Жигүүр саарал

А.Тэлмэн
2016 оны 10-р сарын 14 -нд

Унаган адуугаараа урамтай наадах уяачийн бахдалыг мэдрүүлж буй Жигүүр саарлын амжилтын буухиа үргэлжилсээр. АХ-ын 93 жилийн ой, үндэсний их баяр наадамд аман хүзүүнд хурдалж, амжилтын гараагаа эхлүүлж байсан Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Ө.Пүрэвбаатарын Жигүүр саарал өнөө жил төрийнхөө наадамд аман хүзүүнд хурдаллаа. .
Удам угшил:
Эцэг: Ө.Пүрэвбаатарын бор азарга
Эх: Тойруулгын Сүмбэ шагайгийн төл ягаан гүү
Амжилтын товчоон:
2014 онд шүдлэн:
Ө.Пүрэвбаатарын аймгийн Алдарт уяачийн мялаалга уралдаанд түрүү
Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан сумын наадамд түрүү
АХ-ын 93 жилийн ой, үндэсний их баяр наадамд аман хүзүү
“Дорнод талын хурд-2014” зүүн бүсийн уралдааны түрүү
2015 онд хязаалан:
АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын түрүү
2016 онд соёолон:
АХ-ын 95 жилийн ойд аман хүзүү

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна