Сумын Алдарт уяач Н.Анхбаяр: Аварга халтар тав түрүүлж, арав айрагдсан адуу
А.Тэлмэн
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, сумын Алдарт уяач Н.Анхбаяртай цөөн хором ярилцлаа. Удам дамжсан залуу уяач 2011 оны сумынхаа шилдэг уяачаар шалгарч байсан бөгөөд түүний эцэг Няммөнхийн Аварга халтар морь сумандаа тав түрүүлж, арав айрагдаж байсан хурдан буян юм.
-Аавын тань Аварга халтар Тосонгийн нэрлэгдэх адуунуудын нэг юм байна. Ер нь ямар амжилт үзүүлсэн хүлэг юм бэ?
-Сумынхаа баяр наадамд тав түрүүлж, арав айрагдсан дурсагдахгүй байхын аргагүй хурдан хүлэг байгаа юм. Халтар морь манай аавын унаган адуу. Шүдлэндээ дөрөвлөөд, хязааландаа түрүүлж, соёолондоо аман хүзүүдэн, хавчигтаа болон түүний дараа жил арав гаргаж давхисан. Харин түүний дараа жил нь гурвалж, сумынхаа 70 жилийн ойгоор дахин түрүүлэн, 1974,75,76,77 онуудад завсаргүй дөрөв түрүүлсэн. Сүүлд бас нэг гурвалсан гэдэг юм. Халтар морины төрсөн дүү бас нэг бор морь бий. Бор морь соёолондоо түрүүлж, бүдүүрсэн хойноо буюу 2001 онд дахиад нэг түрүүлсэн. Удам дагаж хурдалсан сайхан буянгууд байгаа юм. Аав маань энэ сайхан буянгуудынхаа ачаар сумын Алдарт уяач цолыг хүртсэн.
-Алдартыг удмыг залган уяа эвлүүлж буй хэдэн хүн байна?
-Бид эцэг эхээсээ гурвуулаа, би ууган хүү нь. Манай ээжийн талынхан бас морь мал уядаг. Тэдний маань нөлөө ч гэсэн бас байдаг байх. Нагацууд маань сумынхаа наадамд олон морь шөвгөрүүлж байсан хүмүүс. Ийм сайхан энергитэй хүмүүсийн дунд байдаг болохоор би 2001 оноос эхлэн бие даан морь уяж байна. 2006, 2007 оны сумын наадмаас тус тус нэг айраг авсан. 2006 онд хүрэн хязаалан тавлуулж, 2007 онд халтар шүдлэн дөрвөөр давхиулсан. Харин 2009 онд хээр морь түрүүлсэн. 2012 онд хар азарга маань сумынхаа наадамд гурвалсан. Товчхондоо морь уяснаасаа хойш сумынхаа наадмаас нэг түрүү, таван айраг хүртээд байна. Цаашдаа адуугаа сайжруулж улам сайн уяна гэж бодож байгаа.
-Амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа
"Тод магнай" сэтгүүл Хөвсгөл аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна