Эрдэнэсант сумын МСУХ-ны тэргүүн Н.Мөнхзориг: Сайн уяач, сайн морь нийлж байж л амжилт гаргадаг юм байна
А.Тэлмэн
- Төрийнхөө наадамд их морь айрагдуулсан танд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцаач?
-Төрийнхөө наадамд анх удаа морь мордуулаад айрагдуулсандаа маш их баяртай байна. Миний хувьд сүүлийн зургаан жил хурдан морь уяж байгаа харьцангуй залуу уяач. Өнгөрсөн хугацаанд сум орон нутагтаа битүү голцуу адуугаар наадаж айраг түрүү алдалгүй хүртэж байсан. Одоогийн байдлаар аймгийн бүсийн уралдаанаас гурван айраг, сумын баяр наадмаас 10 гаруй айраг, түрүү хүртээд байна.
- Мөн сумынхаа МСУХ-ны тэргүүнээр ажилладгийг тань мэдэх юм байна. Энэ албыг хашаад удаж байна уу?
-Эрдэнэсант сумынхаа МСУХ-ны тэргүүний албыг аваад гурван жил болж байна. Хэдийгээр нутаг ойр ч манай сумынхан тэр болгон улсын наадмыг зорьж ирж уралдахгүй байгаа. Энэ жил гэхэд гурав дөрвөн л уяач ирж төрийнхөө наадамд морь мордуулсан. Хул морины амжилт манай сумын уяачдад итгэл урам зориг бэлэглэж, дараа дараагийн жилүүдэд илүү олноороо ирж оролцох байх хэмээн бодож байна.
- Эргэлзэхгүй байна. Хул морь наадмын өмнөх сунгаануудад хэр байсан бэ?
-Сунгаануудад түрүү, аман хүзүүнд л давхиад байсан. Тийм болохоор нь уяачтайгаа ярьж байгаад улсын наадмыг зорьж ирсэн юм. Миний хул морины уяа сойлгыг нийслэлийн Алдарт уяач Г.Бат-Эрдэнэ тааруулдаг. Сайн уяач, сайн морь нийлж байж л амжилт гаргадаг юм байна гэдгийг ойлголоо.
- Хул морио айрагдана чинээ санаж байв уу?
-Нутгийн буурлууд, морины зүтгэлтнүүд гээд олон хүн “чиний хул морь улсад айрагданаа” гэж хэлж байсан. Тэр олон хүмүүсийн сайхан үг биеллээ олж морь маань айрагдлаа. Миний хувьд уралдаан үзэж байгаад 10 хэдээр ороод ирэхээр нь “за айрагдах нь тодорхой боллоо” гээд хөлсний хашаа руу гүйсэн. Яагаад гэхээр миний хул морь суудаггүй адуу байгаа юм.
- Төрийн наадамд их морь айрагдуулах тэр мэдрэмжээсээ хуваалцаач?
-Тэрэн шиг сайхан мэдрэмж байхгүй дээ. Одоо ч догдолсон хэвээр л байна.
- Энэ том баяраа хамгийн түрүүнд хэнтэй хуваалцсан бэ?
-Хамгийн түрүүнд хул мориныхоо эзэнтэй хуваалцсан.Морь хурдан байхаар нь би дуудуулаад ирүүлчихсэн байсан юм.
- Ингэхэд танайхан хурдан хүлгийн уяа сойлго тааруулж байв уу?
-Монголчууд бидний өвөг дээдэс цөм л морь мал уяж байсан шүү дээ. Манай аав адуучин хүн. Гэхдээ морь уяж байгаагүй. Харин одоо дүү маань морь уяж эхэлж байна.
- Залуу уяачийн дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна