Улсын начин Г.Батбаатар: Миний саарал үрээ морин тойруулгын цустай адуу
А.Тэлмэн
- Ардын хувьсгалын 96 жилийн ой, үндэсний их баяр наадамд аз хийморийн бэлгэдэл соёолон насны үрээ тань түрүүллээ. Халуун баяр хүргэe. Монгол төрийн наадамд хэд дэх жилдээ морь мордуулж байгаа вэ?
-Баярлалаа. Миний хувьд монгол төрийн наадамд тав дахь жилдээ морь мордуулж байна.
- Өмнөх жилүүдэд мордуулсан морьд тань хэдээр давхиж байв?
-Гурван жилийн өмнө эрлийз дунд насанд хээр үрээ дөрөвлөсөн. Ноднин жил саарал үрээ есөөр давхиад, Эрдэнэт болон “Дүнжингаравын хурд” уралдаануудад тус тус түрүүлсэн амжилттай.
- Энэ жил хэдэн насны морьд мордуулав?
-Хоёр соёолонтой ирсэн. Хээр соёолон 27-гоор давхилаа.
- Та “Унаган хурд” галын гишүүн гэж явдаг байх аа?
-Тиймээ, 2010 онд анх энэ галын гишүүн болсон.
- “Унаган хурд” гал сүүлийн хоёр жил дарааллан соёолонгийн түрүү хүртлээ. Таны хувьд галынхаа амжилтын буухиаг үргэлжлүүлж байгаагаа бэлгэшээж л байгаа байлгүй?
-Тийм. Миний саарал үрээ Манлай уяач Одгэрэлийн унаган адуу байгаа юм. Тодруулбал, би тэднийхээс нэг гүү авч, Тормог гэдэг азарганд тавьсанаар гарсан юм. Дээд угшил нь морин тойруулгын цустай.
- Уяачид “Тод манлай уяач Одгэрэл адууг хаахнуур давхихыг нь төвөггүй хэлдэг” гэлцдэг. Таны саарал үрээний тухайд ямар нэгэн юм хэлсэн үү?
-“Ер нь дээгүүр давхих байх аа” л гэж байсан. Би ч бас айргийн тавд багтчих болов уу гэсэн бодолтой л байлаа. Тэгээд уралдаанаа зурагтаар харж байхад түрүүлэх магадлал өндөрсөөд л ирсэн дээ. Саарал маань ер нь нэг гараад явчихвал суудаггүй адуу л даа.
- Та бол бөх хүн. Барилдаад улсын цол авах, морь уралдуулаад түрүү хүртэх хоёрын аль нь таны сэтгэлийг илүү хөдөлгөж байна вэ?
-Ер нь адилхан даа. Хоёуланд нь л сэтгэл их хөдөлдөг юм байна.
- Та ингэхэд анх ямар учир шалтгаанаар морьтой холбогдсон бэ. Өвөг дээдэс тань морины уяа эвлүүлдэг хүмүүс байсан юм уу?
-Манай аав морь уядаг хүн байсан л даа. Архангай аймгийн наадмаас их насны морь болон соёолонгийн түрүү хүртэж байсан түүхтэй. Би ч багаасаа хурдан морь унасан.
- Танай тийшээ наадмаа их насны морины түрүүгээр хэмждэг. Энэ ч утгаараа аав тань мундаг уяач байжээ. Аавын тань оролцож байсан хамгийн өндөр чансаатай уралдаан нь ямар уралдаан байсан юм бол?
-Дээхнэ үеийнхэн нутагтаа л нааддаг байлаа шүү дээ. Аав маань ч бас сумандаа болон аймагтаа л нааддаг байсан.
- Галбадрах уяачийн хүүхдүүдээс одоо хэд нь морь уяж байна вэ?
-Манай том ах аймгийн Алдарт уяач цолтой. Бид хоёр л уяж байна даа.
- Та бүсийн наадмаас нийт хэдэн айраг, түрүү хүртсэн бэ?
-Хамгийн сүүлд ноднин саарал үрээ маань бүсийн уралдаанд дөрөвлөсөн. Ингээд нийт хоёр түрүү, нэг айрагтай болсон доо. Энэ жил бүсийн наадмуудад морьд мордуулсангүй.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна