МУ-ын Алдарт уяач Ц.Цэрэнбал: Өлгөрийн удмаас сайн морь тодордоггүй гэсэн ч миний халзан гарсан л юм даа
Хоёр жилийн өмнө Говь-Алтайн аймгийн Тайшир сумын ойн баяр наадмын бичлэг хийгээд буцаж явахдаа Дундговь нутгийн их уяач Ц.Цэрэнбал гуайтай хамт ирсэн билээ. Нутгийн уяач ах төрийн түмэн эх хонгор морио Дэлгэрийн ойд аман хүзүүдүүлчихээд буцаж яваа нь энэ. Бид хоёрын мянган км-ийг товчилсон урт ярианы дийлэнх морины сэдэвтэй байлаа.
-Сүүлийн хэдэн жил Хэнтийд отор хийх шиг боллоо. Ургамал ногооны гарц манай нутагтай ч зүйрлэшгүй биз?
-Сайхан гарнаа. Гэхдээ бас бодох асуудал их байна. Манай говийн ургамал тачир ч шим ихтэй. Хэнтийд адуу зургаан сар гараад сайхан таргална. Яг улсын наадмын өмнө жигтэйхэн эцчихнэ, уяж болохгүй. Наадмын дараа эргээд сайхан таргална. Гарцтай газар бүрт ч мал сэхдэггүй л юм байна.
-1997 оны Зава Дамдины даншигт ч танайхан сайхан наадсан даа?
- Морьд ид хурдан сайн байх цагт манай аймагт тэр даншиг таарсан л даа. Миний хүрэн азарга түрүүлсэн. Хоёр соёолон дараагаараа ирсэн юм байна. Хоёулаа хүрэнгийн төл байсан юм. Түрүүлдэг борыг би их сайн морь болно гэж бодож байсан. Зуднаар алдчихсан.
-Хязааландаа улсад айрагддаг бор морь уу?
-Мөн мөн. Тэр жил Буянт-Ухаагийн ард жигтэйхэн устай бороо ороод. Гутлын шагайгаар ус татаад байсан. Тэгээд л.
-Бороо ороод л уяа нь ханачихсан хэрэг үү?
-Үгүй байхаа. Бараг байр нь хойшлосон байх...
-Халзан морь Зава Дамдины даншигт бас айрагдсан даа?
-Нэг хавар цаг муудаад, унах морьгүй шахуу болдог юм. Тэгээд зээрд халзан морио унатал нэг явах шүү болж байсан. Тэгж л сайн гэдгийг нь мэдсэн хэрэг. Өлгөрийн удмаас сайн их морь тодордоггүй л гэдэг юм. Манай халзан морь чинь яг Өлгөр адуу байлаа.
-Адуу хүн хоёр удмаа айхтар татдаг гэдэг?
- Удам татна шүү. Сайн муу чанарыг ер нь дуурайна даа. Галшарын Цагааны Маналаас хүрэн үрээ аваад 1990 онд аймгийнхаа наадамд айрагдуулсан юм. Түүний төл их догшин хүрэн даагыг 1995 онд Өндөр гэгээний даншигт уяж очлоо. Манай хүү Наранбаатар унаж байгаа. Догшин юм болохоор яаж ч болдоггүй том хүүхэд тавиад байсан хэрэг. Даншигт таваар орсон. Шүдлэнд улсад уяж хорь гаргаж давхисан. Нөгөө олон эрлийз үрээ айрагдаж түрүүлдэг жил. Дахиж уях гээд болоогүй, том хүүхэд унасаар байгаад цээжийг нь ч дарчихсан байх. 2008 оны хавар Сайхан-Овоогийн улсын бүсийн уралдаанд аман хүзүүддэг хүрэн үрээ чинь тэрний төл шүү дээ. Өндөр гэгээний даншигт оччихоод байхад Өмнөговь, манай аймгийн баруун талынхан адууны соёл бас ч тийм асаргүй юм байна гэдгийг мэдэрсэн. Одоо харин манай аймгийн баруун тал нь дийлдэхээ болилоо шүү.
-Таны нэг хүрэн үрээ дуулддаг. Будлиад цөөхөн айрагдсан гэдэг. Үзсэн хүмүүс ойгүй хурдан гэх юм билээ?
-Манай цолмон хүрэнг хэлж байгаа байх. Тар сунгаанд ер нь юм хүргэдэггүй байсан шүү. Зава Дамдины даншгийн жил шүдлэн байв. Гурван сунгаа нэвтэлсэн. Даншгийн шүдлэн нар шингэж байхад мордлоо. Би зөнтэй юм шиг ““морь будилахвий дээ“ гэж байсан юм. Таван зуу гаруй үрээ мордлоо. Тэр олон үрээ зурхайдаа хүрэлгүй дутуу эргэжээ. Манай унаач морьдын сүүл харна гээд их хойгуур эргэсэн юм билээ. Туулсаар байгаад аман хүзүүдсэн. Сайнцагааны Ганын загал түрүүлэв. Үрээнүүд зурхай дээр үерийн ус шиг бөөн бөөнөөр л орж ирээд байсан. Миний үзсэн том уралдааны маань нэг тэгж будилсан юм. Тэгсэн баруун урд талд нь байсан Цагаандэлгэр, Өндөршилийн голдуу 26 үрээг авч үлдээд албан ёсоор барьсан. Хойтон жил нь Баянцагаанд уяж очлоо. “Зууны манлай хурд“ гэж болов доо. Хязаалан бас л будилж орхилоо. Дэрэнгийн У.Цэрэндоржийн хонгор түрүүлээд ард нь манай хүрэн, мөнөөх Ганын загал хоёр айрагдаад дахиад л хасагдав. Соёолонд нь Говь шанхад гэнэт явахаар болоод тулгуухан очиж харин айрагдсан шүү. Бас л түрүүний ярьдаг хүрэн азарганы төл.
ШИГТГЭЭ
1990 оны Монголын нууц товчооны наадмаар юм гэнэ. Халхын цуутай түмэн эхүүд, эртэй бяртай хүчитнүүд энэ их даншиг наадамд тоосоо өргөхөөр ирж маш олон наадамчин, морьтон цуглаж зохион байгуулалтанд хашир туршлагатай дарга нар хүртэл “балчирдаж” байсан түүх бий. Тухайн үедээ суу алдар нь түгээд байсан Х.Сүрэнхорын хээр азаргыг нүдтэй бүхэн л харахыг хүсч байж. Бараатын Цэрэндагва гуай Сүрэнхорын шонг зорин очоод харж байснаа “хээр азарга ч мэдэхгүй түрүүлээд байгаа юм болохоор хурдан л юм байлгүй. Харин хязаалангийн байранд уяатай хээр үрээ чинь айхтар адуу байна даа...” хэмээсэн гэдэг. Хашир уяач ч алдаагүй байв. Х.Сүрэнхор түмний нүдний хор орчихвий гээд уяаныхаа толгойд өөр хээр азарга уяж, хурдан хээрээ хязаалангийн байранд уясан байжээ.
Дээрх яриаг би Бал гуайгаас лавлавал. Өөдөөс нэг сүрхий харснаа
- Тэр ч яг болсон явдал шүү. Манай аав ч уяхаасаа тэнэх нь их л дээ. Сайн адууг бол цуглуулж явсан хүн.
- Нууц товчооны даншгийг үзсэн хүн ойгүй том наадам болсон л гэдэг?
- Ярих юм биш. Манай майхан байсан газраас морины гараа хүртэл найман км байсан. Тэр хооронд завсаргүй л майхан, адуу, хүн шаваастай. Урт нь тэр шүү дээ. Өргөнөөрөө бас хичнээн майхан, гал үргэлжилж байгаа юм бүү мэд.
-Тэр их цэнгэл наадмын зургаан түрүүний нэгийг танайхан авсан даа. Хээр үрээ ямар угшилтай адуу байв?
-Сарлаг Лувсандорж гэж хүн байлаа. Манай аймгийн Дэлгэрхангай чигийн хүн байсан байх. Лувсандорж гуай Сүхбаатар луу яваад хээр морь авчирсан нь улс хувьсгалын түүхт 50 жилийн ойгоор аман хүзүүдсэн Өнжүүлийн Б.Жигжидийн бор хээр гээч хурдан хүлэг юм. Хөгширсөн хойноо айрагдсан. Лувсандорж гуайг дахиад Сүхбаатар явахад нь аав маань унаа хийгээрэй гэж хоёр ижилхэн хулсан загал морь өгч, гарын бэл 1000 төгрөг өгсөн юм гэнэлээ. Ирэхдээ мөнөөх хээр морины эцэг домбон хөлтэй хөгшин хээр азарга авчирсан. Соёолондоо Бүрэнцогтын уурхайд Лүндэгийн босоо цавьдарыг дийлж түрүүлсэн цуурхай хурдан хүлэг байсан гэлцдэг. Хөгшин хээр азаргыг манай аав гуйсаар байгаад авч азарга тавьсан. Дөрвөн жил манайд гүү хураагаад үхсэн. Төл нь 1975 онд адуучид, үхэрчдийн баяр гэж манай аймаг том наадам хийхэд даага айрагдаж байсан юм. Түүний үр удам үргэлжилсээр яваад л Нууц товчооны даншигт түрүүлдэг тэр хээр гарч байгаа юм.
-Түмэн эх хонгор морь яагаад айргийн араар давхиад байх болов?
- Бяр нь дундарч байгаа юм болов уу даа...
-Өсөх наснаасаа хүлгийн дэргэд л явна. Ойгүй хурдан адуу гэдгийг үзэв үү?
- За даа миний амьдралдаа үзсэн хамгийн хурдан адуу гэвэл манай сумын Гончигдорж гуайн хээр морь л байна даа. Би багадаа унаж уралдаж байсан. Холхон харж явахгүй бол нүд эрээлжилж толгой эргээд байдаг байсан. Гөлөм нэг дэрвүүлчихвэл хумиулахгүй шүү дээ. Уг нь би чинь гөлөм хумичихтай л хүүхэд байсан.
-Сурвалжлага, энэ тэр гээд наадам дээр таарах л биз хоёулаа
-Тэгэлгүй яахав. Тэгээд ч манай хүүгийн нэртэй юм байна.
Бал гуай Драгон дээр буугаад Өлзийт хорооллыг зорин одлоо. Цэрэнбал гуайн надтай амьдаа мөнөөх Наранбаатар хүү өнгөрсөн жил аймгийн Алдарт уяач цол хүртэж, удмынхаа уламжлалыг үргэлжүүлсэн юм. Анхны Боржигон наадамд Түвдэнгийн шарга халзан гэдэг босоо хурдан азарганы гэдсийг сольж өгснөө, Тэрлэг Баяраа Алдарттай хэрхэн танилцсанаа, Д.Жаргалсайханы бор гэгч хүдэр азаргыг шинжсэнээ, Дундговийн хурд баруун тал руугаа шилжиж байгаа талаар, Жанж хэмээх намхан шар уяачтай Их хурдын дэвжээнд танилцсанаа, Говь нутгийн унаач хүүхдүүд үлий мэдэхгүй будилдаг талаар гээд урт шөнийн уужимд юу эсийг ярьсан гэхэв.
О.Наранбаатар
5 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Даваа, 11:59 минут Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
66.181.161.67
Манай том хүргэн ахтай хийсэн сайхан ярилцлага байна аа
Reply59.153.112.59
Сайхан ярилцлага шүү
Reply66.181.185.59
59.153.87.175
Сайхан хөөрөлджээ
Reply66.181.161.90
Mundag sain uyach shvv tsagtaa moriin unaj ywlaa saihan baijdee
Reply