“Дүнжингаравын хурд-2017” хаврын бүсийн уралдаанд эхний 10-т хурдалсан азарганууд


“Дүнжингаравын хурд” уламжлалт уралдаан 16 дахь удаагаа зохион байгуулагдлаа. “Дүнжингаравын хурд-2017” хаврын төвийн бүсийн уралдаанд газар газрын шандаст 177 хурдан азарга бүртгүүлж, 13 нь үүлдэрлэг байдлаар хасагдан гарааны зурхайгаас 164 хурдан хүлэг эргэсэн байна. Уралдааны замд хоёр хүүхэд мориноос унасан ч бэртэж гэмтээгүй хэмээн даамлаар ажилласан Д.Самданжамц мэдээлсэн юм. Ингээд адуун сүргийн манлай азарганы уралдаанд эхний аравт хурдалсан хүлгүүдийн танилцуулъя.
Түрүү-Р.Гантулгын Сүүн зээрд
Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харъяат, бичин жилийн НМСУХ-ны шилдэг салбар холбоо, Баянзүрх дүүргийн “Гачуурт хурд” уяачдын холбооны тэргүүлэгч, нийслэлийн Алдарт уяач Раднаахүүгийн Гантулгын Сүүн зээрд түрүүлж, түмэн эхээ дуудууллаа. 2008 оноос хурдан хүлгийн уяа сойлго тааруулж, бичин жилийн босгон дээр нийслэлийн Алдарт уяач цолны эзэн болсон Раднаахүүгийн Гантулга ийнхүү цолоо мялаан Засгийн газрын тогтоолт наадмын анхны хишгээ хүртлээ. Ингээд “Дүнжингаравын хурд- 2017” хаврын төвийн бүсийн уралдаанд түрүүлсэн “Сүүн” зээрд азаргыг нь танилцуулъя.
Удам угшил:
Эцэг: Дорнод аймгийн Цагаан овоо сумын харъяат , аймгийн Алдарт уяач Гүнсэнгийн Ганчулууны хээр азарга.
Эх: Дорнод аймгийн Булган сумын харьяат Намжингийн Гансүхийн хүрэн гүү
Амжилтын товчоон:
2013 онд даага:
Дорнод аймгийн Баянтүмэн сумын сургуулийн ойд түрүү
Дорнод аймгийн нэгдүгээр арван жилийн дунд сургуулийн ойд түрүү
2014 онд шүдлэн:
Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах “Жавхлант шаргын хурд” уралдаанд түрүү
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд болсон хаврын бүсийн уралдаанд түрүү
2015 онд хязаалан:
Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд болсон Засгийн газрын тогтоолт хаврын бүсийн уралдаанд түрүү
2016 онд соёолон:
Орхон аймгийн 40 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд түрүү
2017 онд хавчиг азарга:
“Дүнжингаравын хурд- 2017” хаврын бүсийн уралдаанд түрүү
Аман хүзүү-Т.Эрдэнэбулганы улаан буурал
Аман хүзүүнд хурдалсан Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, Төв аймгийн Алтанбулаг сумын харъяат, Тагарваагийн Эрдэнэбулганы улаан буурал азарганы удам угшлыг сонирхвол:
Удам угшил:
Эцэг: Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, аймгийн Алдарт уяач О.Тагарваа агсны халтар азарга.
Эх: Төв аймгийн Баянцагаан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ш.Төмөрхуягийн хээр гүү
Амжилт товчоон:
2014 онд шүдлэн:
АХ-ын 93 жилийн ой, үндэсний их баяр наадам зургаа
2016 онд соёолон:
“Дүнжингаравын хурд- 2016” хаврын бүсийн уралдаанд долоо
2017 онд хавчиг азарга:
“Дүнжингаравын хурд -2017” хаврын бүсийн уралдаанд аман хүзүү
Айргийн гурав- С.Дамбажавын сартай хээр
Өнгөрсөн жилийн “Дүнжингаравын хурд” уралдаанд аман хүзүүнд хурдалсан Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Самдангийн Дамбажавын сартай хээр өнөө жил амжилтаа бататган дахин айрагдлаа. Жилийн өнгө тольдох хаврын бүсийн уралдаанд айргийн гуравт хурдалсан хурдан хээрийг уншигч танаа танилцуулъя.
Удам угшил:
Эцэг: Монгол улсын Тод манлай уяач Д.Даваахүүгийн Цолмон халтарын төл цавьдар азарга
Эх: Төв аймгийн Баянцогт сумын харьяат Нямын Эрдэнэхуягийн хээр гүү.
Амжилтын товчоон:
2014 онд шүдлэн:
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 90 жилийн ойд түрүү
“Хотгойдын хурд-3” хангайн бүсийн уралдаанд 21
Төв аймагт болсон уралдаанд аман хүзүү
2015 онд хязаалан:
АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд долоо
Увс аймагт болсон баруун бүсийн уралдаанд түрүү
2016 онд соёолон:
“Дүнжингаравын хурд-2016” хаврын бүсийн уралдаанд аман хүзүү
АХ-ын 95 жилийн ой, үндэсний их баяр наадамд айргийн гурав
Орхон аймгийн 40 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд түрүү
2017 онд хавчиг азарга:
“Дүнжингаравын хурд-2017” хаврын бүсийн уралдаанд айргийн гурав
Айргийн дөрөв- С.Дамбажавын цавьдар халзан
Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Самдангийн Дамбажавын цавьдар халзан хурдалж адуун сүргийн манлай азарганы уралдаанд хоёр азарга айрагдуулан тус уралдааны “Шилдэг уяач”-аар шалгарлаа. Ингээд айргийн дөрөвт хурдалсан цавьдар халзан азаргыг танилцуулъя.
Удам угшил:
Эцэг: Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул Зоригоогийн хүрэн азарга
Эх: Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул,аймгийн Алдарт уяач Самдангийн Дамбажавын бор гүү
Амжилт товчоон:
2014 онд шүдлэн:
Төв аймгийн Эрдэнэ сумын 90 жилийн ой, баяр наадамд түрүү
Төв аймгийн бүсийн уралдаанд түрүү
2015 онд хязаалан:
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ойн баяр наадамд аман хүзүү
2016 онд соёолон:
“Дүнжингаравын хурд-2016” хаврын бүсийн уралдаанд айргийн гурав
2017 онд хавчиг азарга:
“Дүнжингаравын хурд-2017” хаврын бүсийн уралдаанд айргийн дөрөв
Айргийн тав- Б.Ганхүлэгийн хул
Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, ММСЗУХ-ны тэргүүлэгч Батхүүгийн Ганхүлэгийн хул хурдаллаа. Ингээд айргийн тавд хурдалсан хул азаргыг танилцуулъя.
Удам угшил:
Эцэг: Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, Монгол улсын Тод манлай уяач Гаваагийн Батхүүгийн Соёмбо зээрд азарга.
Эх: Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Монгол улсын Тод манлай уяач Дамбадаржаагийн Ононгийн зээрд гүү
Амжилт товчоон:
2017 онд хавчиг азарга:
“Дүнжингаравын хурд-2017” хаврын бүсийн уралдаан аман хүзүү
Зургаа-Т.Галбадрахын улаан хээр
Бичин жилийн босгон дээр МУ-ын Манлай уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул , “Дорнын унага” галын гишүүн Төмөрбаатарын Галбадрах “Дүнжингаравын хурд-2017” уралдаанаас нэг айраг хүртэж, хоёр хүлгээ зургаад давхиулсан. Азарганы уралдаанд зургаад хурдалсан улаан хээрийн удам угшлыг тодруулбал:
Удам угшил:
Эцэг: Т. Галбадрах Манлайн улсын баяр наадамд даага, шүдлэн насандаа айрагдсан халзан азарга
Эх: Сүхбаатар аймгийн угшилтай
Амжилт товчоон:
2017 онд азарга:
“Дүнжингаравын хурд- 2017” хаврын бүсийн уралдаанд зургаа
Долоо- Ц.Эрдэнийн хээр
Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, “Морьт хангай” группийн Ерөнхийлөгч Ц.Эрдэнийн хээр хурдалсан.
Удам, угшил:
Эцэг: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул, яруу найрагч Сумъяагийн Амартайваны халтар азарга.
Эх: Тод манлай уяач Агваансамдангийн Батсүхийн хээр гүүДолоо- Ц.Эрдэнийн хээр
Найм-Х.Бадамсүрэнгийн бор халзан
Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Монгол Улсын Алдарт уяач Хоохорын Бадамсүрэнгийн бор халзан азарга өнгөтэй сайхан уралдалж наймд хурдаллаа.
Ес-Б.Сэр-Одын хөх бор
Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын харьяат, Монгол улсын начин Базаррагчаагийн Сэр-Одын хөх бор азарга есөд хурдалсан.
Удам угшил:
Эцэг: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул, аймгийн Алдарт уяач Гончигжавын Мөнхсайханы халтар азарга.
Эх: Дорнод аймгийн Цагаан-овоо сумын уугуул, Монгол улсын Алдарт уяач Түвдэнжаажидын Батзоригийн гүү
Амжилт товчоон:
2016 онд соёолон:
Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах “Жавхлант шаргын хурд” уралдаанд айргийн дөрөв
“Дүнжингаравын хурд-2016” хаврын бүсийн уралдаанд долоо
2017 онд хавчиг азарга:
“Дүнжингаравын хурд-2017” хаврын бүсийн уралдаанд ес
Арав- Х.Баатархүүгийн Бүлтэн хээр
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул, аймгийн Алдарт уяач Хархүүгийн Баатархүүгийн Бүлтэн хээр азарга аравт хурдаллаа. “Дүнжингаравын хурд-2014” уралдаанд аман хүзүүнд хурдалсан энэ хурдан хүлгийг морь сонирхогчид эчнээ мэдэх билээ.
Удам угшил:
Эцэг: Архангай аймгийн Их тамир сумын уугуул,“Монкор” компанийн захирал, аймгийн Алдарт уяач Л.Гэрэлтийн хул азарга.
Эх: Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Монгол улсын Тод манлай уяач Дашдоржийн Мөнхбатын адууны Дорнод угшилтай гүү
Амжилт товчоон:
2010 онд шүдлэн:
Дорноговь аймгийн Улаанбадрах суманд болсон уралдаанд айрагдсан
2012 онд соёолон:
Тод манлай уяач Д.Хишигжаргалын зохион байгуулсан 1000 долларын бооцоотой дээд гурван насны уралдаанд айргийн гурав
2013 онд хавчиг азарга:
Дорноговь аймгийн Эрдэнэ суманд болсон уралдаанд түрүү
“Хутагтын хурд” говийн бүсийн уралдаанд айргийн дөрөв
Данзанравжаагийн мэндэлсний 210 жилийн ой, баяр наадамд айргийн дөрөв
2014 онд азарга:
“Дүнжингаравын хурд-2014” хаврын бүсийн уралдаанд аман хүзүү
2015 онд азарга:
“Хутагтын хурд” говийн бүсийн уралдаанд түрүү
2017 онд азарга:
“Дүнжингаравын хурд-2017” хаврын бүсийн уралдаанд аравт
Доржийн Гантулга









0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
11 цагийн өмнө "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна