Сумын Алдарт уяач Ц.Ууганбаяр: Улсынхаа торгон хил дээр морио уяж уралдуулдаг
А.Тэлмэн
Завхан аймгийн Тэс сумын уугуул, сумын Алдарт уяач Ц.Ууганбаяртай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хурдан морьтой холбогдсон түүхээс яриагаа эхэлье. Магадгүй олонх зочны маань адил удам дамжсан уяач байх?
-Манайхан морь гэхээсээ илүү бөх сонирхдог улс. Өвөө маань улсын начин Цэвээн гэж хүн байдаг. Намайг анх морь уяхад аав “манай удамд уяач байхгүй. Мал зовоохын нэмэр, хэрэггүй” гээд хориглож байсан ч удаатай. Гэсэн ч би өөрийнхөөрөө зүтгэж 2001 оноос унаган хар үрээгээ уяж эхний хэдэн жил айраг битгий хэл, хорь дотор ч давхиулж чадаагүй. Тэглээ гээд шантралгүй уясаар байгаад сүүлийн хэдэн жил л морьд маань сайн давхиж байна. Морьд давхиад ирэхээр нөгөө хориглоод байсан хүмүүс “одоо тэнд наадамтай гэнэ. Миний хүү явах уу” гээд л мэдээ дуулгаж, өөрсдөө ч гэсэн дуртай болсон байна лээ.
-Адуу гэдэг амьтны бусад малаас ялгарах давуу тал нь л тэр. Анхны айргаа ямар наадмаас хэдэн онд амсаж байв?
-2009 онд Баян-Уул багийн наадамд хар даагаа түрүүлгэж анхны медалиа авч байлаа. Тэр хар даага миний анх уяад давхиулж чадаагүй хар үрээний төл байгаа юм. Зун нь сумын 50 жилийн ойд айрагдаад, давхар уяагаар эрдмийн баярт айрагдсан. Дараа жил нь шүдлэндээ Увс аймгийн Зүүнхангай сумын уяадчын холбооны 10 жилийн ойд түрүүлээд, хязаалан хавраа бооцоот уралдаанд түрүүлж Тэс, Баянтэс сумын наадамд дахиад түрүүлсэн. Хязаалан жилээ гурав түрүүлсэн юм байна.
-Төл нь ингэж хурдлахыг бодоход эцгийнх нь эвийг олсон бол давхихаар л байж дээ?
-Тэгэх л байсан байх. Төл хар үрээ нь соёолондоо суманд түрүүлээд, Баянтэсэд болсон хоёр уралдаан, Сонгинод болсон Буяндоржийн наадамд гурвууланд нь айрагдсан.Өнгөрсөн жил хавчиг морь сумын наадамд аман хүзүүдээд, Завхан аймаг байгуулагдсаны 90 жилийн ой баруун бүсийн даншигт 35-аар давхилаа. 310 морь мордсон шүү дээ.
-Ууганбаяр уяачийн урмыг тэтгэдэг өөр ямар хүлгүүд байна?
-Дорнодын Эрээнцаваас Доржрагчаа гэдэг найзаасаа хар халзан даага авч хаврын бооцоот уралдаанд түрүүлгээд зун нь Тэс болон Баянтэс суманд түрүүлгэж, манай сумын цагдаагийн 15 жилийн ойд айрагдуулсан. Шүдлэндээ дөрөв аман хүзүүдсэн.
-Томоохон наадмуудад оролцож байна уу?
-Өнгөрсөн жил аймгийнхаа 90 жилийн ойд очсон. Уг нь хар морь арван хэдээр нэлээд удаан явсан шүү. Айрагдаагүй ч том наадамд хүлэг, хүн хоёр тоосонд нь хутгалдаж их зүйл сурдаг юм билээ.
-Аймгаасаа алслагдсан учраас тэр болгон яваад байх хүндрэлтэй биз?
- Аймгийн төвөөсөө 300 гаруй км алслагдсан хилийн сум шүү дээ. Тэр болгон ирж уралдахад хүндрэлтэй. Гэхдээ бид хэцүү гэж халшралгүй ирцгээдэг. Сумын уяачдын холбооныхон ярьж байгаад нутагтаа сайн давхисан морьдоо нэгдсэн зохион байгуулалтайгаар гадагшаа авч явж уралдахаар болсон. Энэ жилээс ажил хэрэг болох байх.
-Сүүлийн үед залуучууд төв суурин газар бараадах нь элбэг болж. Баруун хязгаарт байдал ямар байна?
-Бид өөрсдийн амраа бодоод аймгийн ойр нүүж ирээд морио уралдуулж болно. Гэхдээ бид улсынхаа торгон хил дээр амьдардаг хүмүүс шүү дээ. Бид нүүгээд явчихвал нутаг орон минь яах билээ. Аав ээжийн минь ариун голомт өсч, төрсөн нутгаа бид үр хойчдоо үлдээхгүй бол энд хэн үлдэх юм. Ийм сэтгэлтэй байдаг учраас бид газрын хол, байгалийн хатуугаас халшралгүй нутаг орондоо морьдоо уядаг. Миний хувьд улсын наадамд уясан морио уралдуулах юмсан гэж мөрөөдөж явдаг хүн. Заавал түрүүлж, айрагдах албагүй, төрийнхөө наадамд тоосыг нь өргүүлчихвэл уяач гэж явсны хэрэг гарна шүү дээ.
-Мөрөөдөл нь биелэх болтугай. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Завхан аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна