Аймгийн Алдарт уяач Ж.Энхболд: Би унаган хүлгүүдээрээ л нааддаг
А.Тэлмэн
- Ардын хувьсгалын 96 жилийн ойн их баяр наадамд адуун сүргийн манлай азарга айрагдуулсан танд баяр хүргэе.
-Нутаг орон гандуухан байгаа ч монгол түмний уламжлалт их баяр цэнгэл наадам дэлгэр сайхан болж байна. Хул азарга маань улсын баяр наадамд айрагдсанд сэтгэл маш их өндөр байна.
- Энэ жилийн баяр наадмын онцлог гэхээр уяач болгон л ялгалтын талаар ярьж байна. Эрлийз адууг монгол адуунаас ялгаж уралдуулах шийдвэрийг та хэрхэн хүлээж авсан бэ?
-Хамгийн гол нь хууль, шийдвэрээ тогтвортой л болгох хэрэгтэй байна. Учир нь, бид хуулиа л дагана шүү дээ. Аливаа шийдвэр гаргахдаа ч бүхнийг тодорхой болгомоор байна. Тэр хол газраас төрийн наадамдаа морьдоо уралдуулахаар зориод ирдэг. Гэтэл авч ирсэн морьдыг маань уралдуулдаггүй. Хамгийн гол нь монголтойгоо ирсэн ч, эрлийзтэйгээ ирсэн ч хасчихаад байгаад сэтгэл их дундуур байх юмаа. Уяач хүн бүтэн жилийнхээ хөдөлмөрийн үр шимийг үзэх гэж л улсын наадмыг зорьдог юм шүү дээ.
- Өнөөдөр бүсийн уралдаанууд болж байна. Та морьд мордуулав уу?
-Уралдуулсангүй ээ. Би ер нь улсын баяр наадамдаа л мордуулдаг юм.
- 2009 онд төрийн наадамд таны шүдлэн айрагдсан. Дараа нь даага түрүүлгэж байсан. Энэ жилийнхтэй нийлээд улсын баяр наадмаас нийт хэдэн айраг, түрүү хүртэж байна вэ?
-Анх Сэлэмт гэдэг хүрэн халзан шүдлэн айрагдсан. Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмаар хүрэн даага дөрвөөр давхисан. Хойтон жил нь шүдлэн түрүүлж, хязаалан зургаагаар хурдалсан. Мөн 2013 билүү, 2014 онд эрлийз даага аман хүзүүдсэн. Ингээд энэ жилийнхтэй нийлээд таван айраг, түрүүтэй болж байна.
- Төрийн наадамд торгон жолоо өргүүлсэн эдгээр хүлгүүд тань хаанахын ямар угшилтай вэ?
-Дандаа л миний унаган адуунууд байгаа юм. Би хүнээс авсан адуугаа ерөөсөө уядаггүй ээ. Хүнээс авсан адуунуудын төлүүд одооноос л давхиж эхэлж байна.
- 2009 оноос өмнө төрийн наадамд морь мордуулж байгаагүй юм уу?
-Анх 2008 онд төрийн наадамд хязаалан үрээ мордуулаад, зургаагаар давхиулж байлаа. Тэр хязаалангаа “Уулс трейд”-ийн Галаа гэдэг хүнд зарсан юм. Хойтон жил нь Галаагийн нэр дээр улсын баяр наадамд айрагдсан.
- Энэ жил та хэдэн насанд морь мордуулсан бэ?
-Би энэ жил ганц азарга л мордуулсан юм. Манай хүү Ганчулууны нэртэй соёолонг дүү Ганчулуун маань уяж, нэр дээрээ уралдуулаад айргийн дөрөвт давхиуллаа.
- Энэ жил одтой сайхан нааджээ. Наадмын од үеийн үед таныг ивээх болтугай.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна