Сумын Алдарт уяач Ш.Өлзий: Төрийн наадмаа анх удаа зорьж ирээд соёолон зургаагаар давхиулсандаа баяртай байна
А.Тэлмэн - Та хэд дэх жилдээ төрийн наадамд морь мордуулж байна вэ. Төрийн наадамд уралдсан шандаст хурдан хүлгүүдээс зургаад хурдална гэдэг бол чамлахааргүй том амжилт шүү?
-Анх удаа л төрийн баяр наадмаа зорин ирж, оролцлоо. Сайхан наадлаа.
- Анхны сэтгэгдэл сэтгэлд их гүн үлддэг дээ. Улсын баяр наадмын талаарх анхны сэтгэгдэлээ хуваалцаач?
-Улсын баяр наадмыг анх удаа зорьж ирээд, буурал үрээгээ зургаагаар давхиулсандаа сэтгэгдэл маш өндөр байна. Гэвч бас бусдыг нь үүлдэрлэг ялгалтаар хасчихсанд сэтгэл жаахан дундуур байна.
- Та хэдэн морь мордуулахаар авч ирсэн юм бэ?
-Даага, соёолон хоёртой л ирсэн. Даага маань хасагдаад, мордуулж чадсангүй. Би уг нь монгол даагатай л ирсэн юм. Би хөдөөгийн жирийн малчин хүн. Багаасаа л мал дагаж, морь уясан хүн л дээ. Надад эрлийз адуу ганц ч байхгүй. Учрыг нь сонсох нь ээ, уралдаанч хүүхдийг маань соёолонгийн ноймортой байна гээд хассан юм гэсэн.
- Харамсалтай л юм?
-Гэхдээ ганцхан миний даага хасагдсан биш дээ, олон л хүний сайхан хүлгүүд хасагдлаа.
- Буурал үрээ, даага хоёр өмнө нь өөр наадамд уралдсан уу?
-Даага нь уралдаагүй. Буурал соёолон үрээ өнгөрсөн хавар Төв аймгийн Баянцагаан сумын Зогсоол хангайн наадамд хол түрүүлсэн. Мөн Дэрэн сумынхаа нэг сайхан хайрханы наадамд дөрөвлөсөн.
- Дундговь аймаг удам дамжсан уяач болов уу гэсэн бодол сэтгэлд бууж байна. Таны өвөг дээдэс морь уядаг байсан уу?
-Аав маань 22 жил нэгдлийн адуу маллаж, насаараа морь уясан хүн. Би ааваасаа хойш буюу 13 наснаасаа морь уяж эхэлсэн дээ.
- Аав тань хаанахын ямар угшилтай адуугаар нааддаг байв. Олон айраг, түрүү хүртсэн үү?
-Манай аав Баянцагааны гаралтай саарал азаргатай Хүрэл гэдэг хүний адууны үр төлүүдээр нааддаг байлаа. Би ч бас ааваасаа хойш тэр хүний адууны цустай хүлгүүдээр нилээд олон жил наадсан. Аав маань 52 насандаа бурхны орныг зорьсон юм. Дундговь аймгийн баяр наадамд дөрөв, таван адуу түрүүлгэж байсаны дотор Тогоо хээр гэж алдартай азарга байсан юм гэнэ лээ. Миний мэдэхээр намайг хурдан морь унаж байх үед сумын баяр наадмаас олон айраг, түрүү хүртсэн. Би тэр болгоныг нь даанч сайн мэдэхгүй л дээ.
- Танай ах дүүсээс хэд нь аавынхаа уяаны эрдмийг залгамжилсан бэ?
-Би эцэг, эхээс долуулаа. Гурав нь эмэгтэй, дөрөв нь эрэгтэй. Надаас өөр морь уяж байгаа хүн алга даа.
- Та хэдий үеэс биe даан морь уяж эхэлсэн бэ?
-1998 оноос бие даан, уяж эхэлсэн дээ.
- Хойтон жил морь уяж эхэлсэний тань 20 жилийн ой тохиох нь ээ?
-Тийм болж таарч байна. 1999 онд миний будан морь анхны айраг авчирч байлаа. Түүнээс хойш том, жижиг наадам алгасалгүй сайхан л наадаж байна.
- Та аймаг, сумын баяр наадмын нийт хэдэн айраг, түрүүтэй вэ?
-Амйгийн баяр наадмаас найман айраг, түрүү хүртсэн. Суманд бол олон оруулсан даа. Тоолж байгаагүй юм байна.
- Жил жилийн наадам л сайхан дурсамж үлдээдэг. Та тэдгээрийн дундаас хэдэн оны хаанахын наадмыг онцлон дурсах дуртай вэ?
-Энэ жилийн наадам л сайхан дурсамжтай наадам боллоо доо. Төрийн наадамд соёолон насны морь зургаагаар давхиулна гэдэг уяач хүний хувьд том бахархал шүү.
- Хойтон жил энэ амжилтаа ахиулж, төрийн их баяр наадмаас айраг, түрүү хүртэх болтугай?
-Баярлалаа. Eрөөл бат сайхан оршиг ээ.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна