Х.Бат-Эрдэнийн хүрэн морь түрүүлжээ

А.Тэлмэн
2017 оны 3-р сарын 13 -нд

Говь-Алтай аймагт болж буй хаврын бүсийн уралдааны их насны морьд барианд орлоо.  Уяачийн ур ухааныг шалгадаг их насны  морьдын уралдаанд газар газрын шандаст 156 хурдан хүлэг тоосоо өргөжээ. Ингээд түрүүлж айрагдсан морьдыг танилцуулъя.
Их нас -156:
1.Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул МУ-ын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн
2.Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул МУ-ын Манлай уяач Л.Батмөнхийн сартай хүрэн
3.Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат МУ-ын Алдарт уяач Сугарын хээр
4. Говь-Алтай аймгийн Дарив сумын харьяат Гончигсүрэнгийн хээр
5. Ховд аймгийн Булган сумын уугуул Б.Мөнхтөрийн хүрэн тус тус хурдалжээ.
Д.Гантулга

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна