Түмэн эхийн даллагатай Өврийн сайхан хангай Түмэн олноо цэнгүүлэгч шандаст гоёхон хар


Өврийн хангайчууд төрийн наадамд их насны морь дарааллан түрүүлгэж уул ус, нутаг нугаараа цэнгэх их хувьтай улс аж. Өнгөрсөн жил Тарагт сумын харьяат аймгийн Алдарт уяач Бадралын Энхбаатар Хэнтий аймгийн Мөрөн сумын угшилтай хонгор халзан морио түрүүлгэж байсан бол өнөө жил Уянга нутгийн хүү Монгол Улсын Алдарт уяач Чойдогсүрэнгийн Бямбасүрэн Төв аймгийн Батсүмбэр сумын унаган хар морио түрүүлгэж түмэн олноо цэнгүүллээ. 2006 оны ”Тамирын хурд” хангайн бүсийн уралдаанд Гал зээрд соёолонгоо айргийн тавд, баруун бүсийн даншигт бүүдэн морио аман хүзүүнд хурдлуулан халхын томчуудтай хурд хувааж эхэлсэн Ч.Бямбасүрэн уяач их мориор одтой наадагч нэгэн. Дорноговь аймгийн Алтанширээ сумын харьяат Чогсомын унаган бүүдэн морь нь гэхэд л 2008 оны баруун бүсийн уралдаанд /Ховд аймагт болсон/ айргийн гуравт хурдалж, 2010 онд аймгийнхаа баяр наадамд түрүүлэн, 2010 онд Говь-Алтай аймгийн 70 жилийн ой баруун бүсийн уралдаанд дахин аман хүзүүдэж, 2013 онд төрийнхөө их баяр цэнгэл наадамд ирж 13-аар давхиж байсан бол Дорнод аймгийн Матад сумын харьяат Баатарын унаган хээр морь нь АХ-ын 90 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн дөрөвт хурдлан эзнээ улсын Алдарт уяачийн эрэмбэнд хүргэж байсан билээ. Дунд сургуулийн сурагч байхаас хурдан моринд шимтэн тавдугаар ангийн сурагч анх уяа эвлүүлж, сумынхаа наадамд мордуулж байсан тэрээр 2005 оноос эхлэн хурдны өлгий зүүн аймгуудаас адуу цуглуулан одоогийн Тод манлай уяач Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат Б.Отгоннасантай хамтрах болжээ. Жилийн дараа гэхэд л төрийн зарлигт наадмаас хоёр айраг хүртэн дээлэндээ багтахгүй хөөрч явсан тэрээр өнөө жил дахин тэр их баяр бахдалыг мэдрэн моринд хайртай Монгол түмнээ хотлоор нь цэнгүүллээ. АХ-ын 96 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд шандас шалгасан 261 шигшмэл хүлгүүдийг тэргүүлж магнайдаа тоосгүй түрүүлсэн хар морь бол Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат Болдбаяр гэж хүний унаган адуу. 2011 онд тэрээр нэг нутгийн Отгонбаатартай наймаа хийж өөрийн унаган хээлтэй хул гүүг заржээ. Өнөө жилийн түмэн эх хар морь бол тэр жил эхийн хэвлийд зарагдсан хүлэг билээ. Хар морины эцэг Болдбаярын өөрийнх нь хар азарга. Авсан эзэн нь эр унага гарсанд бэлгэшээн дараа жил дааганд нь сурган уяж уралдуулснаар өнөөдрийн амжилтын гараа тавигджээ. Ингээд Монголын төрт ёсны их цэнгэл наадмыг өнгөлсөн хурдан хар морины амжилтын түүхийг сонирхуулъя.
Удам угшил: Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Дашжавын унаган адуу.
Эцэг: Дашбалбар сумандаа нэртэй Бөгтөр ухаа хэмээх хурдан хул азарганы төл хээр азарга.
Эх: Хээр гүү
Амжилтын товчоон:
2012 онд даага:Төв аймгийн Батсүмбэр сумын баяр наадамд айргийн гурав
Төв аймгийн баяр наадамд айргийн тав
2013 онд шүдлэн:
Төв аймгийн Батсүмбэр сумын баяр наадамд аман хүзүү
Төв аймгийн Баяндэлгэр сумын 90 жилийн ойд түрүү
Төв аймгийн баяр наадамд 10
2014 онд хязаалан:
Төв аймгийн Батсүмбэр сумын баяр наадамд айргийн гурав
Булган аймгийн Дашинчилэн сумын 90 жилийн ойд аман хүзүү
Төв аймгийн баяр наадамд аман хүзүү
2015 онд соёолон:
Төв аймгийн Батсүмбэр сумын баяр наадамд түрүү
2016 онд хавчиг:
Төв аймгийн Батсүмбэр сумын баяр наадамд аман хүзүү
Төв аймгийн баяр наадамд түрүү
2017 онд долоотой:
Хаврын тэргүүн сарын уралдаанд түрүү
Суварганы тахилга уралдаанд түрүү
Багийн өдөрлөгт түрүү
Өвөрхангай аймгийн шигшмэл хурд уралдаанд айргийн гурав
Тод магнай сэтгүүл 88 дугаар



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 23:12 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна