Тод манлай уяач Д.Ганбаатар: Бай шагналаа орон нутагт нь үлдээх, олон түмэнд хүртээх жишиг тогтоохыг зорьж байна
А.Тэлмэн
- Ардын хувьсгалын 96 жилийн баяр наадамд аман хүзүүдсэн зээрд соёолон тань Хангайн бүсийн уралдаанд түрүү магнайд хурдаллаа. Хөлсийг нь хүртэхэд буян хишиг нь ивээж, тоосонд нь даруулахад хийморь сэргэдэг соёолонгоор одтой сайхан наадаж байгаа танд баяр хүргэе?
-Баярлалаа. Манай Асгат саарлын төл хурдтай сайхан байна. Асгат саарал маань ч үнэхээр төл сайтай азарга юм. Үр төлүүд нь айраг, түрүүгээ бидэндээ хайрласаар л байна. Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад болсон уралдаанаас хоёр, гурван ч удаа түрүү хүртэж байлаа. Архангай аймгийн 80 жилийн ой, “Тамирын хурд”-аас гурван түрүү авч байлаа. Сая ээжийн минь нутаг Өврийн сайхан хангайгаас олон айраг, түрүү хүртэж, бидэндээ буян хишгээ хайрлалаа. Өвөөгийнхөө морьдоо уяж, уралдуулж байсан газраас айраг, түрүү олныг хүртсэндээ ихэд бэлгэшээж байна.
- Улсын баяр наадамд хэдэн насны морь мордуулсан бэ?
-Зургаа, долоон насны морь мордуулсанаас азарга маань долоогоор, үрээнүүд 10, 20-н хэдээр давхилаа. Морь будилаангүй эргээд, түмний морь, түмний хүүхэд хоёр бүтэн сайхан уралдаад ирэхэд л монгол наадмын гол утга учир оршдог шүү дээ.
- Асгат саарал азарганы таван төл улс, бүсийн наадамд айрагдлаа. Ах дүү Тод манлай уяачдын унаган хүлгүүд улс, бүсийн наадмыг өнгөлж, одтой сайхан наадаж байгаа нь бахархан омогшихгүй байхын аргагүй үйл явдал юм даа?
-Олон сайхан азарга, гүү цуглуулсаны л үр өгөөж юм даа. Сүүлийн жилүүдэд “Макс” угшлын адууны төлүүд сайхан гарч ирж байна. Энэ ч бас их олон жилийн хөдөлмөр шүү дээ.
- Таны нэр дээр өөр нэг шүдлэн айрагдах шиг боллоо?
-Үгүй ээ. Манай дүүгийн нэр дээр уралдаж, айрагдсан юм.
- Энэ жил их насны морьд уяагүй юм уу?
-Тийм. Энэ жил Сүүн шарга, хээр морь хоёроо өнжөөчихлөө. Манай уяанаас Винтовын их насны хонгор морь айрагдлаа.
- Mongolian Saturday сүүлийн үед хэр хурдалж байна. Нэг л чимээгүй байгаад байх чинь?
-Саяхан нэг аман хүзүүдсэн. Сайхан л давхиж байна. Ойрмогхон нэг уралдуулна аа. Монгол Жи, Mongolian shoppor хоёр бас хоёр, гурван ч удаа түрүүлчихээд байгаа шүү.
- Ах дүү Тод манлай уяачдын хувьд авсан бай шагналаа түмэндээ түгээдэг жишиг тогтоогоод байгаа. Энэ жил л гэхэд Өвөрхангайгаас хүртсэн бай шагналаасаа 10 сая төгрөгийг буян ажилд зориуллаа гэж дуулдсан?
-Тийм ээ. Бид ерөнхийдөө бай шагналаа тухайн орон нутагт нь үлдээх, тэндхийн түмэнд хүртээх жишиг тогтоохыг зорьж байгаа юм. Өвөрхангайгаас авсан бай шагналаасаа бүтэн болон хагас өнчин, хөгжлийн бэрхшээлтэй 20 хүүхдийн ирээдүйд зориулан хадгаламж нээлгэхэд зориулсан. Нийт 10 сая төгрөгийг энэ ажилд зарцуулсан. Үлдсэн мөнгийг нь ч бас бид шаардлагатай ажлуудад нь зарцуулаад л явна даа.
- Олон уяач та бүхнээс үлгэр дуурайлал аваасай гэж хүсч байна?
-Баярлалаа. Хурдан морьдын минь хийморь олон түмэнд минь шингэх болтугай.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна