Сумын Алдарт уяач Д.Энхболд: Манай сумын наадам олон аймгийнхан цугласан бүсийн шахуу уралдаан болдог
А.Тэлмэн
2017 оны 8-р сарын 29 -нд
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын уугуул, сумын Алдарт уяач Д.Энхболдтой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хэдий үеэс хурдан хүлгийн уяа эвлүүлж, морь уяж байгаа вэ?
-1993 оноос эхэлж морь уяад 1994 онд суманд хул шүдлэн адуу анх айрагдуулж байсан. Тэгээд 1995 онд шарга хязаалан адуу түрүүлгээд, 1999 онд хул соёолон, халиун соёолон аман хүзүү, гуравт давхиулж, 2000 онд хул даага оруулж, 2001 онд их насны морь айрагдуулж байлаа. Тэгээд 2001 оноос хойш нэг хэсэг морь уяхгүй байж байгаад 2010 оноос эргэж уяж эхэлсээн. 2011 онд нэг азарга Мөрөн, Жаргалтхаан гээд ойрын гурван сумандаа орж, түрүү, аман хүзүүнд хурдалж, ноднин 90 жилээр сумандаа гурваар айрагдсан.
-Ер нь одоогийн байдлаар сумын баяр буюу сумын статустай наадмаас хичнээн айраг, түрүүтэй болоод байгаа вэ?
-Би ер нь жилдээ хоёр л уралддаг юм. Хэт олон уралдах дэмий юм шиг билээ. Ядаргаа зүдэргээ нь бараг жилдээ гардаггүй юм шиг байна. Айраг, түрүүний тухайд жижиг, том нийлсэн уралдаанаас 21 айраг авсны долоо нь түрүү. Үүнээс хоёр, гурав нь 30-аас дээш морь уралдсан багашаархан наадмын айраг байгаа. Бусад нь дандаа сумын наадмын амжилт. Ноднин 90 жилээр аймагт азарга маань 61, 62-оор орсон.
-Хэдэн онд сумын Алдарт цол хүртсэн бэ?
-Би өнгөрсөн 2013 онд аймгийн ойн дараа сумын Алдарт болсон. Энэ жил цолоо мялаагаад хязаалан үрээ сумандаа дөрөвт давхиуллаа даа. Манай нэг ах аймгийн Алдарт болж, түүний мялаалга уралдаанд соёолон үрээгээ зургаалуулаад, бас мянгатын мялаалганд хязаалангаа түрүүлгэсэн.
-Сумаасаа хол хаана очиж наадаж байсан бэ?
-1999 онд Галшарын ойд явж байсан. Адуу малаа ачна гэж мэдэхгүй, хөсөг тэрэгтэй явж байлаа. Тэгэхэд шүдлэндээ айрагдсан хул маань азарга болчихсон байсан, азарга 200 гаруй мордоход 58-д орсон шиг санагддаг юм. Энхтайваны хонгор азарга наймлаад, бор азарга нь аравлаад, Равжирын цавьдар гэдэг нь 19-д, минийх 40, 50-иадаар орж, манайхны азарга их сайн байсан.
-Ойрын гурван суманд айрагдсан азарганыхаа талаар та танилцуулаач. Ямар удам угшилтай, хэдэн наснаасаа эхэлж уягдсан адуу вэ?
-Цэрэнсамбуугийн Адъяа гээд манай ахын хүү надаас хусран даагатай гүү авсан. Даагыг нь өгчихөөд гүүг нь өгөхгүй гэтэл “би танд гүү өгье, зөрүүг нь тохирчихъё” гээд өгсөн гүү байгаа юм. Тэр гүүний гэдсэнд ирсэн унага байхгүй юу. Эх нь Чанцал саарлын угшилтай, эцэг нь Дагмид адууны угшилтай хонгор халзан адуу. Нэлээд гамнаж байгаад наймтайгаас нь уясан. Олон жил хөхөрсөн дөө. Соёолон арай дээр болоод уяж байснаа ганц нэг хөлс аваад л тавьчихсан. Буурал духт азарга маань том, жижиг наадмаас 9 медальтай. Надад хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь энэ, бусад нь дээд тал нь гурван медальтай.
-Тэгвэл 1994 онд анхны айраг авчирсан шүдлэн үрээ хаанахын адуу байсан бэ. Ер нь танай адууны дээд удам угшлын тухай яривал?
-Тэр шүдлэн бол манай унаган адууны төл байгаа юм. Дараа жил айрагддаг шарга нь ч мөн манай хурдан халиуны үр шарга гүүнээс гарсан. Манай аав бригадын тоо бүртгэгч, бригадын дарга, банкны эрхлэгчээр ажиллаж байсан хүн. Хэдийгээр албан хаагч хүн байсан ч гэлээ хурдан халиун азаргатай адуутай, адуу нь нагац ахынд байдаг байлаа. Нэгдэлд малаа нийгэмчлэх үед манай хурдан халиун азаргатай 33 адуунаас ердөө гурвыг нь авч үлдээд, гучийг нь нийгэмчилсэн. Гэхдээ хурдан халиун азарганыхаа удмыг таслалгүй, авч үлдсэн гүүнээсээ гарсан морийг зарж, оронд нь гүү аваад халиун азаргандаа тавьж, 1990-ээд он гэхэд манайх 5-6 халиун гүүтэй болчихсон байсан. Тэгээд өвгөн нагацаасаа нэг хул үрээ авч азарга тавьснаар манай одоогийн адуун сүрэг бий болсон. Тэр хул үрээний эцэг нь Уртынхан гэж ярьдаг, тэдний ах Мажиг гэж хүний адууных. Босоо ах эд нар тэр үед манай энд нутаглаж байхдаа үлдээсэн юм шиг билээ. Тэр хул азарганаас гарсан эр болгон нь давхисан даа. Хүүхэд байхдаа халиун азаргаа унаж нэг түрүүлсэн. Биерхүү хүүхэд байсан болохоор 2-3 жил унаад л хасагдсан.
-Хүүхэд насны дурсамж гэдэг тод үлддэг л дээ. Тэр үеийн баяр наадмыг одоогийнхтой харьцуулахад юугаараа илүү, юугаараа дутуу юм шиг санагддаг вэ?
-Морь унахаа больсноос хойш бол хуушуур идээд л давхилддаг хүүхдүүд байсан шүү дээ. Миний анзаарсан юм бол одоо морь эргүүлэхдээ ямар ч будилаангүй болчихсон. Цаашаа явахдаа хүүхдүүд уралдчих гээд байдгийг нь хорьж байгаад очоод эргүүлж байгаа учраас тэр урд нь эргэсэн, би ард нь эргэсэн гэсэн юм байхгүй. Бүх морь нэг шугамнаас хөдөлж байгаа болохоор маргаангүй. Өмнө нь өдөрт гурван нас уралдах гэж харанхуй шөнө сүүлийнх нь ирдэг байсан шүү дээ. Хүүхдүүд явахгүй хөөгөөд л байна,тоосонд дарагдсан бүрзийсэн хүмүүс л ирдэг байсан.
-Ер нь дандаа унаган адуугаараа наадаад байна уу?
-Тиймээ, ихэвчлэн унаган адуугаараа наадаж байна. Сүүлд хүнээс нэг үрээ сольж авснаа ганц нэг айрагдуулсан.
-Танайхан гаднаас адуу авчирдаг юм уу. Энэ дотроо л холио солио хийгээд байна уу?
-Авчирна, ихэвчлэн зүүн урагшаа Дорнод, Сүхбаатар, Галшар чигийн адуунууд авчирч байгаа. Манай наадам чинь бараг бүсийн шахуу болдог юм. Зүүн чигийн Улаанбаатарт наадаад буцаж явж байгаа морьд дайрч сунгаагаа хийгээд явдаг, дээр нь Багануурынхан ирчихнэ. Бараг гурван аймгийн маягийн наадам болно шүү дээ.
-Жаргалтхааныхан гадныхнаас айраг, түрүүгээ хамгаалж чадаж байна уу?
-Яахав, дунд нь явуулж л байна. Ноднин манай сумын 90 жилээр азарганд ганц миний азарга орж, их насанд байхгүй, соёолонд таваар хурдалсан. Тэгээд дандаа Сүхбаатарынхан авсан, манайхан тааруухан л байлаа.Нийслэлийн Алдарт уяач Төртогтох хоёр айраг, Машбаяр гэдэг залуугийн хонгор үрээ айрагдаж, миний азарга орж 90 жилээрээ манайхан дөрвөн айрагтай л салах шив дээ.
-Дөрөв гэдэг чинь чамлалттай байна шүү.
-Чамлалттай. Гэхдээ ноднин Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Төв аймаг, Багануур гээд найман аймгийн морьд цугласан шүү дээ. Таван сум нэг өдөр ойгоо хийсэн мөртөө манай суманд тийм олон газраас уяачид ирсэн байсан. Ер нь хүмүүс баяр наадам, уралдааны зарыг сайн мэддэг болчихсон байна.
-Сумынхаа уяачдын холбоонд ямар нэг сонгуульт ажилтай юу?
-Тэргүүлэгч гишүүн. Би багийн дарга албатай, түүнийхээ дагуу уяачдын холбооны тэргүүлэгч гишүүний сонгуульт ажилтай.
-Танай багийн хэмжээнд хичнээн морь уядаг хүн байна. Ер нь дундаж нас нь хэд байна вэ?
-Манайхан чинь харьцангуй залуу хүмүүс байдаг, хамгийн настай нь 50 гаруй насны, тэгээд л багачуул. Морь уядаг хүн олон байдаг ч тууштай өвөл, зунгүй уядаг нь 20-иод байгаа. Одоо ч бэсрэг хөөрхөн наадам олон болдог боллоо. Хавар аймгийн “Сэцэн ханы хүлэг”-ийн наадам болчихно. Цагаан сарын үед дээд гурван нас уралдаад, таван сард доод гурван нас уралддаг юм. Тэр чинь чанартай, гоё наадам болдог юм билээ. Би хоёр жил очсон л доо.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна