Батхуягийн хээр


Энэ удаа миний бие Хулдын Хуягийн нэгэн аварга хүлгийн талаар дурсах гэж байна. Хуягийн хуурнин шуугиж байгаа хүрэн мориных нь тухай бус хуучин түмэн эх хээр мориных нь талаар бичихээр шийдсэн юм. Залуу хүрэн морь зартай амжилтынхаа гараан дээр байгаа учир хожим хойно үзэг цаас нийлүүлэх завшаан тохиолдоно гэдэгт найдаж байна. Алдарт уяач маань ч өөрөө аварга хээр морио “миний уяаны багш, их морь уяхад сургаж намайг нэгэн насаар адуутай холбосон хүлэг эрдэнэ ” хэмээн хүндэтгэн хайрладаг билээ.
Бичигч намайг багад Бүлээн буюу Хулдын хойд талын уяачид сумын наадам дээр авмал голдуу хараа булаасан сайхан азарга, их насны морьдыг мордуулж байдаг байлаа. Сүрхий ч наймаа панз үсэргэдэг эрчүүд байсан болов уу. Харин унаган хурд бага заяасан гэмээр бодогддог. Хэдэн оны хойно энэ хонхроос нэгэн зартай унаган хүлэг тодорсон нь Хуягийн хээр. Аварга хээр морины талаар ярихад Хулдын хоёр их уяачтай шууд холбогдоно. Батхуягийн аав Дундговийнхон дундаа “Их морины хаан” гэж нэрлэгдсэн Батдэлгэрийн Доржжанцан, Хулд сумын анхны улсын Алдарт уяач Махбариадын Энэбиш нар.
Хэзээ ч юм нэгэн цагт Б.Доржжанцан уяач Эрдэнэдалайн О.Осоржингоос сартай зээрд адуу аваад түрүүлгэж байна гэж зүүдэлсэн гэдэг. Маргааш өглөө нь зүүдээ бэлгэшээж шууд л Осоржин мангаагийнд давхиж хүрсэн байна. Зэлэнд нь уяатай сартай зээрд унаганд хадаг зүүж худалдан авч азарга тавьжээ. Энэ зээрд хээр морины эцэг юм. Харин эх нь түүнд ийм түүхтэй иржээ. М.Энэбиш нэг жил адуугаа Д.Батхуягт өгч оторт гаргав. Хуяг ч адууг нь онд сайн оруулж ирсэн байна. Өвгөн уяач залуу хархүүд өөрийн алдарт хурдан тогоруу хул морины дүү хээр байдас өгөв. Өвгөдийн гар гэдэг аргагүй өөр ажээ. Өгье гэснээ л хүнд өгсөн байж таараа. Тэр гүүг Осоржингийн зээрд азарганд өгч алдарт хурдан хээр морь нь гарчээ.
Хээр морийг 1997 онд дааганд нь Салхитын овоонд долоод хурдлуулаад хэдэн жил нутаг оронд нь цаг тавьж өгөхгүй, нүүдлийн байдалтай тул уяж чадаагүй байна. 2000 оны зун зартай туулай жил шувтарч хүн малын зоо тэнийсэн зунаар ханамал уяатай морин соёолонгийн идийг үзүүлж Хулд сумандаа түрүүлгэв. Ингэж тэр аргамагийн түүхэнд алтан үсгээр бичигдэх эхлэхээ тавьсан байна. Тэр цагаас хойш арван таван жил газар газрын олон ажнайтай хурд хувааж өөрийн гайхамшигт амжилтыг хурдан морь сонирхогчдын өврийн дэвтэрт бичиглэн үлдээжээ.
М.Энэбишийн алдарт хурдан тогоруу хул морь ид үедээ түрүү аман хүзүүнээс өөр байрт давхиж байгаагүй бол түүний “зээ” Хуягийн хээр ид үедээ мөн ийм л амжилттай уралдаж байлаа. Ер нь ямар ч наадамд очсон түрүүлсэн гэж дуулдахаас, айрагдсан гэж сонсогдохгүй шүү. Дэлгэрхангай ууланд хоёр түрүүлж, Таван толгой уурхайн 40 жилийн ой, цагаан сарын уралдаанууд, “ТТТранс”-ын уламжлалт уралдаан, хадагт наадам гээд өвөл хаврын их бага наадамд тун ч олон түрүүлсэн. 2010 оны зун Дундговь аймгийнхаа баяр наадамд нэлээд харьсан хойноо буюу 15 настайдаа түрүүлж харьшгүй хурдан буян болохоо нутгийн довонд баталсан юм. Дундговийн баруун талд Хулдын хээр морь иржээ гэвэл түрүү морь тодорхой гэдэг нэгэн үе байв. Хулд, Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Өмнөговийн Мандал-Овоо, Ханхонгор, Булган, Өвөрхангайн Баянгол сумын баяр наадамд айрагдаж түрүүлж байлаа. Наадам олон болсон өнөө цагт морийг хорин нас хүртэл нь уралдуулж, хурдлуулна гэдэг хэцүү ажил юм. Харин Доржжанцангийн Батхуяг уяач хээр морио арав илүү жил тасралтгүй уяж, олонтаа алдар цолоо дуудуулсан билээ. Зарим жил чөмөглүүлнэ хэмээн өнжөөж байсан нь хэр малч, гярхай уяач болохыг илтгэнэ.
2014 оны Хулд сумын баяр наадмын өгөөж буяныг өнөөдөр магтах хүн олон байна. Сунгааны байдлаар газраа татаж, олон сайчуудыг цуглуулсан энэ наадмаас говийн бүс нутгийн олон айраг түрүү, төрийн наадмын хоёр айраг, Дундговь болоод Өмнөговь аймгийн наадмын түрүү айргууд, сумдын олон түрүү тодров. Тус их баяр наадамд Д.Батхуяг арван есөн настай аварга хээр морио, зургаан настай залуу хүрэн морьтойгоо уяж ирсэн байлаа. Залуу хүрэн морь нь аман хүзүүдэж, хөгшин хээр морь нь 21-т хурдлав. Д.Батхуяг хээр морио зодог тайлуулж, цолыг нь дуудуулан, их насны морьдыг давхар байлж хүндэтгэл үзүүлсэн юм. Аварга хээр морь нь арваас хойгуур давхиж зодог тайлан, залуу хүрэн морь нь зартай уралдаж залган тодроход Д.Батхуяг уяачийн нүдэнд баяр гунигийн нулимс хослон байх шиг харагдаж байлаа.
О.Наранбаатар


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8 цагийн өмнө "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна