Өнжүүлийн бүлтэн бор

А.Тэлмэн
2017 оны 10-р сарын 09 -нд

АХ-ын 96 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан азарганы уралдаанд төрийн довтой хүлгүүдтэй уралдан айргийн гуравт давхисан бор азарга бол Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат, аймгийн Алдарт уяач Жигжидийн Мөнхбатын унаган адуу. Шүдлэндээ Төв аймгийн наадамд айрагдсан бор үрээг хязааланд нь одоогийн эзэн Говь-Алтай аймгийн Дарив сумын уугуул, Содномрэнцэнгийн Мөнхнасан авч байжээ. Ингээд хурдан борын удам угшил, амжилтын товчооныг танилцуулъя.

Удам угшил:

Эцэг: Ж.Мөнхбатын хээр азарга. Хээр азарга даага, шүдлэндээ улсын бүсийн уралдаанд айрагдаж байсан.
Эх: Хэнтий аймгийн Баянхутаг сумын гаралтай бор гүү.

Амжилтын товчоон:

2014 онд шүдлэн:
Төв аймгийн баяр наадамд айргийн гурав
2015 онд хязаалан:
Төв аймгийн Баян-Өнжүүл сумын баяр наадамд түрүү
Өвөрхангай аймгийн Хархорин суманд болсон бүсийн уралдаанд 11
2016 онд соёолон:
Говь-Алтай аймгийн Дарив сумын 90 жилийн ойд айргийн гурав
Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн уралдаанд зургаа
2017 онд хавчиг азарга:
АХ-ын 96 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн гурав
Арвайхээр хот байгуулагдсаны 290, хангайн бүсийн уралдаанд долоо

 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.