Уяач С.Өлзийбүрэн: Морио сайн унасан гээд "Сэлэнгийн үнэн" сонин дээр бичигдэж байлаа

2016 оны 10-р сарын 04 -нд

Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, уяач С.Өлзийбүрэнтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-2014 оны Орхон аймгийн шилдэг есөн уяачийн нэгээр шалгарч байсан юм байна. 2014 онд амжилт арвин нааджээ дээ?
-Тэгсээн морин жилийн баяр наадмуудад сайхан наадаж тэрхүү амжилтаараа Орхон аймгийн шилдэг есөн уяачийн нэгээр шалгарсан.
-Зах цухаас нь дуулгаач?
-Архангай аймгийн Өлзийт сумын наадамд их морь аман хүзүү, айргийн дөрвөөр давхиулаад, соёолон аман хүзүүдүүлсэн. Энэ соёолон маань тэр жил их олон уралдаж, олон айрагдсан.
-Унаган адуу юу?
-Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Мэндсайхан гэж хүний унаган адуу байгаа юм. Тэр хүний адуу аймгийн баяр наадамд сайн давхидаг. Сайхан ч адуутай. Сэлэнгэ аймагт болсон хаврын уралдаанд соёолон үрээ айрагдсан. Би үрээгээ хязаалан болдог хавар нь аваад зун нь Завхан аймгийн “Отгонтэнгэрийн хурд”-д 10 гаргаж давхиулсан. Дараа жил нь соёолон үрээ хавраас эхлээд намар хүртэл 16 уралдахдаа дөрөв аман хүзүүдэн, ес айрагдсан. Сэлэнгэ аймгийн Шаамар, Зүүнбүрэн сумдын 90 жилийн ойд тус тус гурваар хурдлаад хотод болсон 1,5 сая төгрөгийн бооцоот уралдаанд таваар давхисан. Түүнээс гадна Эрдэнэтийн өвлийн нэг, зуны хоёр уралдаанд айрагдсан.
-Хоёр их морины тухайд...
-Нэг нь Жаргал Манлайн Шагай хүрэн азарганы төл байгаа юм. Тэр нь их сайн давхидаг юм. Ер нь энэ хавиараа айраг, түрүү алдахгүй шүү. Хул нь болохоор Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын адуу гэсэн. Энд ирчихсэн зарж байхад нь авсан юм. Тэгээд 2014 онд сайн давхисных нь дараа Дарханы нэг хүн гуйгаад байхаар нь зарчихсан.
-За тэгвэл 2015 оны тухайд хэрхэн наадсан бэ?
-2015 онд Зоригоогийн хүрэн морийг Сэлэнгэ аймагт болсон хаврын бүсийн уралдаанд аман хүзүүдүүлээд, Дарханы шугам сүлжээний 50 жилийн ойд очиж бас хоёроор давхиулсан. Түүний дараа Тосонцэнгэл суманд болсон Хөвсгөл аймгийн бүсийн уралдаанд мөн хүрэн морь аман хүзүүнд хурдлаад, Орхон аймгийнхаа хаврын уралдаанд гурваар давхисан. Бас Зоригоогийн хул хязааланг Булган аймгийн Сайхан суманд болсон хаврын уралдаанд таваар давхиулж, Булганы “Ирээдүйн түмэн эх”-д айрагдуулсан.
- Олон хүний морь уях уу?
- Өөрийн болон аймгийн Алдарт уяач Эрдэнэбат, Зоригоо нарын морийг уяна. Манай “Тод магнай” гал чинь 14-15 уяачтай шүү дээ.
-Ингэхэд хурдан морины уяа сойлго тааруулаад удаж байна уу?
- Мориноос хасагдаад л уясан даа. Ес, аравтай байхдаа хурдан морь унаж эхлээд 14,15 хүрээд хасагдсан байх. Манай аав Содном гэж хүн бас морь уядаг. Намайг багад сүрхий хар морьтой гэгддэг байсан ч би унаж байгаагүй ээ. Настай болсон хойно нь гарсан айлын бага хүүхэд болохоор аавынхаа талаар сайн мэддэггүй юм.
-Нутгийн уяачдын морийг унах уу?
-Аавын найз Далантай гэж хүний морийг олон жил унасан. Сумынхаа баяр наадмаас олон айраг аваад “Сэлэнгийн үнэн” сонин дээр бичигдэж л байлаа. /инээв/
-Шаггүй уралдаанч байжээ. Тэгвэл анхны айргаа хэдэн оны ямар наадмаас хүртэж байсан бэ?
-Хар гүүний маань төл хоёр хар, гурван хээр үрээ байсныг анх уяж сумын наадамд айрагдуулж байлаа.
-Энэ нутагт ирээд удаж байна уу?
-Эрдэнэтэд ирээд гурван жил болж байна.
-Таныг МУ-ын Манлай уяач Чулуунбатын Буган хүрэн азарганы эзэн гэж сонссон. Хүрэн азарганы талаар хуучлаач?
-Буган хүрэн 2001 оны даага юм. Тэр жилээ аймгийн наадамд аман хүзүүдээд, 2002 онд түрүүлж, хоёр ч сумын наадамд түрүүлээд байхад нь Чулуунбат Манлай хавар хязаалан үрээ авч байсан.
-Танай унаган адуу юу? Удам угшлыг нь танилцуулаач?
-Тиймээ, яг манай унаган адуу. Эх нь Уургын хүрэн нэртэй хүрэн гүү байсан. Морины толгой алддаггүй сайн уургач хурдан гүү байсан юм. Эцэг нь болохоор сартай хээр азарга. Дааганд нь Дамба гэж хүн Хэнтийгээс авчирч байсан юм. Даага, шүдлэндээ сайн хурдлахаар нь “гарч уралдах сайн хүнд өгье” гэж бодоод Жаргал Манлай дээр очиж уулзсан юм. Тухайн үед хүрэн азаргыг авах сонирхолтой хүмүүс олон байсан ч сайн уядаг хүнд өгье гээд би өөрөө хандсан нь тэр. Миний бодсончлон хүрэн азаргыг маань сайн уяж, сайхан давхиулсаан.
-Хүрэн азарганы тань төлөөс танд бий юу?
- Надад бол байхгүй ээ. Харин аймгийн Алдарт уяач Эрдэнэбатад нэг хонгор үрээ бий. Дааганд өгч байсан. Одоо хавчиг азарга. Хязаалан хүртлээ аймгийн наадамд айрагдаад соёолондоо өнжсөн. Ирэх жил хавчиг азарга уягдана даа. Эх нь хөгшин гүү байсан болохоор олон төл авч чадаагүй ээ. Буган хүрэний дээр нэг ах байсан нь хязаалан хүртлээ аймгийн наадамд түрүүлсэн. Түүнийг нь найздаа зарчихсан. Хүрэн азарганы дүү хээр үрээ аймгийн наадамд хоёр, суманд бол их олон түрүүлсэн.
- Нууц биш бол тухайн үед хүрэн азарга хэдээр үнэлэгдэж байсан бэ?
- Хоёр сая төгрөгөөр өгсөн байх. 2002 онд бол өндөр ханш л даа. Ямар ч байсан тухайн үед сум аймагтаа хамгийн өндөр үнээр зарагдсан адуугаар нэрлэгдэж байсан юмдаг.
- Өөрийн тань нэртэй адуунууд хэрхэн хурдалж байна вэ?
-Орон нутгаараа л голдуу наадаад байсан. Өнгөрсөн хавар Сэлэнгийн бүсэд их морь аман хүзүүдүүлээд нэлээд урам орсон шүү. Цаашдаа ер нь гарч уралдах бодолтой байгаа.
-Уясан хүлгүүд нь улс, бүсийн наадамд цахиур хагалан хурдлах болтугай. Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Орхон аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна