“Тайжийн хурд” МСУХ-ны тэргүүн Ц.Жадамбаа: Нар жаргахын алдад уяан дээрээ суугаад морь шинжихийг амьдралынхаа хамгийн аз жаргалтай мөчид тооцдог

2017 оны 9-р сарын 15 -нд

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул, “Тайжийн хурд” МСУХ-ны тэргүүн Ц.Жадамбаатай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хоёр оны заагт хийсэн бүтээснээ дүгнэн хэлэлцдэг учиртай. Өнгөрөгч 2013 онд Дэлгэрэх сумын “Тайжийн хурд” МСУХ юу хийж бүтээсэн бол?
-Юуны өмнө энэхүү сайхан хийморилог сэтгүүлийг уншин суугаа эрхэм танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн 2013 он манай холбооны хувьд онцлох түүхтэй сайхан жил болж өнгөрсөн гэж хэлэхэд болно. Уламжлал болгон зохион байгуулдаг “Тайжийн хурд” хаврын уралдаан маань Дорноговь аймгийн зүүн бүсийн хаврын уралдаан болон өргөжиж, уяач олны тухайн жилийнхээ өнгийг үздэг томоохон уралдааны нэг болж тав дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Жил бүр гардаг “Тайжийн хурд” сэтгүүл маань уламжлал ёсоороо гарч, олон жилийн дугаараа сайтад байрлуулж www.taij.mn вэб хуудсаа ашиглалтанд оруулсан гээд олон ажилтай жил байлаа. Мөн уяачдын холбооныхоо сүлд дууг хийлгэж олны хүртээл болголоо. Монгол улсын СТА, дуучин Төрмандахаар дуулуулсан “Тайжийн хурд” гэж дуу олонд хүрсэн байгаа. Сайхан аялгуутай дуу болсон. Манай сумын залуу үгийг нь зохиож, аяыг Дорноговь аймгийн хүүхдийн театрын захирал Ганболд гэж ах бичсэн юм.
-Тэгвэл 2014 онд ямархан зорилтыг дэвшүүлээд байгаа вэ?
-ММСУХ-ноос шалгаруулдаг шилдэг сумын уралдаанд оролцохоор бэлтгэж байна. Үүний зэрэгцээ Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын маань 90 жилийн ой болж байгаатай холбогдуулан ой угтсан ажлуудад холбоогоороо идэвхийлэн оролцохын дээр, Улсын наадамд сумаасаа нэг гал гарган өргөн бүрэлдэхүүнээр оролцох зорилт тавиад байна. Учир нь манай сумын адуу гадагшаа зарагдаад улс, бүсийн наадамд үнэхээр сайн давхиж байгаа. Иймд өөрийн унаган хүлгээрээ томоохон наадамд нутгийн уяачдаа уриалан тоос өргүүлнэ дээ.
-Ер нь холбооны тэргүүнээр сонгогдсоноос хойш хийж хэрэгжүүлсэн ажлаасаа танилцуулаач. Ямартаа ч “Тайжийн хурд” хаврын бүсийн уралдааныг хийж хэвшсэн байх.
-Сумын хэмжээнд ярих юм бол бид санаачлан наадмын бүрэн хэмжээний стадионыг бариуллаа. Одоо манай сум гаднаас зочин ирэхэд нүүр бардам сайхан стадионтой болсон. Жил бүр зохион байгуулдаг уралдаан маань хүрээгээ тэлж зүүн гурван аймгийн хүсэн хүлээдэг томоохон уралдаан болж чадлаа. Олон нийтэд хандсан сэтгүүл гаргахын дээр вэб хуудастай боллоо. Адууныхаа чанар, цусыг холдуулж шинэ цагийн монгол адууг адгуулж эхэллээ. Мэдээж энэ бүх ажлын цаана манай сумын уяачдын адууны үнэлэмж өсч жинхэнэ утгаараа Банди, Тайж адуу зах зээлийн эргэлтэд орсноор малчин өрхөд бодитой хувь нэмрээ оруулж байна даа.
-“Тайжийн хурд” уралдааны цар хүрээ жилээс жилд тэлж буй гэдэг. Уралдааны гол зорилго нь юу вэ?
-Ер нь бол эцэг өвгөдөөс өвлөн ирсэн Банди, Тайж адуугаа олон түмэнд сурталчлах, үүний дээр шинэ залуу уяачид хийгээд залуу үед морио уях арга барилыг нь сайжруулахын тулд ойрын бүсийн уяачдын хурдан хүлэгтэй уясан хүлгийнх нь хурдыг сориулах гээд олон талын зүйлийг хардаг. Ер нь энэ уралдааны дараа манай сумын уяачид тухайн жилийн адууны хүч хийгээд уралдах хүлгийнхээ олон талын шинжийг нь олж хардаг даа.
- Д.Бат-Эрдэнэ сайд холчоороо зартай Говьшанхын адуугаа таниулж, басхүү тэр удмын адууг сайжруулан чанаржуулахын тулд Цэгмид доктортой хамтран бүхэл бүтэн судалгааны ажил хийлгэсэн байдаг. Дэлгэрэх сум бол Тайж, Банди адууны гол цөм нутаг. Нутгийн хурдан угшлыг хадгалах хамгаалах, сэргээх тал дээр тэргүүний зүгээс ямар бодлого баримталж байгаа вэ?
-Холбооноос зохион байгуулж байгаа ажлын цаана цөөхөн үлдээд байгаа ахмад уяачдаасаа өөрийн унаган адууны уяаны онцлог хийгээд, нарийн дэгийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор ажилладаг. Яг дагнасан судалгааны ажлыг манай аймагт Сандуй гэж хүн л судалж байна. Энэ хүний гаргасан олон ном, зохиолд манай адууны тухай байна даа. Иймд бид ахмад уяачдынхаа ярилцлагуудыг нэгтгэж цувралаар сэтгүүл дээрээ нийтэлж нутгийн уяачдадаа хүргэж байна даа.
-Галшар угшлыг үндэслэн бий болгосон өвгөн ноёны гавьяа зүтгэлийг мэдэхгүй морь сонирхогч байхгүй. ММСУХ-ны дээд шагнал Молор одонгоор нэхэн шагнаж, цэцэрлэгт хүрээлэн хүртэл бий болгоод байгаа. Харин Халхын томоохон угшлын нэгийг бий болгосон Дэндэв тайж, Галсан банди нарын үйл хэргийг тэр хэмжээнд хүртэл олон нийт мэддэггүй юм шиг санагддаг? /Зураг хөрөгнөөс эхлээд л... /
-Үнэн үнэн. Одоо манай суманд дээдсийн бий болгосон хэдэн хурдан адууны хөшөө байгаа хэдий ч ах дүү тайж нарын хөшөө дурсгал хараахан алга байна. Гэхдээ цаг хугацааны явцад бид нэг хүрээлэн бий болгохоор төлөвлөж байгаа. Харин юуны өмнө Улсын наадамд нутгийнхаа уяачаар, нутгийнхаа хүлгээр, нутгийн хүүгийн унасан олон хүлгийг айрагдуулж, түрүүлгэхийг эрхэм болгож байгаа. Энэ бол хөшөөнөөс илүү үнэтэй зүйл болов уу гэж бодож байна.
-“Тайжийн хурд“ МСУХ төв холбоотойгоо хэр ойр ажилладаг вэ.Тэндээс гарч байгаа бодлого, шийдвэрийг биелүүлэх тал дээр хэрхэн анхаардаг бол. Жишээлбэл, хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах тал дээр ямар арга хэмжээ авсан бэ?
-Тэр тал дээр маш их анхаардаг. Бид аймагтаа анх удаа өөрсдөө төхөөрөмж хийж уралдаж эхэлсэн. Одоо манай сумын уралдаан маш дэгтэй болдог. Энэ нь өөрөө морь, хүүхэд аюулгүй уралдах гол үндэс. Үүний дараа мэдээж хүүхдийн хамгаалалтын хувцас, мөн даатгал. Энэ бол хэзээд сахиж мөрдөх хамгийн чухал дүрэм. Манай уяачид ч энэ тал дээр одоо их зөв ойлголттой болсон шүү.
-МСУХ-ны тэргүүний албыг морь сонирхдоггүй хүн хаших нь ховор байдаг. Жадамбаа тэргүүний хурдан морьтой холбогдсон түүхээр яриагаа үргэлжлүүлье.
-Би чинь өвөөгийн хүүхэд. Жаахан байхад манай ажаа нэг их морь уядаггүй байсан юм. Би болохоор хурдан морь унах маш их хоббитой. Ямар сайндаа л айл хэсээд, хамгийн болохгүй ардаг, хадуурдаг морийг нь унаад явдаг байхав дээ. Тэгсэн хэрнээ амьдралдаа нэг л удаа айрагдсан. Лантуу гэж манай сумын хүн байсан. Тэр хүний хээр даагыг унаад хоёрт орж байлаа. Өөрийнхөө моринд дуртай байдаг гол шалтгаанаа их гайхдаг юм. Хөдөөний хүүхэд биш мөртлөө зун болохоор өвөө рүүгээ явна. Өвөө дандаа хонинд л явна. Би болохоор нэг их адуунд явах дуртай хүн. Тэгээд л ёстой нөгөө хүсэн хүлээж дурлаж байгаад нэг мэдэхэд амьдралын салшгүй хэсэг болсон байх. Би чинь их сонин хүн. Орой сайхан нар жаргах алдад уяан дээр суугаад морь шинжиж суух тэр мөчийг амьдралын хамгийн аз жаргалтайд тооцдог хүн шүү дээ. За тэгээд, холын наадамд морь хөтөлж явах бол дэндүү жаргал. Одоо ч морио ачаад хүндээ ч, мориндоо ч амар болж дээ.
-Уяачийнхаа хувьд ямархан амжилт үзүүлээд байгаа вэ. Хаана, хаанаас адуу авсан бэ?
-Улс, бүсийн наадмын амжилт гээд байх зүйл байхгүй дээ. Сумын л хэдэн айрагтай. Би чинь уяхаасаа илүү холбооны ажил гэж яваад таардаг хүн. Одоо л өөрийн унаган адуу уралдах гэж байна даа. Саяхныг хүртэл ах, дүү нарын бэлэгний голдуу адуугаар наадаж ирлээ. Удахгүй унаган үрээгээ хөтлөөд цэнгэлдэх орох байлгүй дээ.
-Ерөөлөөр болог. Ер нь хурдан морьтой холбогдсоноор таны амьдралд ямар өөрчлөлтүүд гарсан бэ?
-За даа, хар багийн ганц дуртай юмаа сэргээсэн болоод ч тэр үү, бие минь энд ч сэтгэл адуун дээрээ явдаг. Тэр утгаараа олон зүйл амьдралд тохиолддог ч миний хүлэг миний замыг засч, заяа буяныг тэгшилж байдаг болохоор би одтой, хийморьтой яваа л гэж дотроо залбирч явдаг даа.
-Зав цаг гарган ярилцсанд баярлалаа. Уясан хүлгээ төрийн наадамд алтан жолоо өргүүлээрэй.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар, 2014 он

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 23:12 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна