Аймгийн Алдарт уяач Д.Дорж: Хүрэн адуунууд их хурдалсан


Хэнтий аймгийн Галшар сумын эрдэмт уяачдын төлөөлөл, аймгийн Алдарт уяач Даржаагийн Доржийн яриаг эрхэм уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1953 онд Галшар сумын нутаг Сэргэлэн хэмээх газар төржээ.
-Алдартын хурдан морьтой холбогдсон түүхээс яриагаа эхэлье?
-Миний эцэг Даржаа гэж сумын өртөө адуу насаараа хариулсан хүн.Адуу маллахын зэрэгцээ хурдан морь уяна. Харин миний хувьд багаас нутгийн буурал уяач олноо “Оготор” хэмээн алдаршсан Банзрагч гуайн морьдыг олон жил унасан. Тав, зургаан настайгаасаа эхлээд л тэр хүний морийг унаж, нэг жил их нас, соёолон хоёрыг нь түрүүлгэж, даагыг нь аман хүзүүдүүлж байлаа. Мөн хоёр жил дараалан хавчиг морийг нь унаж хаврын наадамд айрагдуулсан.Ийнхүү морийг сайн унасны шагналд хурдан удмын сартай хүрэн даага бэлгэнд авч түүгээрээ азарга тавьсан. Мөн манай эцэг “Ангасай” Банзрагчийн Норов хүрнийх нь угшилтай хөлгүй болсон хүрэн азаргыг авч өгсөн. Тэдний үр төлүүдээр нэг үе наадсан даа.Банзрагч гуайн бэлэглэсэн сартай хүрэн азарганы гарсан төл болгон нь хурдалсан даа.
-Аймгийн баяр наадмаас хичнээн айраг, түрүүтэй вэ?
-Аймгийн Алдарт уяач болохоосоо өмнө аймгийн наадмаас гурван түрүү, таван айраг, сумын наадмаас дөрвөн түрүү, 19 айрагтай байсан. Түүнээс хойш аймгийн наадамд ахиад дөрвөн бага насны адуу, хоёр их морь айрагдуулсан. Хамгийн анх 1984 оны аймгийн баяр наадамд Норов хүрний угшилтай их насны морь гуравт давхиулан айрагдуулж амжилтын гараагаа эхэлж байлаа. Тэр хүрэн морь 1985, 1986 оны аймгийн наадамд мөн айрагдсан.
-”Ангасай” Банзрагч адууны угшилтай хүрэн азарганы төл гэсэн үг үү?
-Тиймээ. Анх шүдлэн үрээ Баянхутаг сумын наадамд түрүүлээд,хязаалан үрээ Галшар сумандаа түрүүлж, хөлнөөсөө болоод соёолон өнжиж байсан юм. Аймгийн наадамд анх найман настай морь айрагдаж байсан. Ер нь уралдах хугацаандаа хоёр түрүү, гурван айраг авсан адуу байгаа юм. Ер нь миний уяж байсан морьдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь энэ хүрэн. Банзрагч гуайн хүрэн азарганы угшилтай бас нэг хүрэн азарга соёолондоо 1885 онд аймгийн наадамд түрүүлж байсан.
-Хоёр хүрнээс гадна өөр ямар удам угшлын хурдан хүлгүүдтэй вэ?
-Хоёр хүрэн азаргандаа Мээрэн, Балиа угшлын гүүнүүд хураалгадаг байсан.
-Балиа...?
-Баясгалан гэдэг хүнийг адууг манайхан Балиа угшил гэж ярьдаг юм. Нэг үе Галшараасаа л авдаг байсан бол сүүлийн үед Сүхбаатар, Дорнод аймгуудаас болон тойруулгын Тогоруу угшилтай гүү нэлээдийг авсаан. Би ер нь гүү л голдуу авдаг хүн байгаа юм. Харин Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумаас их насны морь авч, нэг жил тав айрагдуулсан. Аймгийнхаа зуны наадамд дөрөвлүүлээд овоо тахилгын болон бусад жижиг наадамд дөрөв айрагдуулсан. Хөлийг нь жаахан болиочихоод уяхаа байсан. Одоо 18, 19-тэй сайхан морь байж л байна.
-Авсан нь цөөн байж. Харин гаргасан нь олон гэх юм билээ?
-Гадагшаа гаргасан адуу олоон, олон. Улсын начин, Тод манлай уяач Дуламсүрэнд бага адуу өгч байсан. Далай аварга Сүхбатын ах Тангаад ч нэлээд хэдэн гүү өгсөн. Гадагшаа гаргасан адуунаас гайгүй тодорч дуулдсан нь Эрдэнэчулууны хоёр шаргын эх цагаан гүү л байх шив дээ. Цагаан гүү чинь дээр ярьсан Балиа угшилтай адуу.
-Танай адуу юм уу?
-Манайхаас цагаан гүү сураглаад байхгүй болохоор нь Будаа гээд найзаасаа цагаан гүү авч өгөөд хожмоо сурагласан Балиа угшилтай адуу болж таарсан. Балиа адууны дээд тал нь Мээрэн адуу болно. Мээрэнтэн олон азаргатай.Үрээнүүдээ засдаггүй хүн байж л дээ. Тэдний нэг азарганых нь удам хожмоо их хурдалж, Балиа адуу гэгдэх болсон юм. Эрдэнэчулуун эндээс хавар таван сард охин унагатай цагаан гүү авч очоод Тогоруу угшилтай халтар азаргандаа хураалгаад гарсан анхны төл нь Том шарга. Түүнээс хээлтэй байгаагүй.
-Тод манлайтай хэрхэн танилцсан юм бэ?
-Талийгч эхнэрийнх нь ээж Алтангэрэл гэдэг хөгшнөөр дамжуулаад л танилцсан санагдана.Уг нь манай Галшарын угшилтай хүн байна лээ л дээ.
-Дуламсүрэн Тод манлайд ямар адуу өгч байсан юм бэ?
-Манайхаас очсон адуунаас хурдалж байна гэж дуулдаагүй ээ. Олон ч адуу өгөөгүй дээ. Харин Норов хүрнийхээ угшилтай хүрэн халзан азарга бэлэглэсэн нь баруун хойшоо очоод хурдалж байгаа дуулдана лээ. Мөн 1981 онд улс хувьсгалын 60 жилийн ойд очоод буцахдаа Чойрын тээврийн жолооч Пунцаг гэдэг хүнд нэг даагаа өгсөн нь Өмнөговь, Чойр хавиар их хурдалсан гэсэн.
-Дээд талын адуу хэд хүрэв?
-Манай энэ хавьд адуу тэгтлээ үнэд хүрэхгүй л байна. Миний хувьд хамгийн дээд тал нь нэг хавчиг азаргаа 11 саяар өгсөн. Мөн саяхан Дуламсүрэн начинд 10 саяар нэг морь зарсан нь цаашаа дамжаад Архангай руу гарсан дуулдана лээ.Тэр ягаан морь залуухан, энэ жил ес хүрч байгаа адуу.
-АХ-ын 60 жилийн ойгоор улсын наадамд очиж наадсан гэсэн. Улсын наадамд олон удаа явсан уу?
-АХ-ын 60 жилийн ойгоор очихдоо урьд жил нь Галшар сумандаа түрүүлсэн хонгор шүдлэн маань 23, азарга 60, хонгор соёолон 41, 42-оор орсон. Түүний дараа 1998 онд бас нэг очсон. Тэгэхдээ аймагт соёолон түрүүлсэн хүрэн азаргаа “Их хурд”-д уралдуулах зорилготой авч очсон юм. Тэгээд Эрдэнэчулуун эд нартай нийлж уян Түргэний голын сунгаанд хол түрүүлгэтэл хүмүүс “улсад уралдчихаад явах нь дээр биш үү” гэж зөвлөөд. Далан тойрч уралддаг жил байхгүй юу. Тэр жил их олон бараг 30, 40-өөд азарга үхсэн байх. Миний хүрэн азарга ч гэсэн тэгэхэд эндчихсэн юм.
-Юунаас болж тэгж олноороо эндэхэв?
-Газраа сунгаснаас л болсон байх. Нэг үе их хэцүү байлаа шүү дээ. Уг нь гарсан цагаас өнгөлж, Айдасын даваа давтал Хэнтий аймгийн Доржийн хүрэн азарга гээд зарлагдаад л байсан. Тэгээд тосоод очсон байдаггүй, морь ирж дууссан хойно хайгаад явсан Яармагийн дэнжийн цаахна ойчоод өгсөн байсан. Эргээд ирсэн нэг хүн “ядаж толгойг нь аваач” гэхээр нь буцаад очсон олддоггүй.Тэгээд сураг тавьсан Хятадын ясны газар аваачиж өгдөг гээд. Яармагт байсан 10 гаруй азарган дээр очсон байдаггүй. Арай зүүн талын өөр нэг газар бас бий гэхээр нь тэнд нь очсон байж байна. Толгойг нь авах гэсэн өгдөггүй ээ. Арай гэж гуйж байж авсан.
-Тэр хүрэн азарга улсад явахаасаа өмнө эндээ ямар амжилт гаргасан юм бэ?
-1994 онд хязаалан үрээ сумандаа гуравлаад, соёолондоо аймагтаа түрүүлээд, 1996, 1997 онд хавчиг, зургаатайдаа өнжсөн байсан. Тэр хүрэн азарганы төл сайхан зээрд азарга Зүүнхараагийн “Спирт бал бурам”-ын Баярхүүд очсон. Ганц нэг түрүүлгээд, торонд хөлийг нь гэмтээгээд уяхаа байсан гэсэн. Хэдэн эрлийз гүүтэй байгаа дуулдана лээ.
-Шинэ цагийн уяа гэдэг ойлголт бий болоод байгаа. Тэр тухайд суралцаж байна уу?
-Тэжээхийг л хэлээд байх шиг байгаа юм. Манай сумынхан сүүлийн хэдэн жил л тэжээж байгаа. Би ч ялгаагүй амьтныг дуурайгаад жаахан овъёос өгч л байна.
-Хүүхдүүд илүүтэй суралцаж байгаа байх?
-Би ганц хүүтэй. Хүү маань хөдөө малаа маллаж, морио уядаг. Одоохондоо намайг байгаа болохоор миний амыг хараад л байдаг юм. Ойчоод өгөхөөр уялгүй яахав. Манай хүү адуунд эрэмгий. Адуучин тэмцээнд оролцдог юм.
-Хүү урмыг тань хугалахгүй гэдэгт итгэлтэй байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэх болтугай.
-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар








0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна