Сумын Алдарт уяач С.Одхүү: Дөрөвдүгээр ангид байхдаа морь уяад айрагдуулчихаж л байсан
А.Тэлмэн 2017 оны 9-р сарын 21 -нд
Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, сумын Алдарт уяач С.Одхүүтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Уяачийн эрдэмд шамдсан үеийн дурсамжаар яриагаа эхэлье?
-Манай аав Санжаа Төв аймаг гаралтай хүн. ХАА-н дээд сургуулийг эдийн засагчаар төгсөөд 1967 онд Дадалд ирж суурьшсан. Манай ээж эндхийн уугуул хүн. Аав төр захиргааны байгууллагад ажилладаг, морь учиргүй уяхгүй ч сонирхдог хүн байсан. Дээхнэ үед Дадалд хоёр соёолон үрээ нь цувж түрүүлээд түүнээсээ болж хэл аманд орж явсан гэдэг. Миний хувьд ээжийн ээж нь хөдөө мал дээр байсан болохоор сургуулийн амралтаар голдуу л хөдөө гарч морь унадаг байсан.
-Хэний морийг унах уу?
-Ээжийн ээжийг уг нь Дэлгэр гэдэг ч манай эндхийнхэн Өмбөө гэж ярьдаг. Өмбөөгийн эгчийнх нь охинтой суусан Дорж гэж уг гарвал бол Увс аймгийн хүн байдаг. Дорж ах сумын Алдарт уяач л даа, Онон багт нутагладаг. Би амралтаараа Онон баг руу мал дээр гардаг болохоор Дорж гуайн морийг унана. Бас ээжийн дүү сумын Алдарт Очирбат гэж ахыгаа Очирваань гэж авгайлаад Ваань ах гэж дуудна. Бас Зинамидар гэж хүн байлаа, тэр хүний морийг унана. Тэгээд мориноос хүнддээд дөрөвдүгээр ангиасаа эхэлж уяа тааруулсаар 2011 онд сумын Алдарт уяач болсон.
-Дөрөвдүгээр ангиасаа гэхээр хүүхдээрээ шахуу юм байна. Хэний адуунаас уях уу?
-Өмбөөгийн адуу байсан. Ваань ахыгаа цэрэгт явтал нь уяаны ажилд нь тусалж байгаад цэрэгт явснаас нь хойш өөрөө бие даасан. Миний тааруулах ч юу байхав, дээхнэ үед чинь түмний жишгээр график маягтай л уядаг байсан. Одоо бол морины уяа өөр болчихсон шүү дээ. Би дөрөвдүгээр анги төгссөнөөсөө хойш Дорж гуай, Зинамидар гуай, Ваань ахтайгаа ч морь уяж байсан. Дөрөвдүгээр ангиасаа бие даагаад морь уяхад одоо бүрлээч болсон Очирхуяг ах бид хоёр нийлж нэг уяа болж байлаа. Тэгэхэд шүдлэн үрээ, даага энэ тэр айрагдуулж л байсан.
-Хүүхэд л юм чинь алдаж ононо. Хэцүү зүйл гардаг байсан байх?
-Хүүхэд гэлтгүй том хүнд ч алдаж онох юм байлгүй яахав. Дуртай юм нь болохоор яаж ч нойр алдаж хэцүү байсан явна шүү дээ. Айхтар нэр дээрээ мордуулах юм байхгүй, айрагдуулж ч сүйд болсон юм байхгүй, найм төгстөлөө явсан. Тэгээд наймдугаар ангиасаа хэсэг хөндийрч арав төгсөөд цэрэгт явсан. Цэрэгт байхдаа чөлөөгөөр ирээд нэг үрээгээ айрагдуулчихаад буцаж байлаа. Харин цэргээс ирээд мал дээр гарч уяа тааруулаад айраг амсалгүй зургаан жил болсон.
-Ямар угшил зүстэй үрээ вэ. Анхны айраг тэр үү?
-Өөрийн нэр дээр анхны айраг тэр. Өмбөөгийн саарал алаг гүүний үр төл Дадалдаа нэлээд тарсан. Надад нэг хээр гүү өгсөн, түүнийхээ үр төлөөр голдуу нааддаг байсан. Цэрэгт байхдаа хээр гүүнийхээ төл Том хээр морио айрагдуулж байсан.
-Гүүгээ ямар азарганд хураалгаж байв?
-Янз бүр л дээ. Дорж гуайд билүү, хүрэн, Имт хүрэн гээд азарганууд байсан. Өмбөөгийн адуу ерөнхийдөө Дорж гуайн адуунд байдаг. Тэр захиргаадалтын үед таван толгойгоос илүү байх эрхгүй. Тэгээд ганц нэг гүүнийхээ төлийг л уядаг байлаа.
-Та гадагшаа гарч нааддаг уу. "Алтаргана" наадамдаа оролцсон биз дээ?
-Би айхтар хол нааш цаашаа гараагүй, энүүхэн жалга дов, ойр хавийн сумаараа л наадаж байгаа. "Алтаргана"-д нэг даага аман хүзүүдсэн. Манай аавын найз Дарамренчин ахын алаг азарга нь надад нэг жил өвөлжсөн юм. Алаг азарганыхаа гүүнээс дүү бид хоёрт нэг, нэг гүү өгсөн. Түүний төлийн төлөөс гарсан даага энэ жил /2014 он/ "Алтаргана" наадамд айрагдлаа.
-Ер нь дандаа л нутгийн адуунууд байна уу, бас энд тэндээс цус хольсон уу?
-Цус холилгүй яахав, цус сэлбэж байж л адуу сайжирна. Дарамренчин ахын алаг азарга чинь Сүхбаатар аймгийн Баадуу угшилтай болоод явчихна. Мягмарын Мөнхтөрийн хүргэн ах нь Галшараас адуу авчирч, тэрнээс хоёр азарга надад байсан. Манай эндхийн аймгийн Алдарт уяач Базарханд гуайн сумандаа долоо түрүүлсэн хээр азарганы төл гээд, адуу бол гайгүй шүү.
-Нэлээн чанаржуулсан юм байна?
-Дорж гуайн хүрэн, Имт хүрэнг туувраар Дамбийням гуай урдаас авчирсан. Бүр 70-аад оны үед орж ирсэн адуунууд. Гэхдээ үр төл нь тасраагүй, одоо ч хурдалсаар л байна. Дээхнэ үеийн Өмбөөгийн адууны дэвсгэр нь сайн байсан. Ах эгч нь, Өмбөө өөрөө амьд сэрүүн байхдаа ярьдаг байсан юм. Хойно большевик хувьсгал гараад тэндээс дүрвэж наашаа зугтаахдаа хамаг юмаа хаяад өмссөн хувцастайгаа адуугаа бүгдийг нь хамж ирж байсан гэдэг. Сургачихсан, тэрэг чарганд хөллөдөг номхон адуу шүү дээ. Өөрөө ч моринд сайн хүн, морийг хөнгөлж жороо болгодог. Тэр үед орос, хужаа аль аль нь байсан, тэдэнтэй адуугаа постерне тавьж л гэр оронтой болж хөрөнгөжиж байсан гэдэг.
-Постерне цохих гэж бооцоот уралдаан уу?
-Постерне гэдэг нь орос үг л дээ. Хоёр адуу мөрийтэй уралдаж байгааг л хэлээд байгаа юм. Тэр нь тойруулга шиг ойрын зайнд уралддаг.
-Оросоос адуу оруулж ирэх үү?
-Тийм ямар юм байхав дээ. Дээхнэ үед манай нутгийн нэг ах хүү адуу мал хөөж ирдэг л байсан юм гэнэ лээ. Одоо бол тийм юм байхгүй ээ. Манай нутаг байгаль сайхан ч сүүлтэй, сүүлгүй чононууд нь адуу өсгөх боломж өгөхгүй юм. 60, 70 гүү унагалахад 10 хүрэхгүй унагатай л үлдэнэ шүү дээ. Сүүлдээ арга ядаад адуугаа хашдаг болсон чинь бас давжааруулаад байх шиг байна. Сүүлтэйгээс гадна сүүлгүй чоно ихтэй. Би 30 гаруй тооны азарга адуугаа алдаад сураг гаргаж чадаагүй. Ганц нэгээр нь адуу алдсан хүмүүс сургийг нь гаргаж эзнийг нь олчихоод байхад манай азарга адууны талаар ямар ч сураг гараагүй, сонин шүү.
-Өвөлдөө уяа морьдоо тэжээх үү?
-Чононоос хамгаалж хэдэн унага, уядаг хэдэн адуугаа тэжээдэг болоод байгаа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Морь уях төрийн их хэрэгт тань амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна