Төрийн зарлигт наадмын нэг түрүү, таван айргийн эзэн О.Батболдын хээр

А.Тэлмэн
2017 оны 8-р сарын 23 -нд

Шигшмэл морьдын “Их хурд-7” уралдааны түрүү, Зэвсэгт хүчний 232-р ангийн уяач, шинэхэн Алдарт Ононгийн Батболдын хурдан хээр азарга өнөө жил төр түмнийхээ их баяр цэнгэл наадамд аман хүзүүнд хурдалж, давхар уяагаар төвийн бүсэд  мөн л хоёрт баригджээ. Шүдлэн цагаас хойш төрийн зарлигт наадмаас  нэг түрүү, таван айраг хүртээд буй бахархалт хүлгийн амжилт, алдрын товчооныг танилцуулъя.
УДАМ, УГШИЛ:
Эцэг:
Морин тойруулгын Сэртгэр хэмээх хурдан азарганы төл хул азарга. Хул азарга уягдаж байгаагүй бол, ах хээр нь уягдаж чамгүй амжилт үзүүлж байжээ. Хул азарганы эх шүдлэндээ улсад аман хүзүүдэж, хязаалан түрүүлсэн Энхбаярын хамар цагаан зээрд, МУ-ын Алдарт уяач Сугарын Зэгэл, Д.Ононгийн Янзага зэрэг хурдан хүлгүүдийн эгч юм.
Эх: Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат  Батжаргалын унаган хүрэн гүү.
АМЖИЛТЫН ТОВЧООН
2012 онд даага:
- Сөнгө даага сургаж, ганц нэг сунгаад тавьсан.
2013 онд шүдлэн:
- Төв аймгийн 90 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд аман хүзүү
- Төв аймгийн Эрдэнэсант сумын ойд аман хүзүү
2014 онд хязаалан:
- АХ-ын 93 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд 20 гаргаж давхисан
- Төв аймгийн Сэргэлэн сумын 90 жилийн ойд түрүү
- “Хотгойдын хурд-3” хангайн бүсийн уралдаанд хүүхэд нь унаад уралдаж чадаагүй
- Өмнөговь аймгийн Цогтцэций суманд болсон уралдаанд айргийн гурав
2015 онд соёолон: 
- АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд аман хүзүү
2016 онд хавчиг азарга:
- Шигшмэл морьдын “Их хурд-7” уралдаанд түрүү
- Эрдэнэт хотын 40 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд аман хүзүү
2017 онд долоотой азарга:
- АХ-ын 96 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд аман хүзүү
- “Хангарьд-2017” төвийн бүсийн уралдаанд аман хүзүү

"Тод магнай" сэтгүүл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна