдлэн гуравлаж, Хүрэлбаатарын бор даага түрүүлсэн байдаг юм. Ингэд үндсэндээ бүсийн наадмуудын амжилт эхэлж, 1997 онд болсон Өвгөн ноёны наадмын их насанд Батжаргалын хүрэн, Дамдинжавын хүрэн морьд айрагдаж, Цогийн хээр соёолон, Гонгорын зээрд шүдлэн, Болоожийн шарга даага тус тус тавлаж, Очиржавын халиун даага аман хүзүүдсэн. 1998 онд Төв аймгийн Баянцагаан суманд болсон төвийн бүсийн уралдаанд Энхээгийн бор шүдлэн тавлаж, 1999 оны Боржигоны наадамд Туяагийн зээрд азарга дөрвөлж байсан. Энэ бол сум үүсгэн байгуулагдсанаас хойш XXI зууныг дуустал хугацаанд үзүүлсэн манай уяачдын амжилт. Мэдээж манай эндхийн адуу түрүүлж айрагдсан тухай яривал Цэнгэлийн саарал, Батхүүгийн Толин, Дуламсүрэнгийн Бундан хонгор гээд ихээ урт жагсаалт болно.
-Хурдтай нутгийн хийморьтой хүүгийн хурдан хурц хүлгүүдийн талаар ярилцахгүй өнгөрч болохгүй байх. Танай дээдчүүлийг их хурдтай хүмүүс байсан гэх юм билээ?
-Аавын аав “Ханхар” Дамбаравжаа гэж Дархан сумын хүн. Ононмөр хавангийн угшилтай халтар азаргатай адуугаа туугаад Өндөрхаан хотод ирж суурьшсан юм билээ. Тэгэхээр манай аав талын адуу бол Ононмөр адуу болж байгаа биз.
-Тийм болох нь?
-Манай ээжийн аав бол Цэдэндамбын Жигжид гэж Бөгөн угшлын адуутай хүн. Өвөөгийн Бөгөн угшилтай хээр азарга улсын 60 жилийн ойгоор улсад очиж долоод давхиж байсан юм билээ. Ингэхээр манайхны дээдчүүл хоёр талын хурдтай улс л даа. Улсад түрүүлсэн Элбэг хээр чинь манай адуу шүү дээ. Бид ч тэр болгон ярихгүй болохоор хүмүүс мэддэггүй байх.
-Тэгвэл ярьж өгөөч?
-Жигжид өвөөг бурхан болсны дараа нагац ах Эрдэнэжаргал, манай аав хоёр үлдсэн адууг нь 1978 оны сүүлийн нийгэмчилгээнд өгсөн юм билээ. “Тэмцэл” нэгдэлдээ адуугаа нийгэмчлэхгүй юу. Тэгэхэд Элбэг хээр эхийгээ дагаад очсон. Эх нь хул гүү, эцэг нь хээр азарга байсан юм. Тэгэхэд нэгдлийн адуучин Занга Далхаа гэж хүн олж хараад уяж дааганд нь сумын 30 жилийн ойд түрүүлгээд, Иххэтэд очиж аман хүзүүдүүлсэн юм билээ.Тэгээд өмнө нь зарчихсан байсан хул морио авахын тулд “дураараа” Мягмаржав гэдэг хүнд хээр үрээг өгсөн байдаг. Ингээд л Элбэг хээр гараад явчихсан. Далхаа гуай морь сайн таньдаг. Ялангуяа их моринд илүү. Одоо цагт уядаг байсан бол элбэг улсын Алдарт болчих хүн л дээ. Элбэг хээрээс гадна энэ хавиар хурдалж байгаа манайхны адуу олоон олон. Сүхчулуун гэдэг хүнийг цэргээс ирэхэд халиун азаргыг бэлгэнд өгч, тэр нь Сүүеэ халиун гэж алдартай адуу болсон. Тэрний төлүүд Баянхутаг суманд их давхисаан. Сүхчулууны халиун, Насантогтохын халиун, Ониго Наранбаатарын халиун, Шаравдоржийн халиун гээд. Халиун зүстэй болгон давхисан даа.Мөн Моломын Ганбаатарын хонгор халзан гээд манай сумын Данжаад шахуу хурдан азарга манайхны адуу. Энэ мэтчилэн яриад байвал олон бий.
-Танд ямар адуу нь хурдалж байна?
-Нэгдэлд мал нийгэмчлэхдээ “Цолмон” гээд нэг бор гүү авч үлдсэн байдаг. Тэр гүүний төлүүд цагаан голдуу адуугаар одоог хүртэл наадаж байна даа. Гаргасан амжилт арвингүй ч адуунаас сэтгэл буруулж холдсон удаагүй ээ.
-Малын эмч мэргэжилтэй юм байна. Мэргэжлээрээ ажиллаж байна уу?
-Хувиараа нэг мал эмнэлэгтэй.Түүгээрээ дамжуулаад уяачдадаа мэдэх чадахаа хуваалцаад явж байдаг юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.
-Манай сумын уяачдын талаар ийм сайхан сэтгүүл хийж байгаа танай хамт олны цааш цаашдын ажилд тань амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна