"Очирваанийн шигшмэл хурд-2017" уралдаанд эхний аравт хурдалсан соёолонгууд

А.Тэлмэн
2017 оны 10-р сарын 29 -нд

1.Шилүүстэй сумын харьяат, аймгийн Алдарт уяач Дагвадоржийн Ойдовын хонгор. Аймаг, бүсийн уралдаанд тав түрүүлж, зургаа айрагдсан Шаварт хөөвөрийн унаган хүлэг 2016 онд Говь-Алтай аймаг зохион байгуулагдсан баруун бүсийн уралдаанд долоод давхиж байсан юм.  Харин өнөө жилийн тухайд Цагаанхайрхан суманд болсон аймгийн бүсийн уралдаанд түрүүлсэн. Уралдаанч Болдбаатар
2.Алдархаан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ренчингийн халиун. Халиун үрээ өнөө жил Эрдэнэхайрхан суманд зохиогдсон аймгийн хойд бүсийн уралдаанд түрүүлсэн. Уралдаанч Баасандорж
3.Алдархаан сумын харьяат Пэрэнлэйн Бямбасүрэнгийн хүрэн. Өнөө жил аймгийн төвийн бүсийн уралдаанд айрагдсан.
4.Эрдэнэхайрхан сумын харьяат, залуу уяач Жамбын Сүхбаатарын борлог. Асгат суманд болсон аймгийн бүсийн уралдаанд зургаад хурдалсан. Уралдаанч Бямбасүрэн
5.Сантмаргаз сумын харьяат, аймгийн Алдарт уяач Арьхадын / МУ-ын Хөдөлмөрийн баатар/ Баасандоржийн хул. Өнөө жил сумынхаа баяр наадамд айрагдсан. Уралдаанч Давгадорж
6.Дөрвөлжин сумын харьяат Дашбалжидын хүрэн халзан
7. Ганхуягийн хонгор
8.Дөрвөлжин сумын харьяат Дамбасүрэнгийн Батхуягийн хүрэн
9. Дөрвөлжин сумын харьяат Дашдаваагийн хүрэн
10.014 дугаартай шарга

А.Мягмарсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна